Нийгмийн

Олон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн жолооч эмэгтэй ингэж мэдүүлжээ

Энэ сарын 10-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимп хотхоны хойд замд зам тээврийн ноцтой осол гарч, олон машин мөргөлдсөн талаар бид мэдээлж байв. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд уг ослын дүрс бичлэг сошиал орчинд тархаж, олон нийтийг цочирдуулсан.

Тодруулбал, Toyota Land Cruser авто машины жолооч 29 настай, эмэгтэй “М” гэгч нь Toyota Prius, Harrier, Nissan Qashqai маркийн гэх мэт найман автомашиныг мөргөж, явган зорчигч 12 настай эмэгтэй “С” болон “Э” нарыг мөргөж гэмтээсэн билээ. Хохирогч хоёр хүүхдийн нэгнийх нь хөл хугарсан бөгөөд одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй.

ТЦА-наас мэдээлснээр "Тухайн осол, хэргийг үйлдсэн жолооч 1993 онд төрсөн, эмэгтэй “М” нь энэ оны аравдугаар сарын 10-ны орой 18 цагийн орчимд найз залуу болох “Б”-г согтуугаар автомашин жолоодуулахгүй байх зорилгоор түүний төрсөн ахын эзэмшлийн Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа дээрх ослыг гаргасан байна. Жолооч “М” нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, осол хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй драйгер багаж үлээлгэж шалгахад 0,00 хувьтай гарсан.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар тогтоох зорилгоор түүний шээсэнд тусгай зориулалтын тест тавин шалгахад ямар нэгэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй ба нарийвчлан тогтоохоор түүний биеэс биологийн дээж болгон цус авч Шүүхийн шинжилгээний хүрээлэнд шинжээч томилсон. Явган зорчигч “С”-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилсон боловч дүгнэлт гараагүй, уг хэргийг ТЦА-аас ослын шалгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн эмэгтэй " Уулзвараар буцаж эргэх үйлдэл хийх үед дугуй нь замын хашлага даваад, тэгээд машинаа зогсоож чадаагүй" хэмээн мэдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 17, 2022 14:11

Neg neg l shaltgaantai nuuts maygiin bn da. Oor met ni bol tsaasha aharj suugaad taipbar video uguud gargadag bizde. Ezemshigch ni ene geed dugaar ni bas garagad horwoogoor neg zarladag, ene oor baigaa yum da

Зочин
Зочин
10 сар 17, 2022 14:55

мансуур�##� зүйлийн юм хэрэглэсэн гээ л бөөн юм болоод байсан чинь худлаа л байсан юм байнашдээ

Зочин
Зочин
10 сар 17, 2022 14:56

Манайхан бас л худлаа сайхан сэвэх юмаа.

Зочин
Зочин
10 сар 17, 2022 14:57

дуудлагын жолооч дуудах мөнгөгүй байсан ч юм билүү гай газар доороос гэж хэцүү ч юмаа даа харин ч их азтай хүн юм

Иргэн
Иргэн
10 сар 20, 2022 07:36
Reply to  Зочин

Хуц.Дуудлагын жолооч дуудах мөнгөгүй байтлаа согтуурцгааж байдаг юм уу.Бусдын амьдр�##�,эрүүл мэнд,амь насыг юман чинээ боддоггүй хулгай луйвраар олсон хэдэн төгрөгөндөө сагасан муу новшнууд.

Зочин
Зочин
10 сар 17, 2022 15:15

Худлаа мэдүүлэг. Хүн итгэх юм �##�гаа. Арын ха�##�ганы үүрүүд байжээ.

Зочин
Зочин
10 сар 17, 2022 17:33

Хэний машин ?

Зочин
Зочин
10 сар 17, 2022 18:59

Сул мөнгө олдог баячуудын хүүхдүүд том машин унаж эрхэлж яваад ийм үйлдэл болжээ.

Үнэн
Үнэн
10 сар 18, 2022 03:28

Дуудлагын жолооч дуудахгүй голоо цохьсон байна даа. Баян харагдах гээд хүний машин унасан, дуулагын жолооч дуудах мөнгөгүй царай �##�дсан гарууд байж дээ.

Холбоотой мэдээ

Back to top button