Нийгмийн

Б.Цогт-Очир: Янжуурын борлуулалт буурснаас болж цахилгаан тамхийг үндэслэлгүй үгүйсгэж байна

"Wape хэрэглэгчдийн холбоо" ТББ-аас СЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн ажилтан С.Мөнхтуяаг АТГ-т шалгуулах талаар мэдээлэл хийлээ.

Тус ТББ-ын Ерөнхий зохицуулагч Б.Цогт-Очир хэлэхдээ "Цахилгаан тамхины талаар үндэслэлгүй мэдээлэл тарааж байна гэж үзэж байна. Хамгийн сүүлд С.Мөнхтуяа гэдэг хүн TM телевизэд ярилцлага өгөхдөө янжуур тамхи татдаг хүн 20-25 жилийн дараа хорт хавдар тусдаг бол цахилгаан тамхи татаад 1-2 жилийн дараа хорт хавдар тусаж, нас бардаг гэж мэдээллийн хэрэгслээр давтамжтай ярьж байна. Энэ нь нотолгоо, үндэслэл байхгүй. Олон улсад батлагдаагүй зүйлийг СЭМҮТ-ийн ажилтан ярьж байгаа нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байна.

Электрон тамхины хэрэглээ сүүлийн үед манай улсад нэмэгдэж байна. Энэ тамхины зорилго бол янжуур тамхи татдаг хүмүүсийг тамхинаас бүрмөсөн гаргах зориулалттай анх бүтээгдсэн. Одоогоор манайд 250 мянга орчим хүмүүс цахилгаан тамхи хэрэглэж байна. 800 мянга орчим нь янжуур татаж байна. Монголчуудын маш их хэмжээний тамхидалтыг бууруулах, олон хүнийг янжуураас гаргахыг зорьж байна.

Гэтэл цахилгаан тамхи муу, хортой, уушиг цоолоод байна гэх мэдээлэл хүртэл гарсан. гэтэл ХСҮТ-ийн эмч нь би тийм зүйл яриагүй. Сэтгүүлч нь монтаж хийсэн байна гэж тайлбарласан. Энэ бүхнийг харахад цаана нь аль нэг талын ашиг сонирхол явж байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Монголчууд янжуураас холдсоноор маш олон тэрбумын эдийн засгийн хэмнэлт хийнэ. Жилдээ 650 орчим тэрбумын зардал гардаг гэсэн судалгаа байгаа. Энэ зардлыг бууруулах боломж бий. Англи, Франц, Австрали, Шинэ зеланд зэрэг улсуудад цахилгаан тамхитай холбоотой хууль, янжуурын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь үр нөлөөтэй, Засгийн газрын дэмжлэгтэй явдаг. Эдгээр улсын туршлагаас суралцах хэрэгтэй. Зөв зүйтэй хэрэглээ байх ёстой. Хэнд худалдах уу, хэнд худалдахгүй байх вэ гэдэг зохицуулалт байх ёстой. Бид судалсан бүх зүйлээ хуваалцахад бэлэн байна. Ард иргэд минь аливаа мэдээлэлд нотолгоотой, баталгаатай байдлыг үндэс болгож, итгэдэг байгаасай.

Цаашид төрийн байгууллагын ажилчид нотолгоогүй мэдээлэл цацахыг зүгээр хараад сууж чадахгүй. 5-6 импортын компанийн оруулж ирж байгаа бүтээгдэхүүн. Олон хэрэглэгчтэй болчихсон учраас янжуур тамхины борлуулалт буурсантай холбоотой санаатай үйлдэл гэж харж байна. Янжуур тамхи ургамлын гаралтай гэж, буцаагаад хүмүүсийг янжуур татуулах хэмжээний суртал хийж байгаад шүүмжлэлтэй хандаж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

hahahaha

Зочин
Зочин

Тамхичид лоббидоод байхаар энэ з�##�уус ингэж тэмцэх нь зөв шүү дээ

Зочин
Зочин

ЯНЖУУР Тамхи татдаг хүүхдүүдийг бөөнөөр нь хориод 10 хоног тамхинаас өөр юмгүй хорионд байлга. дуртай нь хордож байгаад хавдараа мажийна. дургүй нь татахаа багасгана биз

Зочин
Зочин

Тамхины компаниуд өвчтөнгүүдээ �##�дахгүйн тулд юу гэжил хараад суухав,хүмүүс тамхи татаж эрт үхэхнэ улстөрчидөд ашигтай нийгмийн даатг�##� төлөхгүй тийм учраас л эмч нар ,улс төрчид, тамхины эзэд электрон тамхииг үзэн яддаг

Зочин
Зочин

Тамхины хамгийн том аюул дам тамхид�##�т улстөрч эмч нарыг хахуульдаад тамхины д�##�д сурт�##�чилгаа их хийдэг улс бодит аюулыг ингэж мэдрүүлэх хэрэгтэй

Sarandavaa
Sarandavaa

"Утаад тамхиныхан борлуул�##�т нь унаж электрон тамхиныхныгаа зах зээлээс шахаж эхэлж байна даа

Зочин
Зочин

Элeктрон тамхийг бүр хорих хэрэгтэй Хүүхдүүд маш их сонирхож дараа нь утаат тамхинд олноор орж тамхичин болж байна Элeктрон тамхи адилхан хортой шүү

Зочин
Зочин

Бүх төрлийн тамхи хортой, жил бүр тамхинаас үүдэлтэй нас бар�##�таар дэлхийд 8 сая, Монголд олон мянган хүн хавдар, уушигны бөглөрөөс болж нас барж байна. Аль �##�иныг зохицуулж хян�##�таа авахгүй бол үндэсний аюулгүй байд�##�д хор хөнөөлтэй. Электрон тамхи хүний ДНК ааг гэмтээдэг гэсэн мэдээллийг ДЭМБ өгч байна. Үр хойч үеээ бодооч ээ

Холбоотой мэдээ

Back to top button