Бизнес мэдээ

Б.Цэлмэг: Хувийн тэтгэврийн санг хөгжүүлснээр Монгол хүн өтөллөө ч зовохгүй амьдарч болно

Монголын санхүүгийн зах зээлд туйлын сонирхолтой, хууль эрх зүйн олон талт хамгаалалтаар баталгаажсан, нэн шинэ үеийнхний эдийн засгийн эрх чөлөөнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжиж байгаа нь Хөрөнгө оруулалтын сан юм. Хамтын хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж монголчуудыг хөрөнгө оруулагч үндэстэн болгох том амбийцтай “Ашид Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Б.Цэлмэгтэй ярилцлаа. Тэрбээр, банк санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр Ирланд улс дахь JP Morgan, SMBC Aviation Сapital зэрэг олон улсын томоохон байгууллагуудад хөрөнгө оруулалт, санхүү, татвар болон төслийн удирдлагын чиглэлээр 10 гаруй жил, 2018 оноос Хас банкны Санхүү удирдлагын газрын захирлаар ажилласан туршлагатай юм.  

Бидний санхүүгийн мэдлэгт хүч түрэн орж ирж, хөрөнгийн зах зээлийн сонирхолтой үйлчилгээ болоод байгаа Хөрөнгө оруулалтын сангийн гадаад орны туршлагын талаар түүнтэй ярилцлаа.

-Гадны улс оронд суралцаж, ажиллачихаад, Монголдоо мэдлэг шингэсэн, хөдөлмөр зарцуулсан, гадны сайн туршлагын Монголдоо нэвтрүүлэхээр зорьж байгаа танд баярлалаа. Нэг үеийг бодвол залуус сурсан мэдсэнээ өвөртлөөд, эх орондоо ирдэг болжээ. Таны хувьд Ирланд улсаас юу олов. Одоо юунд зорьж байна вэ?

-Миний тухайд, Ирланд улсын American College Dublin сургуулиас Бизнесийн удирдлагын бакалавр зэрэг эзэмшсэн. ACCA буюу Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч цолтой. “Хөрөнгө оруулалтын үйлчилгээг хялбар, хямд, хүртээмжтэй бас хариуцлагатай болгон хөгжүүлж, хүн бүрийг хөрөнгө оруулагч болгохоор “Ашид”-ын зорилгод нэгдсэндээ баяртай байна. Бидний хөгжүүлэхийг зорьж буй хөрөнгө оруулалтын сангийн тогтолцоо нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийн ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэнэ. “Ашид Ассет Менежмент ҮЦК” нь хөрөнгө оруулалтын менежмент, санхүүгийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

-Монголчууд хөрөнгөтөн үндэстэн болгох, иргэн бүр хөрөнгө оруулагч байх  хэрэгтэйг дурдлаа. Хөрөнгө оруулагч байхын тулд овоохон хэмжээний мөнгөтэй байх хэрэгтэй гэсэн нийтлэг ойлголт бидэнд бий. Хүн бүр хөрөнгө оруулагч байх боломжтой гэж үү?

