Цагдаагийн нэр барьж, бага насны гурван хүүхдийг сургуулиас нь авч явахыг завджээ

Энэ сарын 7-ны өдөр 16 цагийн орчимд 28 р сургуулийн 12 настай гурван сурагчийг Налайх дүүргийн харьяат 16 настай эмэгтэй хуурч, сургууль дээрээс нь дагуулж явахыг завдсан хэрэг гарсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тэрбээр өөрийгөө "Цагдаагийн ажилтан байна. Хэлтэс дээр аваачиж мэдүүлэг авна" хэмээн худал хэлж, сургууль дээрээс нь авч гарахыг завджээ.
Харин үүнийг нь сургуулийн ажилтан мэдэж, тааралдсанаар тухайн эмэгтэйгээс цагдаагийн үнэмлэхийг нь шаардсан аж. Харин тухайн эмэгтэй машинаасаа бичиг баримтаа авч ирнэ гэж гараад зугтсан байна. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа бөгөөд дээрх эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлжээ.
Тухайн эмэгтэйг олсны дараа ямар сэдлээр ийм үйлдэл хийснийг нь шалгаж, тогтоох аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.