Нийгмийн

Аавынхаа аминд хүрсэн хүүг яллагдагчаар татаж, цагдан хорилоо

Хоёр хоногийн өмнө нийслэлд нэгэн ноцтой хүн амины хэрэг гарсан нь 17 настай хүү аавыгаа хутгалж хөнөөсөн хэрэг юм.

Тэгвэл тухайн этгээдийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан /санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах/ гэмт хэрэгт яллагдагчаар татжээ.

Улмаар өсвөр насны яллагдагч М.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2022 оны аравдугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...Өсвөр насны яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, ...Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах... гэсэн зорилтод нийцүүлэх үндэслэлээр өсвөр насны яллагдагчид нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Oyu
Oyu

Тэвчихийн аргагүй асууд�##� бий болсон болоод энэ хүү ийм хэрэг үйлдсэн нь мэдээж. Гэр бүлийн болон, хүүхдийн эсрэг хүчирхийлэл газар авч түүнийг таслан зогсоох т�##�аархи төрийн бодлого, холбогдох байгууллагын хариуцлага, санаачлага дэндүү сул болждээ.

Зочин
Зочин

Хайран сайхан хүүхэд юу болсон юм болдоо байнгийн дарамтад байсан юм боловуудаа хүнд бас тэсвэр тэвчээр гэж зүйл байдаг юм шүү гэр бүлд юу бодог байсанийг мэдэхгүй ч хүүд их хэцүү байсан байхдаа хөөрхий хайран сайхан хүүхэд эд тоглож наадаж сурч явах насан дээрээ ийм муухай зүйл болох гэждээ цаг хугацааг ухраадаг байсан бол энэ хүүд туслах юмсан ????????????????

Зөнч
Зөнч

Нохойн гөлгийг насаар нь шоронд хатаа,Бурхан байгаа бол хэн нэг �##�уурчны гарт даруй үх. Эцгийгээ хайрлаагүй бол хэнийг ч хайрлахгүй

Зочин
Зочин

Тэжээж өсгөсөн хүү толгой олгой болж тэрэг эвдэнэ.сүүлийн үед ийм асууд�##� энэ тэнд их ажиглагдаж бна.со кино их үзэсний гай.ухасар улны бас гай.хүн тэжээвэл гэж....

Холбоотой мэдээ

Back to top button