-Сүүлийн үед хүмүүс мөнгөө хадгаламжинд хөдөлгөөнгүй байршуулснаас хөрөнгийн зах зээл дээр тоглогч болохыг илүүд үздэг болжээ. Харин хөрөнгийн зах зээл дээр брокерийн данс нээлгээд, ашигтай хөрөнгө оруулалт хийгээд, хувьцааны ханшаа үнэлээд, эрсдлийн менежментээ тооцоолоод явах гэхээр төдийлөн мэргэшээгүй, санхүүгийн олон талын мэдлэг, туршлага дутмаг. Үүнээсээ болоод хөрөнгийн зах зээл дээр зоригтой оролцох боломж нь хязгаарлагдаж байна. Тэгэхээр манай “Ашид Ассент Менежмент”-ийн зорилго нь жирийн хөрөнгө оруулагчдад дээрх үйлчилгээг үзүүлэх, санхүү удирдлага талаас  нь дүн шинжилгээг хийх, хууль эрх зүйн орчны хүрээнд нь мэргэжлийн багаар үйлчлэх, таны хөрөнгө оруулсан мөнгийг удирдах, өсгөх үйлчилгээ үзүүлнэ. Хамгийн гол нь санхүү эдийн засгийн бус хөрөнгө оруулагчдынхаа санхүүгийн боловсролыг дээшлүүлнэ. Хүсвэл хэн ч хөрөнгө оруулагч байж болдгийг бид батлахыг хүсэж байна. Чухамдаа хамгийн эрсдэл багатай хувилбар буюу Хөрөнгө оруулалтын сан нь хувийн болон хамтын гэсэн хамгийн энгийн суурь 2 хэлбэрээр Монголд хууль эрх зүйн зохицулаалтын хүрээнд байж болох орчин нь явж байна. Яг энэ үед нь бид Монголын хөрөнгийн зах зээл болон санхүүгийн бүтэцийн хувьд орчныг нь зөв сууриар нь бэхжүүлэх гээд зүтгэж байна. Хувийн сан гэдэг нь мэргэжлийн хүмүүсээс бүрддэг, хамтын гэдэг нь олон нийтийн оролцоотой хөгжиж байгаа сан юм гэсэн энгийн ойлголт байгаа юм. 100 гаруй жилийн хөгжлийн өндөр настай санхүүгийн энэ үйлчилгээг монголчууд ойлгож, сонирхоод эхэлсэн нь маш том үсрэлт.

-Таны суралцаж, ажиллаж, амьдарч байсан Ирландад Хөрөнгө оруулалтын сан нь ямар түвшинд хөгжсөн байдаг юм. Мөн иргэдийнх нь санхүүгийн үйлчилгээнд ямар хэмжээний байр суурь эзэлдэг юм бол?

-Тэндхийн залуус ажилд орсон цагаасаа эхлээд Хөрөнгө оруулалтын санд цалингийнхаа тодорхой хэсгийг байнга зориулдаг. Яагаад Хөрөнгө оруулалтын санг сонгодог вэ гэхээр барууны ихэнх улсад ерөнхий боловсролын хичээлийн программд нь гэр бүлийн эдийн засаг гэх хичээл үздэг. Энэ хичээлээр нь дамжуулаад моргажийн зээл, банкны хүү, хуримтлал, хөрөнгө оруулалт гэж юу вэ гэх мэтээр заасаар хүн бүр маш нарийн санхүүгийн мэдлэг олсон байдаг. Өөрөөр хэлбэл, багаасаа ахуйн санхүүгийн мэдлэгтэй болчихсон учраас ажлын байран дээр гарж карьерээ эхлүүлсэн даруйдаа өөрийн гэсэн байр орон сууцтай болох буюу моргажийн зээлээ аль болох эрт эхлүүлвэл тэтгэвэрийн насанд хүрхээсээ өмнө зээлээ дуусгах болно гэдгийг  мэдчихсэн байдаг. Үүнийхээ хажуугаар хувийн хуримтлалаа үүсгэж эрсдэлийг бууруулж өгдгөөрөө хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын санг сонгож хөрөнгө оруулалтаа эхлүүлэх түүнчлэн ихэнх ажил олгогчдийн санал болгодог хөрөнгө оруулалтын сангийн нэг хэлбэр болох хувийн тэтгэврийн санд цалингийнхаа тодорхой хэсгийг хуримтлуулах замаар хөрөнгө оруулагч болох гараагаа эхэлдэг. Сонирхуулахад 5 сая хүн амтай Ирланд улсын нийт тэтгэврийн сан нь ДНБ-ийнхээ 30 орчим хувьтай тэнцэх хэмжээтэй байна.

-Хөрөнгө оруулалтын, үл хөдлөхийн хөрөнгийн зэрэг санд иргэд ямар хугацаанд хөрөнгө оруулах боломжтой юм?

