ТОП-100: Шунхлай группийн харъяа зургаан компани шалгарчээ

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг өнөөдөр 21 дэх жилдээ зохион байгууллаа.
ТОП-100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтэд тулгуурладаг юм.
2021 оны “ТОП-100 аж ахуйн нэгж”-д Шунхлай группийн харьяа АПУ ХК, Шунхлай ХХК, АПУ Трейдинг ХХК, Шунхлай Трейдинг ХХК, Спирт Бал Бурам ХХК, СББ Трейд ХХК шалгарсан байна.
Дээрх 6 компани өнгөрсөн 2021 онд 403 тэрбум төгрөг татварт төвлөрүүлж, 4300 иргэнийг ажлын байраар хангасан байна.
АПУ ХК 2020 оны үзүүлэлтээс 4 байр ухарч ерөнхий эрэмбээр ТОП 14-т бичигдсэн бол Шунхлай ХХК 5 байр урагшилж 24-т, АПУ Трейдинг ХХК 5 байр урагшилж 47-д, Шунхлай Трейдинг ХХК 3 байр урагшилж 56-д, Спирт Бал Бурам ХХК 16 байр ухарч 81-д, СББ Трейд ХХК 22 байр ухарч 90-д жагсчээ.
Эх сурвалж: http://time.mn/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mundag mundag, ter hereeree olon hun ajiltai orlogotoi baigaa bayarlalaa