Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Тойм: Шинэ цагийн популист

Энэ долоо хоногт нийгэм, улс төрийн амьдрал өрнүүн байлаа. УИХ-ын чуулган хуралдаж, 2023 оны төсвийг хэлэлцэхийн сацуу төрийн тэргүүнүүдийн айлчлал үргэлжлэв. Зэрэгцээд нийгэмд "Өргөө" амаржих газрын захирлын асуудал дэгдэж, бухимдал, шүүмжлэл үүсгээд авсан ч долоо хоногийн сүүлээр хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг АШТ-ээс алтан медаль хүртэж, монгол түмнээ баярлууллаа.

ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮДИЙН АЙЛЧЛАЛ

УИХ-ын дарга Г.Занданшатар Турк улсад айлчлахаар мордсон. Үүний өмнө нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ руу Ахлах зөвлөх А.Ариунзаяа, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрчим хүчний сайд С.Бямбацогт нарын бүрэлдэхүүнтэй айлчлахаар нисээд байв.

Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь гадаадад одсон энэ үес УИХ-ын чуулганы хуралдааныг дэд дарга Т.Аюурсайхан даргалав. Хуралдаанаар 2023 оны төсвийн тухай хууль, түүнийг хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Төсөвт хатуу шүүмжлэл өрнөхгүй, зарим гишүүд өөр чиглэлд хувийн тоглолтоо хийж эхлэх шинж бүхий хуралдаан үргэлжиллээ.

Харин Ерөнхий сайд Франкфуртэд буух байсан онгоцны чиглэлийг өөрчилж, Берлинд бууснаар сошиал асуудал дэгдэв. Уг нь МИАТ-ээс зорьчигчдод урьдчилсан мэдэгдэл хүргүүлсэн хэмээн тайлбарлаж байгаа. Энэ асуудалд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хүлцэл өчсөн. Ямартай ч Ерөнхий сайдын айлчлалаар хоёр улсын харилцааг стратегийн иж бүрэн түншлэлийн хэмжээнд ахиулах сонирхолтой буйгаа илэрхийлээд авсны зэрэгцээ нийгэм, бизнесийн салбарт хэд хэдэн чухал уулзалтыг идэвхийлэн хийв.

УИХ-ын даргын айлчлалын мэдээлэл тийм ч цаг тутам, өрнүүн биш байна. Гадаад бодлогын хувьд энэ Засгийн газар өндөр оноо авч байгаа.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДУУЛИАН ЮУ БОЛОХ ВЭ

Нэгдүгээр сард эхэлсэн Хөгжлийн банкны дуулианы хүрээнд сайн, саар олон ч зүйл болсон. Улс төр дийлсэн энэ үйл явдалд нэр холбогдон муучлагдсан, буруугаар ойлгогдсон ААН-үүд ч байсан. Яв явсаар Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах үүрэгтэй УИХ-аас байгуулсан түр хорооны бүрэн эрхийн хугацаа ч дуусаж. Зэрэгцүүлээд, "Хөгжлийн банк өөрийн хөрөнгөөр бондын эргэн төлөлтөө хийж чадахгүй бол Засгийн газраар баталгаа гаргуулъя" гэсэн тогтоолын төсөл ч санаачилж.

Түр хороог Ж.Сүхбаатар гишүүн ахалж байсан бол өдгөө Улаанбаатар хотын түгжрэл хариуцсан сайдаар томилогдсон. Иймд түр хорооны бүрэн эрхийн хугацааг дахин зургаан сараар сунгаж, даргаар нь Б.Энхбаяр гишүүнийг томилсон. Одоо түүнийг Хөгжлийн банкны асуудалд арай дүн нуруутай мөртлөө ил тод ажиллах болов уу гэсэн "өнгөн" хүлээлт байна.

Харин Засгийн газар 2023 оны төсвийн тухай хуулийг өргөн барихдаа мөнөөх Хөгжлийн банкны зээллэгт баталгаа гаргах агуулгатай тогтоолыг оруулж иржээ. Хөгжлийн банк ирэх онд 700 сая ам.долларын бондын эргэн төлөлт хийх бөгөөд өнөөг хүртэл "нэхсээр" төлүүлээд буй дүн нь 200 саяыг хаахад хүрэлцэх юм. Оноос өмнө үүнийг төлчихнө гэж тооцсон. Харин 500 саяд нь өөрийн хөрөнгө эс хүрэлцвээс бонд босгоно, ингэхдээ бага хүүтэй авахын тулд Засгийн газраар баталгаа гаргуулсан гэх имижээ ашиглана гэж тайлбарлаж байгаа.