Сангийн салбарын хөгжил практикаар бол заавал хугацаатай байх албагүй. Ялангуяа хамтын сангийн хувьд харин үл хөдлөх дээр суурилсан сангийн хувьд ихэнхдээ хугацаатай төслийн эсвэл тусгай зориулалтын гэдэг утгаараа байдаг. Монголд одоогийн хуулиараа сан 10 хүртэлх жилийн хугацаатай гээд заачихсан. Хугацааны тухайд учир дутагдалтай, эргэж хармаар зүйлүүд байгаа. Тухайлбал, тэтгэврийн сангийн тухайд ярихаар их тодорхой болчихдог. Ажиллах хүч нь дунджаар 30 настай компани байлаа гэхэд ажилчид нь тэтгэврийн насан дээр очтолоо буюу тэтгэврийн сангаасаа ашиг шимээ хүртэтлээ дахиад 30 жил болно. Гэтэл хуулиндаа 10 жил гээд заачихсан болохоор анхны сан татан буугдаx шинэ сан руу хуримтлал нь шилжих шаардлага үүснэ. Үүнийгээ дагаад наанадаж татварын асуудал үүсэх болно. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайд Н.Учрал гишүүний яриад яваа Тэтгэврийн хуулийн шинэчлэлийг хийж чадах юм бол энэ мэт асуудлыг шийдэх боломжтой бөгөөд шийдэх хэрэгтэй гэж бодож байна.   

-Тэтгэврийн сангийн тухайд дэлгэрүүлж ярилцъя. Олон улсад ийм сан иргэндээ өгөөжтэй. Тэтгэврээ аваад, дэлхийгээр аялах боломжтой хэмжээнд эзэндээ үр ашигтай байдаг шиг санагддаг. Монголд тэтгэврийн санг жинхэнэ утгаар нь яаж хөгжүүлэх вэ?

-Олон улсад тэтгэврийн сан хугацаагүй байдаг юм. Хаагддаггүй, 100 жил болсон ч байж л байдаг. Яагаад гэхээр төрийн ч бай хувийн ч бай байгууллага тодорхой хугацааны дараа байхгүй болно, татан буугдана гэж үүсэж бий болдоггүй. Ухаандаа аливаа байгууллага/ компанид хэн нэгэн ажилтан тэтгэвэртээ гарлаа, мөнгөө авлаа гэхэд тухайн ажлын байрыг алсдаа залгамжлах дараагийн шинэ ажилтан буюу сангийн гишүүдийн хуримтлалын урсгалаар тэр байгуууллагын сангийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байдаг.  

-Сангаар дамжуулж хувь хүний тэтгэврийн хадгаламжийг олон талт хэлбэрээр хөгжүүлэх боломжтой юу?

-Хувь хүний тэтгэврийн хуримтлалын тухайд сангийн янз бүрийн сонголтууд байдаг. Жишээлбэл, Ирландад би сургуулиа төгсөөд ажил дээр гарахад компанийн хувийн тэтгэврийн хуримтлалын хөтөлбөр нь 4-н төрлийн сангаас 1-ийг нь сонгох эсвэл бүр бүгдэд нь тарааж хуваарилах сонгоx боломж олгож байсан. Тэгэхээр манайх ч мөн тэтгэврийн реформдоо гадны сайн туршлагуудыг шингээх хэрэгтэй. Та сар бүрийнхээ цалингаас тодорхой хэмжээний мөнгийг хөрөнгө оруул, таныг цалингийнхаа тодорхой хэсгийг хадгалсны төлөө компаниас нэмээд урамшуулал олгоё, энэ бүхэн нь таны тэтгэврийн санг бүрдүүлнэ гэх сонгодог үзэл байна.

Өөрөөр хэлбэл, компани нь ажил олгогч ажилчин ялгаагүй НДШ төлөлтийг хэзээ, хаана хэрхэн үр ашигтай өсөх нь тодорхойгүй яг өнөөгийн байдлаар алдагдалтай байгаа хуримтлал/ хөрөнгө оруулалтыг хийж байснаас компани таны тэтгэврийн сан руу дээрх татаасыг шилжүүлчихвэл энэ жинхэнэ хөрөнгө оруулалт болно.

