Нийгмийн

Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбумаар урамшуулна

Хуульзүйн байнгын хороогоор Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг хуулийн төслийг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс боловсруулжээ.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь таван бүлэг, 22 зүйлтэй. Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад хуулийн төслийн зорилт чиглэж буй.

Байнгын хорооны хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ "Шүгэл үлээгчийг нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээсний төлөө урамшуулах тогтолцоог бүрдүүлэх хүрээнд мөнгөн урамшуулал олгохоор зохицуулсан. Мөнгөн урамшууллын хэмжээ нь 100 мянгаас 1.5 тэрбум байхаар тооцож, мөнгөн урамшууллын зөвлөлөөр хэлэлцэж тогтооно" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
10 сар 12, 2022 15:43

шүгэл үлээснийх нь төлөө шагнах бус хорьж байгаа биз дээ. Ялгааг нь ил тод гарга.Ж-нь : МАН-ын эрх мэдэлтнүүд болоод хөрөнгө мөнгөтэй УИХ-ын гишүүдээс бусад хүмүүсийн т�##�аар шүгэл үлээвэл гэж

rrr
rrr
10 сар 12, 2022 21:49

saidaa ta ene huulig yaraltai gargarai mongol ulsad avilgal deed tsegte hvrsen turin bvh shatand bvh salbar avilgagvi 1 ch asudalig shiidehgvi bga ylanguya vl hodloh bvrtgeh gazarin bvrtgel gaali tatvar avilgalin uurhai bolsn shvv

Холбоотой мэдээ

Back to top button