Энэ өөдрөг төсөөлөл нь эс биелбэл баталгаа гаргаснаараа Засгийн газар л төлж таарна. Энэ нь Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нарын популист гишүүдийн хэлж буй "Хөгжлийн банкны зээлийг ард түмний халааснаас төлүүлэх нь" гэсэн санаа оргүй бишийг илтгэж буй. Тэд чанаргүй зээлээ эргэн төлүүлэх үйл явцаа үргэлжлүүлнэ, амжилттай болбол бондоо төлнө гэсэн бодит хүлээлт рүү харин орсон бололтой.

ЧИНГИС ХААН" МУЗЕЙ НЭЭЖ, "ӨРГӨӨ" АМАРЖИХ ГАЗРЫН ЗАХИРАЛ БУУВ

Энэ долоо хоногт нийгэмд өрнөсөн нэгэн томоохон үйл явдал бол "Чингис хаан" музейг нээсэн явдал байлаа. Музейн нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэтгэн оролцож, бусад улс төр, нийгэм, урлаг соёлын хүндэт зочдыг урьсан байсан. Есөн хөлт цагаан тугаа залан, ёслол төгөлдөр нээсэн "Чингис хаан" музей нь хааныхаа нэрийг зөвт зүйлд зориулсан анхны гэмээр тохиолдол болоод буй.

 Музей олон улсын жишигт нийцсэн, томоороо Азидаа эхний 10-т бичигдэх, "Шинжлэх ухааны төв" гэж нэрийдэхүйц бүтээн байгуулалт болсон талаар албаны хүмүүс онцолж байлаа. Цаашид энэ нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн болохоос гадна залууст эх оронч үзэл төлөвшиж, уг гарал руугаа эгэхэд нь нэлээд тус дөхөм болох агуулгатай юм. Энэ утгаар "Чингис хаан" музей нээсэн нь нэгэн сүр жавхаа байв.

Харин үүний араас "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийн асуудал дэгдсэн. Түүнийг АТГ-аас шалгаж буй тухай мэдээ эхлээд цацагдсанаа, маргааш нь "Ийм муухай ааштай хүн" гэсэн утга бүхий бичлэг түгсэн. Дараа нь ҮЭХ-ноос нь мэдээлэл хийж, "Энэ хүнийг яагаад халж чаддаггүй юм бэ" хэмээсэн. Өөрөөр хэлбэл, үйл явдлын дарааллаараа эхэлж түүн рүү дайрах акц эхлэв. Харин Ж.Энхцэцэг хэд хэдэн хэвлэлд ярилцлага өгөөд, сүүлдээ өөрөө ажлаа өгсөн.

Энэ үйл явдлаас Эрүүл мэндийн сайд С.Энхболд руу довтлох гэсэн нэгэн акц хамт өрнөж байгаа нь анзаарагдаж байлаа.

Нөгөө талаар сошиалд цацагдсан бичлэгээс харах нь ээ, Ж.Энхцэцэг ажилчдадаа тийм ч буруу шаардлага тавиагүй, дарамт шахалт үзүүлээгүй нь ажиглагдаж байв. Үүгээрээ, "Арай зөв ажиллах гэсэн, тэрслэх гэсэн хүмүүсээ ийм акц явуулаад л нэдрээд унагачихдаг болчих вий" гэсэн болгоомжлол үүссэн. Гэхдээ ЭМЯ-наас түүнийг ёсзүйн зөрчил гаргасан гэж үзэн, ажлаас чөлөөлсөн билээ. Санаандаа бодох өнцөг.

УЯРЛЫН ТАЙЗ

Эцэст нь, нэгэн шинэ популист, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ бүхний цаана уярлын тайзнаа тоглолоо.

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд нислэгийн чиглэл өөрчилсөнд тэр Засгийн газрын нэрийн өмнөөс уучлалт гуйсан.