Тэтгэвэрт гарсны дараа нийгмийн даатгал дээр нэмээд тэтгэврийн сангийн фонд чинь таныг санаа амар хангалуун аялахад, амьдрахад маш том дэмжлэг болно.  Тэтгэврийн сан болон тэтгэврийн реформыг сайн шийдэж чадвал Монгол хүн өтөллөө ч зовохгүй амьдарч болно. Гэтэл өнөөдрийн нөхцөлд манай тэтгэвэрт гарсан ахмадууд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь бүү хэл тэтгэврээс тэтгэврийн хооронд өртэй, тэр байтугай дэлхийн хаана байхгүй тэтгэврийн зээл буюу ирээдүйн тэтгэврээ барьцаалсан зээлтэй яваад байна. Тэтгэврээ барьцаалсан ахмадууд их байна шүү дээ. Энэ ахмадуудыг тэтгэврээрээ хангалуун амьдрахад нь бид бодлогоор, туршлагаар, бусдын сайн жишгийг нутагшуулаад өөрчлөх боломжтой.

-“Ашид ассет менежмент” компаниараа дамжуулан Хөрөнгө оруулалтын санг Монголд ямар хэмжээнд хөгжүүлэхийг зорьж байна вэ?

-Хөрөнгө оруулалтын сан дээр ажиллах боловсон хүчинг бэлтгэх сэн гэх хувь хүний эрмэлзэл сонирхол байдаг. Үүнийг ярьж байгаа шалтгаан нь Ирландад яг ийм хөрөнгө оруулалтын санд ажиллаж байхдаа анзаарсан зүйл гэвэл Ирландын банкуудын холбоо гэж бий. Монголтой адил, гэхдээ уг холбоо хамгийн том их сургуультайгаа хамтраад сангийн чиглэлэээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг. Яг ажлын байран дээр ажиллаж байгаа хүмүүст зориулсан 2 жилийн сургалт явуулаад, диплом олгодог. Монголд ч гэсэн Хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр залуусаа сургадаг болоосой гэж хүсдэг. Хөрөнгө оруулалтын санг нэгтгэсэн холбоо байгуулагдаасай. Холбоогоор дамжуулаад залуусаа энэ чиглэл рүү сургавал энэ салбар хөгжинө. Мөн саяхны судалгаа байсан даа. Нэг хүн 70-аад үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байна. Дунджаар 3 үл хөдлөх хөрөнгөтэй байна гэсэн тоо байсан. Ийм хүмүүс хөрөнгөө эргэлтэд оруулахгүй, үр ашиггүй хадгалж байснаас сангийн зохион байгуулалтанд оруулалаад улсын оролцоотой ч байж болно хамтраад, санд оруулж болно. Сан гэдэг маань тусгай зохицуулалттай хуулийн этгээд. Энэ утгаараа Дүрмээс гадуур удирдлага гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, сангийн боломжийг маш олон тал руу хөрвүүлж хөрөнгө оруулалтын хууль ёсны бүтэц зохион байгуулалтад оруулж болно.  Солонгост үл хөдлөхийн сангийн хөрөнгө оруулалт, эргэлт нь 70 тэрбум ам.доллар. Үүнийх нь 60-аас илүү хувьд нь гадаадын үл хөдлөх хөрөнгөд хувьцаа эзэмшсэн байна. Бид яг үүн шиг гадны жижиг хөрөнгө оруулагчдыг татах боломжтой. Манайх ч бас багахан мөнгөөр ч хамаагүй Америк, европ, Солонгос, Сингапурын зэрэг зах зээл рүү чиглэсэн хөрөнгө оруулалт зузаатгаж боломжтой. Гадны хөрөнгө оруулагчдад өөрсдийнх нь ойлгодог, эрсдэл бага найдвартай гэдгийг нь мэддэг хөрөнгийн сангаар дамжуулж дотоодийн хөрөнгийн зах зээлийг чадавхжуулж байж олон улсын түвшинд хүрнэ. Үүнийгээ дагаад бид өөрсдөө жинхэнэ хөрөнгө оруулагч үндэстэн болох орчин нь бий болно. Ингэхийн тулд бидэнд залуусаа мэдлэгжүүлж, энэ чиглэлээр бэлтгэх, хамтарч ажиллах шаардлага бий. Мөн мэргэжлийн түвшинд боловсон хүчин бэлдэх улмаар хөрөнгө оруулалтын сан гэдэг салбарын хэмжээний хөгжлийн суурийг бэлдэх чухал цаг үе нь яг одоо юм.    

