УЛС ТӨР

Б.Ганхуягийн тамга, гарын үсэг зурах эрхийг Ж.Ганбат шилжүүлэн авчээ

Өнөөдрийн /2022.10.26/ Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-нд зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан. Улмаар тус компанийн бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилсон билээ.

Эл шийдвэртэй холбоотойгоор Ж.Ганбат тэргүүтэй холбогдох албаныхан "Эрдэнэс Тавантолгой" ХК-нд ажилласан байна.

Ингэхдээ шинээр томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нь тус байгууллагын Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн гарын үсэг болон тамгыг шилжүүлэн авах процесс өрнөжээ.

Харин Б.Ганхуяг нь Гүйцэтгэх захирлын албандаа хэвээрээ байгаа. Учир нь чөлөөлөх эрх тухайн байгууллагын ТУЗ-д л байдаг. Гарын үсэг, тамга шилжүүлсэн процесс нь түүнийг чөлөөлсөн гэсэн үг биш юм.

"Эрдэнэс Тавантолгой" компанид маш олон оптик гэрээ буюу нүүрсээ хямд үнээр урьдчилан борлуулах гэрээнүүд хийгджээ. Хар алт ямар ч үр өгөөжгүйгээр урагш гарч байгааг болиулж мөнгөөр нь борлуулах зэрэгт хяналт тавихын тулд Засгийн газрын эл процессийг өрнүүлж байгаа гэх гол агуулгатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 27, 2022 00:30

amrbaysgalan hulgaich muurand tatvaraa uguhuu bolisiin bhdaa, ternii taviul bizdee

Тогтох
Тогтох
10 сар 27, 2022 07:44

Аливаад хяг�##�т чух�##� зөв шийдвэр байна. Үнэгүйдүүлж завшдаг системыг х�##�ах цаг нь нэгэнт болсон бүх ТӨХК-иуд улсын үйлдвэрийн газруудад хян�##�т хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button