Нийгмийн

Яармагийн түгжрэлийг бууруулах 480 метр гүүр барьж эхэллээ

Яармагийн түгжрэлийг 50 хувиар бууруулах Улаанбаатар хотын хамгийн урт буюу 480 метр урттай гүүрэн байгууламж баригдана.

Үндэсний “Мотор сервис" ХХК эл тендерийн сонгон шалгаруулалтад шалгарч, бүтээн байгуулалтыг ямар нэг урьдчилгаа авахгүйгээр эхлүүллээ.

Энэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн төв замд хоёр түвшний огтлолцолтойгоор урдуураа тойрч, хурдны замтай нийлэх замын трассын ажил үргэлжилнэ.

Тус ажлыг бүрэн хийж гүйцэтгэснээр Яармагийн түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах тооцооллыг мэргэжилтнүүд гаргажээ.

Нийслэлээс нийтийн тээвэр, гүүрэн байгууламж барих, зам өргөтгөх, шинэчлэх, шинээр барьж байгуулах, явган хүний болон дугуйн зам, сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй байдал, бүтээн байгуулалт гэх мэт 36 багц асуудалд үндэслэж, түгжрэлийг 50 хүртэлх хувь бууруулах тооцооллыг гарган ажиллаж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 15, 2022 21:58

ЗАМ ГҮҮР БАРИХ ЗАМ ӨРГӨТГӨХГҮЙГЭЭР ЗАМЫН ТҮГЖРЭЛ БУУРАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙТАЛ ХУЛГАЙЧ АВИЛГАЧИД ХАМАГ ГАЗРЫГ БАРИЛГЫН КОМПАНИД ӨГЧ ЗАМ ӨРГӨТГӨХ БАРИХ ГАЗАРГҮЙ БОЛГОЖ БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button