-Бид санхүүгийн зах зээл дээрх зуу зуун боломжийг олж харж, хаалгыг нь нээхээс гадна хамгийн ашигтай салбараа хамтад нь хөгжүүлье гэвэл аль салбараа өөд нь татах боломж байна вэ?

-Монголд татварын таатай орчноор хөгжүүлж болох салбарын нэг нь IT байна. Монголын IT салбарын залуус дэлхийн хэмжээнд хангалттай гарчихлаа. Гэрээсээ дэлхийн томоохон IT компаниудад ажиллаж байна, чадвар мэдлэгээ Япон руу экспортолж байна. Энэ бүхнийгээ монголдоо яагаад шингээж болохгүй байгаа юм бэ. Боловсон хүчин бэлэн биш, хүн амын тоо бага ч гэдэг юм уу асуудал яриад байвал хэзээ ч бүтэхгүй. Нэг нэгнийгээ дагаад хөгжих ёстой. Энэтхэг улс IT салбарын хөгжүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Америкийн Силикон Валлиг удахгуй түрүүлэнэ гэгддэг Бангалор хотын эдийн засгийн чөлөөт бүсэд нь дэлхийн бүх том IT компаниуд байдаг нь татварын таатай орчин болон чадварлаг боловсон хүчинтэй учраас юм. Мөн нөгөө арга нь анхлан аутсорсинг буюу аливаа компанийн үйл ажиллагааны хамгийн их хүн хүч шаардсан ажлыг гүйцэтгэх замаар ноү-хау  олж авч боловсон хүчин бэлтгэдэг зарчим юм.

Тэгэхээр Хөрөнгө оруулалтын санг ч бас иймэрхүү зарчмаар хөгжүүлэх ёстой гэж хардаг. Энэтхэгийн Мумбай хотод ч санхүүгийн төв бий. Дээрх жишгээр барууны санхүү, хөрөнгө оруулалтын томоохон банкууд тэнд байна. Миний хувьд, Ирландад JPMorgan-д анх хөрөнгө оруулалтын сангийн бүртгэл, тайлангийн ажил хийж байлаа. Зургаан сарын дараа амралтаараа Монголдоо ирхэд тэр ажил үүргийн функц маань тэр чигээрээ Мумбайд шилжих болчихсон ажил хүлээлцэх 30-н хүнтэй баг ирсэн байлаа.

-Хөрөнгө оруулалтын санг богино хугацаанд хэрхэн хөгжүүлдэг юм бол?

-Хөрөнгө оруулалт гэсэн явцуу хүрээнд харахгүйгээр санхүүгийн боловсрол, хүртээмж, татварын ээлтэй бодлого зэргийг нь цогцоор нь хөгжүүлж байж Хөрөнгө оруулалтын сан хөгжинө. Эхнээсээ ч ажил болоод явж байх шиг байна, 2023 оны төсвийн саналд хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны ашигийн татвараас чөлөөлөх гэх мэт маш сайн зүйлс тусгагдаж өгсөн байгаа.

Харин ажилчин, бизнес эрхлэгч, мэргэжлийн эсвэл мэргэжлийн бус хөрөнгө оруулагч ч бай хувь хүнийхээ зүгээс харахаар хувь хэмжээг нь бодолгүй зүгээр тогтолцоогоор нь харахад манай татварын зохицуулалт нэг тийм торгууль, албадлагын дарамт ч юм шиг иргэнийхээ хувьд идэвхтэй татвараа тайлагнах биш эмээх хандлагатай нь ажиглагддаг.

-Таны ажиллаж амьдарч байсан Ирландад татварынх нь орчин иргэндээ хэр таатай байдаг вэ?