Дараа нь "Өргөө" амаржих газрын захирлын асуудал дэгдэхэд мөн уучлалт гуйж, тус газар луу шалгалт оруулахаар шийдсэнээ зарласан.

Үүний өмнө МОХС-ийн захирал Ж.Соронзонг хэвлэлд ярилцлага өгснийхөө дараа шууд хал гэж БШУЯ руу үүрэгдэж байв.

Төр иргэнээ сонсдог байх ёстой ч шалаар нэг тарж болохгүй. Ерөнхий сайд хэмнэх хүрээнд урьдчилан мэдэгдэх арга хэмжээ аван, нэг ч зорчигчийг дараагийн унаанд нь хоцруулалгүй Берлинд буусан. Онгоцонд бичлэг хийсэн нэгэн иргэний асуудлаар сошиал л шуугьсан. Төрийн айлчлал нислэгийн чиглэл өөрчлөх асуудал түгээмэл байдаг. Гэвчиг үүнд тэр бүхэл Засгийн газрын нэрийн өмнөөс уучлалт гуйсан. “Өргөө” амаржих газрын захирлын асуудал ч үнэндээ сошиалаар л хөвөрсөн. Олон нийтийн ихэнх нь “Буруу хүнээ халчихлаа биш үү” гэсэн хандлагатай. Үүний дагуу мөн уучлалт гуйгаад, “Шалгана” гэлээ.

Сошиалаар ажил явуулдаг, асар популист, атлаа Засгийн газар мэдээлэл хийх үеэр Ерөнхий сайдаас илүү мэдэлтэй хүний байр сууринаас төлөвлөгөө, үзэл санаа ярьдаг Д.Амарбаясгалангийн так тик нэг л хурцдах авай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 15, 2022 10:46

Ene ch medexqui de namin abilqachin oliqarxuudaa l um xelj chadaaqui xun de am ni xulqaich

Зочин
Зочин
10 сар 15, 2022 10:46

Энэ хүн 24 оны сонгуулийн ажилаа эхэлсэн

Зочин
Зочин
10 сар 15, 2022 11:25

Ажлын амжидт хүси

Зочин БӨ
Зочин БӨ
10 сар 15, 2022 19:28
Reply to  Зочин

ЭНЭ АМАРБАЯСГАЛАНГ ГЭХ ХЯЛАР ХАР НҮДТЭН ҮНЭХЭЭР ХҮРЭЛСҮХ ШИГЭЭ ПОП, СҮГСЭЛЗҮҮР, ОНГИРОО, 37 ОНД БОЛ ХЭНИЙГ Ч ЯАЖ Ч ХЭЛМЭГДҮҮЛЖ МЭДЭХ НӨГӨӨ МАНГАС ДОРЖ, ЛУВСАНШАРАВ МЭТИЙН ӨРӨӨСӨН ДУГУЙ, СҮНС НЬ БОЛОЛТОЙ НЬ АЖИЛ АВСАНААС НЬ ОЙШ БҮР ИЛТ МЭДРЭГДЭЖ БАЙНАДАА. СҮРЖИГНЭЭД Л, НЭГ Х ИХ МЭДЭГЧ, ШИЙДВЭР ГАРГАЧ, ОЮУНЭРДЭНИЙНХЭЭ УРДУУР ОРЖ ДАЛБИГАНААД Л . ХҮҮХЭД ИЙМ ДЭЭРЭЭ МӨН Ч ХӨӨРХӨН ШҮҮДЭЭ

Зочин
Зочин
10 сар 15, 2022 20:01

Унэн, унэн, естой д�##�чигнасан новш юм шиг, энэ нохор Намын узэл суртлын Лоозогносон арга барилаар Улсын ажлыг явуулаад гэж узээд байгаа нохор доо

Зочин БӨ
Зочин БӨ
10 сар 15, 2022 19:28

ХАР БИШ ХАРХ НҮДТЭН ШҮҮ

Зочин
Зочин
10 сар 15, 2022 11:25

Таны үйл сайн сайхны төлөө байх болтугай

irgen
irgen
10 сар 15, 2022 11:48

Сонгуулиудын хорыг найруулж бүртгэлийн будлианыг хийж намаа ялуулдаг, АН-ын тамга тэмдгийн будлианыг хутган найруулагч хорчин гар.Ардчилсан Монголд байх ёсгүй коммунист нөхрийг намтай нь хамт шахан �######�уулах хэрэгтэй.

