Нийгмийн
Үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийллийн эсрэг 100 багш бэлтгэнэ
Үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын эсрэг үндэсний долоо хоног ирэх сард болно. ЮНЕСКО-гоос зарласан энэ өдрүүдийн хүрээнд үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг таслан зогсоох 100 сургагч багш бэлтгэх сургалтыг Боловсролын ерөнхий газраас зохион байгуулж байна. Сургалтыг Монголын урлагийн сэтгэл заслын холбоо, Тусч банхар төслийн багш нар хамтран явуулах бөгөөд аравдугаар сарын 17, 18-нд болно.
Чимээгүй тахал хэмээн нэрлэх болсон үе тэнгийнхний дээрэлхэлтийг таслан зогсоох багш бэлтгэх уг сургалтад хамрагдах сургууль маш олон сургууль байгаа ч эхний удаад 100 багш үнэ төлбөргүйгээр сургах юм байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв
Demjij baina ene asuudal herees hetereed bna
Ёстой зөв
Аштай юу даааа эерэг сайхан мэдээ байна
zuw zuw ingej ajil bolgoj zzogsoooh heregtei