-Ирландад татвар нь их уян хатан. Татварын кредит, буцаалт гэсэн үндсэн зарчим дээр суурилдаг. Миний хувьд оюутны сургалтын төлбөрөө төлөхийн хажуугаар цагийн ажил хийдэг байсан учраас тодорхой хэмжээгээр тус улсын татварын орлого бүрдүүлэлтэд оролцож байгаа гэж тооцоод, төлсөн сургалтын төлбөрөөсөө буцаалтаа  авах эрхтэй  болсон. Хэзээ хойно төгсөөд 3 жил болсон байсан ч сурсан 4-н жилийнхээ төлбөрийн баримтаа татварын байцаагчид өгөөд, буцаалтаа авч байсан. Иргэд нь ихэнхдээ жилдээ нэг удаа татварын газар очиж хувь хүнийхээ орлого зарлагыг тайлагнадаг. Энэ үед нь татварын байцаагч нь гэр бүл, ахуй амьдрал, ажил хөдөлмөр бизнес дээр нь үндэслээд зөвлөгөө өгч тухайн хүнд байгаа кредит буцаалтын боломжуудыг хэлж өгч баталгаажуулдаг. Жишээлбэл, өрх толгойлсон эцэг/эхийн, тэжээвэр амьтны гэх мэт кредит байлаа гэхэд түүнийгээ мэдээгүй ашиглаагүй байсан бол жилийн турш ажиллаад цалингаасаа төлсөн орлогын татвараасаа хасуулах буюу буцаан олголт авдаг. Би бол ихэнхдээ Ирландад 12 дугаар сард очдог байв. Манайд иймэрхүү нээлттэй хувь хүн нь өөрсдөө ирж үйлчлүүлэх сонирхолтой буцаалт, кредит систем гэхээсээ татвар, татаас, торгууль халамжийн чанарын бодлоготой. Иргэд нь аль болох тайлагнахаас зайлсхийх төвөгшөөх байдалтай нь анзаарагддаг. Ирландад татварын хэмжээ харьцангуй бага учраас дэлхийн томоохон корпорациудын салбар оффис, бүс нутгийн төвүүд нь бүгд тэнд байрлаж ажлын байр гаргаж, түүнийгээ дагасан үсрэнгүй хөгжлийг буй болгож байгалийн баялаггүй жижигхэн арал улс оюуны хөдөлмөр дээр суурилсан сайн эдийн засаг бүтээж чадсан.

-Монголд гадны банк орж ирнэ гэх мэдээлэлд монголчууд ер нь таатай ханддаггүй. Жижиг эдийн засагтай манайх шиг улс “залгиулна” гэсэн айдастай байдаг. Таны тухайд гадны банк Монголд салбараа нээх нь зөв үү, эрсдэлтэй юү? 

-Хөрөнгийн зах зээл зөв голдирлоороо хөгжилийнхөө дараагийн шатанд гарах ганц гарц зам ба боломж нь Хөрөнгө оруулалтын сан юм байна гэдгийг өнөөгийн цаг үеийн байдал харуулж байгаачлан гадны том гүрнүүдийн арилжааны банк биш харин хөрөнгө оруулалтын банк, кастодиан банкыг орж ирээсэй гэж хүснэ. Хөрөнгө оруулалтын буюу кастодиан банкны салбар нэгж орж ирвэл гадны хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил сэргэнэ.

-Манай арилжааны банкууд эхнээсээ реформ хийж, IPO гаргаад эхэллээ. Цаашид яаж илүү олон нийтэд нээлттэй хөгжих вэ?

-Арилжааны гол таван банк ирэх 6-н сар гэхэд IPO гаргаад дуусна. Энэ маань банкны реформын нэг том ахиц. Нөгөө талдаа хөрөнгийн зах зээл дээр үүнээс цааш ийм том хэмжээний олон IPO ойрын үед болохгүй. Тиймээс санхүүгийн орчны эргэлтийг, зах зээлийг, бүтээгдэхүүн үйлчилгээг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт  тэр тусмаа сангийн зайлшгүй нэг тулгуур кастодиан банкыг Монголд хөгжүүлэх нь зүйтэй гэсэн саналтай явдаг.

Заавал дэлхийн топ банкны салбар гэлтгүй үнэлгээ, нэр хүнд сайтай олон улсын дундаж хэмжээний банкуудаас оруулаад ирж болно. Эдгээр банкуудыг дагаад гадны хөрөнгө оруулагч, хадгаламж эзэмшигч, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх зэмшигчдийн итгэл үнэмшил сэргэнэ. Олон олон давуу тал дагаад үүснэ.

