Шүгэл үлээгчийн хуульд гарч мэдэх цоорхой
Энэ намрын чуулганаар Засгийн газраас 2021 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн "Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэхээр оруулж ирсэн. Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд багтсан байсан ч хэлэлцсэнгүй.
Цахим орчинд эл хуулийн төсөлтэй холбоотойгоор:
- Шүгэл үлээгчийн хууль төрийн албаныхан нэгнээ хянаж, аль түрүүлж барьж өгсөн нь ялаас мултарч, шагнал авна.
- Татварын зөрчил маргааны талаар мэдээлэл бэлтгэж, шүгэл үлээж болохгүй гэх Сангийн яамны санал
- Шүгэл үлээгчдийн тухай хууль хэлмэгдүүлэлт үүсгэх вий
гэхчлэн янз бүрийн санал шүүмжлэл, болгоомжлолууд хөвөрч эхлэв.
Манай улс авлигын эсрэг НҮБ-ын конвенцод 2005 онд нэгдсэн орсноор авлигын тухай мэдээлсэн хүмүүсийг хамгаалах, хууль тогтоомжоо боловсронгуй болгох үүрэг хүлээсэн. Энэхүү үүргээрээ эл хуулийг боловсруулах шалтгаан бий болсон билээ.
Хуулийн зарим зүйл заалтыг задалвал:
Нэгдүгээрт: 8.3.2. өмнө нь шалгуулж, үр дүнг нь мэдэгдсэн асуудлаар дахин шүгэл үлээсэн мэдээлэлд хяналт шалгалт явуулахгүй:
Өөрөөр хэлбэл хуулийн байгууллага хэрэг, авлига биш гээд хаасан хэргүүдийн жишээ хэдэн арваараа бий. Тэр тусмаа төсвийн мөнгө идэж уусан хэрэг. Авлига мөн байсаар байтал биш гээд хаачихсан хэргийн талаар дахин ам нээх, мэдээллэх эрхгүй болох нь. Мэдээлсэн ч шийдвэрлэгдсэн гээд дахин хөндөхгүй, сөхөхгүй гэх заалт харагдаж байна.
Хоёрдугаарт: Энэ хуулийн 3.2.2-т Төрийн нууцын мэдээлэл энэ хуульд хамааралгүй гэчихжээ. Төмөр замын хэргээс эхлээд нууцын зэрэглэлд орчихсон нь олон. Гэтэл нууцын тамгатай бол шүгэл үлээж болохгүй гэсэн байгаа нь учир дутагдалтай. Төрийн болон албаны нууцтай холбоотой асуудлаар шүгэл үлээсэн харилцааг зохицуулах зайлшгүй шаардлага бий.
Гуравдугаарт: Хамгийн хачирхалтай нь Сангийн яамныхан "Татварын маргаанаа шийдэж байгаа асуудалд шүгэл үлээж болохгүй" гэсэн санал өгсөн нь анхаарал татаж байна. Татварын асуудлаар шүгэл үлээхийг дэмжих асуудлуудыг тусгах шаардлага бий.
Дөрөвдүгээрт: Өш хонзонгийн сэдэлтэй болон улс төрийн зорилгоор маш их хэмжээний мэдээллийг эрх мэдэл албан тушаалаа ашиглан өгөх боломжтой:
Хуульд яг хэн шүгэл үлээсэн бэ. Жирийн иргэн үү, төрийн байгууллагын албан тушаалтнууд уу гэдгийг нарийн зааглаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл улс төрийн зорилгоор, шүгэл үлээгчдийг зориуд хууль эрх зүйн хамгаалалт дор бэлтгэн турхирах ч боломж үүсэх эрсдэлтэй гэж харагдаж байна.
Өш хонзонгийн сэдлээр үү, эсвэл үгүй юу гэдгийг шалгах потенциал бий юү. АТГ-т ирэх мэдээлэл энэ хуулийн дагуу арваараа нэмэгдэнэ. Гэхдээ нууцлалын асуудал нь тодорхойгүй байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улс орон нийгэм минь ийм хямр�##�тай баыхад ямар гээчийн тоглоом тоглон нэгнээ яс�##�ж суудаг юм болдоо
АТГ өөрөө хэнээс ч хараат бус ирээдүйнхэн төлөө эдэгддэг биш эдэлдэг байгаасай
Бурхан хүнийг бүтээдэг бол, Нууцыг эд л бүтээдэг гэмээр
хууль бус юмыг илчлэхэд өш хонзон байна уу юу байна огт хмаагүй бурууг л илчлэх хэрэгтэй