Зочин
Зочин
10 сар 15, 2022 12:22

Ер.сайд хэмнэхийн хүрээнд гэнэ үү, битгий солиор хэмнэх Ер.сайд 17 яам байсныг 22 болгохгүй за юу,битгий �######� долоогоод бай. МАН гартсан нийгэмд �######� долоож МАН аас санхүүжилт авч ажиллаж буй хуурамч хэвлэл мэдээллийнхэн дүгнэлт хийх эрхгүй.

Зочин
Зочин
10 сар 15, 2022 13:14

Төр засаг соци�##�аар ажлаа хийхээ больмоор юм биш үү. Буруу зөв үнэн мөнийг мэдээгүй байж нэг эмнэлгийн даргыг х�##�саны төлөө Амарбаясг�##�ан дарга оролцох хэрэгтэй юу? ЭМЯ, НЭМГ, МХЕГ гэх мэт өч төчнөөн холбогдох байгууллагууд бга биз дээ тэдгээр нь ш�##�г�##�т суд�##�гаа хийж үнэлт дүгнэлт гаргасаны дараа ЗГ оролцдоггүй юм уу . Холбогдох байгууллагуудыг нь ажлуулаач дээ

Зочин
Зочин
10 сар 15, 2022 18:05

МаН гэх энэ хэдэн хулхны новшнууд л төрийг удирдан гэдэг харамс�##�тай

Зочин
Зочин
10 сар 15, 2022 19:03

БОССУДЫГАА ЭЗГҮЙД ҮНЭН ДУРААРАА ДУРГИЖ ДУНД ЧӨМГӨӨРӨӨ ЖИРГЭЖЭЭ ТЭР ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЦАГДАА АВГАЙ БОЛ ЯАДАГ Ч БАЙСАН БУРУУ ЮУН ЦУС НӨЖ ГЭЖ ОРИЛООД БАЙГАА САДИСТ АЛУУРЧИН БЭ? НИЙГЭМД АЙДАС ХҮЙДЭС ТӨРҮҮЛСЭН ИЙМ ХҮМҮҮСИЙГ ТОНИЛГООЧ ХӨӨРХИЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САЛТАЙГ НАСААРА ШАГАЙСАН ТЭР ХҮМҮҮСИЙГ ДАРАМТЛААД ХУТГА ШӨВӨГ ЯРИАД ДЭНДҮҮ МУУХАЙ ШҮҮ.ДЭЭРЭЭСЭЭ ДАМПУУ ТӨР НЬ СОГТУУ ГАЛЗУУ ШАХУУ ХҮМҮҮСЭЭР ДҮҮРЧИХЭЭД БАЙХАД ЭНЭ ЗЭРГИЙН ЮМ БАЙНГА ГАРИЙШТ.

Zochin
Zochin
10 сар 15, 2022 22:21

Onood helchih buu dee..

Зочин
Зочин
10 сар 15, 2022 22:31

ene jinhene hudlaa gardaa

Зочин
Зочин
10 сар 15, 2022 23:29

Соши�##� фэйсбүүкээр л ажлаа хийдэг засаг төр. Хариуцах эрхлэх асуудлынхаа хүрээг ч мэдэхгүй төрд гэнэт үсрэн орж ирэгсэд олон болсон

99000090
99000090
10 сар 16, 2022 09:42

Хэн төрийн толгойд байна тэрэнтэй зохицож долигнож цүнхийг нь барьж чаддаг хөрвөх в�##�ют шиг амьтан. Зүй нь бол Миеэтэй хамгийн түрүүнд өшиглүүлэх байлаа.Энэ ЗАСГИЙГ энтертаймент маягийн хэлбэртэй болоход ПОП-рол гэдгийг амьдаар нь утгаар үззүүлэхэд тэрний үүрэг нэн их. Инженер эдийн засагч нар улс орныг авч явах бодлого тодорхойлох хэрэгтэй. Тэрнээс иймэрхүү УРАН ИЛТГЭГЧИД, ХИЙРХЭГСЭД хэрэггүй

Холбоотой мэдээ

Back to top button