Герман, Англи, Ирланд, Солонгос гэх мэт эдийн засаг нь хөгжсөн орнуудын тухайд хөрөнгө оруулалтын сандаа өндөр итгэдэг. Яг тэр хамгаалалт, зарчим, хууль эрх зүйн хүрээнд нь бид хөрөнгө оруулалтын санг бэхжүүлж чадах юм бол Германы ч юм уу, Америкийн кастодиан банкны салбарыг оруулж ирж чадвал маш их хэрэгтэй. Гадны жижиг хадгаламж эзэмшигчдийг татан оролцуулж, санхүүгийн салбараа олон өнгөтэй болгох ёстой.

-Сангаар дамжуулж олон улсад ямар төслийг үнэд оруулж болох вэ. Бидэнд гадныхны анхаарлыг татаж хөрөнгө оруулалт татах боломжтой үндэсний хэмжээний сонирхолтой төсөл бий юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэлхий нийтийн өмнө зарласан “Тэрбум мод” тарих амбийцийг хөрөнгө оруулагчдын анхааралд аваачиж болно. Монголчууд л юу ч биш болгосон болохоос жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг хөдөлгөж яагаад болохгүй гэж.

Өрх бүрийг орон сууцжуулах бодлого бол Монгол Улсын тэргүүн зорилт. Үүнтэй уялдуулаад, Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг санхүүжүүлэх сан, цөлжилтийг бууруулах ногоон сан байгуулаад, нөлөөллийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах зохицуулалтыг нь зөв хийх хэрэгтэй байна.

Бидний сонирхол бол 10 тэрбумын хөрөнгөтэй 1 сан байгуулснаас 2 тэрбумын хөрөнгийн багтаамжтай тодорхой зорилтот 5 сан байгуулаад хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх, олон талд хөрөнгө оруулах юм. Үл хөдлөх хөрөнгийн сан байна уу, ногоон сан байна уу, тэтгэврийн, нөлөөллийн, ЖДҮ-ийн сан байх нь хамаагүй, гол нь  схемээ зөв зураад, хөрөнгө оруулалтын менежментээ зөв хийж харуулах ёстой. Энэ бүх төслүүдийг жигд хөгжүүлж, хамгийн гол нь олон хөрөнгө оруулагчидийг бойжуулахын тулд хамтын хөрөнгө оруулалтын санг сонгоорой гэж байгаа юм. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь эрсдлээ бууруулдаг, мэргэжлийн баг удирддаг, хууль эрх зүйн орчны хүрээндээ үйл ажиллагаа нь явагддаг учраас хөрөнгө оруулагчдын мөнгийг эрсдэлгүй, найдвартай удирдана гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нийгмийн даатг�##�аас ту�####�а зүйл ярьж байна шүү. Буруу ойлгов уу зай. Хувь хүний сул мөнгөө яах тухай ярьж абйна. худлаа тэтгэвэр гэж сайхан үг урд нь нэмэхээр хүмүүс бат�##�гаатай гээд бодчих вий. Хөрөнгө оруул�##�т эрсдэлтэй мэдэхгүй бол бүү оролд. 2. Монголд бол ямар ч газар �##�га болж болно. Шинэ ажилтан з�##�гамжлаад л хугацаагүй байж л байна ч гэх шиг. Мэдлэггүй ард түмэнтэй тул тэтгэвэр гэдэг үг ашиглахгүйгээр сурт�##�чилгаагаа хийхийг хүсье.

Зочин
Зочин

Мэдээлэл авья

Зочин
Зочин

Дампуурахгүй гэсэн ямар бат�##�гаа бна Хууль гарсан уу

Зочин
Зочин

Болтугай болтугай болтугай

Зочин
Зочин

Эерэг л мэдээ байна үнэн бол. Ажил хэрэг болгоод хэрэгжүүлээд харуулах хэрэгтэй бу�####�д хува�##�цах хэрэгтэй бодиттойгоор

Зочин
Зочин

Манайх шиг бага ц�##�интай оронд хувийн тэтгэврийн тогтолцоо брдэх боломжгүй. Бүрдсэн ч богино хугацаанд дампуурч иргэд хохироод үлдэнэ. Хувийн тэтгэврийн тогтолцоо нь одоогийн эдийн засгийг доод т�##� нь 3 дахин тэлсний дараа хэрэгжиж болох юм.

Холбоотой мэдээ

Back to top button