Б.Баасанцогтоос болж ажлаа алдаж, хэрэгтэн болсон шүүгчид давж заалдах уу

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр, Дэмчигийн Энхцэцэг нарын шүүгчийн бүрэн эрхийг Шүүхийн сахилгын хорооноос түдгэлзүүлсэн байдаг.
Учир нь тэд өмгөөлөгч асан Б.Баасанцогтоос хахуул авсан хэргээр ийн ажилгүй болж, дээрээс нь хахууль авсан хэргээрээ шүүхээс ял сонсоод байна. Тэгвэл тэд давж заалдах эсэх нь анхан шатны тогтоолоо 14 хоногийн дотор хүлээж авсны дараа шийдэгдэх юм.
Тодруулбал, Д.Энхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 7500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.500.000 төгрөгөөр торгох ял,
Б.Мөнхбаярыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлээд байна.
Харин тэдэнд хахууль өгсөн Б.Баасанцогтод шүүхээс 4.4 жилийн хорих ял оноосон. Түүнийг хахууль өгсөн болон биеэ үнэлэхийг зохион байгуулсан үндэслэлээр ийн яллаад байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БАРИГДАЖ БАЙГАА НЬ ЭД НАР ШҮҮ МАНГАР БАЦААНУУД БАРИГДАХГҮЙГЭЭР БОСОО СЕКС БАЙТУГАЙГ ХИЙЖ БАЙГАА ТОМЧУУЛ ЗӨНДӨӨ БАЙГАА ЯАСАН ГЭЖ ДАВЖ ЗААЛДАХ АРХИДАЖ САДАР САМУУНД БАЛИАРТАЖ БОСОО ХЭВТЭЭ УРЛААС НЬ ХОЙНООС НЬ ӨЧНӨӨН ЗАВААРЧИХААД ОДОО НЭЭГ ИХ МАТРЫН НУЛИМС УНАГААХ ХЭРЭГГҮЙ НЭГЭНТ ЭНЭ АЖЛААРАА ДАГНААЧ ТЭНЭГҮҮДЭЭ ХЭЛМЭГДСЭН ГЭНЭ ШҮҮ.
Baaska odoo dawj zaaldah shatnii shuuh shuugch nartai huuhen deer otsgonoj bgaagaa yarij bga biz
buzartai ym bohs boornii asuudal diildehgvi