Үйлдвэрлэгч

Даавуу үйлдвэрлэгч “Bat zuu textile”: Өдөрт 2000 метрийг гаргах хүчин чадалтай

“Үйлдвэрлэгч” энэ удаад Монголд анхлан даавуу үйлдвэрлэж буй “Бат зүү” ХХК-ийн “Bat zuu textile” үйлдвэрийг зорин очлоо. СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “төвхнөсөн” тус үйлдвэртэй танилцана уу.

-“Bat zuu textile” даавууны үйлдвэр үүд хаалгаа нээгээд удаагүй байна. Үйлдвэрээ танилцуулаач?
-Манайхыг зорьж ирсэнд баярлалаа. ХБНГУ-ын 100 жилийн түүхтэй, дэлхийд алдартай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг оруулж ирж, үйл ажиллагаагаа эхлээд сар гаруй болж байна. Тухайн компанийн мэргэжилтнүүд Монголд ирж, манай хүмүүс Герман улсад очиж суралцлаа. Мөн ШУТИС-ийн нэхмэлийн хүрээлэнгийн судалгааны багтай хамтран ажилласнаар үйлдвэрээ амжилттай нээгээд байна. Үйлдвэр маань өдөрт 2000 метр даавуу үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар “Монголын оёдлын холбоо”-ны захиалгаар цэцэрлэгийн хүүхдүүдийн футболка, шортны даавууг үйлдвэрлэн гаргаж байна.
-Лабораторийн хэсэг нь ямар үүрэгтэй вэ?
-Үйлдвэр маань дотроо утас, даавуу гээд бүх бүтээгдхүүний шинж чанарыг хянах лабораторитой. Утаснуудаа энд туршиж, шинжилсний эцэст символ гаргаж, улмаар үйлдвэр рүүгээ оруулна.


-Эндээс ямар онцлогтой хэдэн төрлийн даавуу гарч байна вэ?
-Даавууны онцлог гэж ярихаасаа илүүтэй утасны чанар гэдэг ойлголтод анхаарах нь зүйтэй болов уу. Бид олон улсын стандарт, хөвөн даавууны стандарт бүхий Турк, Энэтхэг улсын үйлдвэрүүдээс хөвөн даавуун утас, БНХАУ-аас полистор утас импортолж байна. Даавууны хэдэн хувь нь хөвөн даавуу, хэдэн хувь нь полистор орцтой вэ гэдгийг харж, хянах боломжтой. Нөгөө талаас манай үйлдвэр зүү нь утсаа таньдаг технологитой учраас чанар сайтай даавуу гардаг гэж ойлгож болно. Хамгийн сайн чанарын компакт утсаар бүрзийлт үүсэхгүй сүлжмэл нарийн нимгэн даавууг химийн бодис ашигладаггүй GODS технологи, буддаг технологиос татгалзаж, байгаль ээлтэй байх зорилгоор жигнэх технологийг ашиглан үйлдвэрлэж байна. Хөвөн даавууг байгалийн ширхэгт гэж үздэг. Органик чанартай гэсэн үг.


-Үйлдвэрлэлийн процессийг тайлбарлаж өгөөч?
-Утасны номероосоо шалтгаалан замаа сонгоно. Гуурсаар дамрандаа оруулахад зүүнүүд сүвлэгдэн нэхээс хийгдэнэ. Тойрог нэхээсээр цилиндр хэлбэртэй даавуу гарч доод хэсэгт хураагдана. Дараа нь жигнэх технологи буюу өндөр даралттай уураар шүршээд даавуу бэлэн болно. 96 утас, 2226 зүүтэй хоёр метр өргөнтэй даавуу гарна. Анх 96 утсаа гуурсаар сүвлэхэд л гар ажиллагаа орно. Цаашаа самбар дээр хяналтаа л хийж байхад болно. Ингээд бүх төрлийн нимгэн даавууг нүхэн, зураасан гэх мэт хээтэйгээр гаргаж байна. Нарийн хоолой дундуур утас маш хурдтай явдаг учраас халалт үүсдэг. Тиймээс сэнс ажилладаг.
-Танайхыг сурвалжлах хүсэлтэй илэрхийлэхэд дараагийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд ашиглалтад орохоор ирж болох уу гэж байсан. Тэр талаар…?
-Тийм ээ. Хоёр тоног төхөөрөмжийн цилиндр ирчихсэн. Эдгээр нь ашиглалтад орсноор төрөл бүрийн зузаан даавуу гарна. Мөн принтийн үйлдвэр ч удахгүй нээгдэнэ. Цаашдаа бид хонины ноосоор утас үйлдвэрлэж, 100 хувь монгол даавуу гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. ШУТИС-тай хамтран ажиллаж, боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэнэ.


-Үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудал, бас төр засгийн бодлого, дэмжлэгийн тухайд?
-Үйлдвэрлэл явуулж гүйцэд боловсруулалт хийхэд хөрөнгө мөнгөний асуудал л тулгардаг. Тиймээс бага хүүтэй зээл л гэдэг бол үйлдвэрлэгчдийн хүсэл мөрөөдөл юм. Төрийн байгууллагууд биднийг худалдан авалтаараа дэмжээсэй гэж бодож байна.
-Алсын хараа, Монголын анхны даавууны үйлдвэрийн ирээдүйг хэрхэн харж байна? -Түрүүн хэлсэнчлэн утаснаасаа эхлэн 100 хувь монгол бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Экспортод гаргахаар судалгаа хийж байна. Одоогоор үйлдвэртэй ирж танилцсан АНУ, Австрали улсаас даавуу авах санал ирсэн. Цаашдаа бид дотоодын зах зээлийн 60-70 хувийг дангаараа хангах боломжтой. Үйлдвэрлэх нь асуудалгүй, хэрэглэгчээ бэлдэх нь чухал. Өөр нэг хүсэл бий, бидэнд. "Бат зүү" компани монгол хүүхдүүдийнхээ дүрэмт хувцсыг олон жил үйлдвэрлэж байгаа. Хүүхдийн компани гэдэг утгаараа ашиг гэхээсээ илүү органик даавуу хэрэглүүлэх нь бидний хүсэл юм.

Ийнхүү Монголчууд даавуугаа үйлдвэрлэж эхэллээ. Одоо ирчихсэн байгаа тоног төхөөрөмжүүд угсрагдахад эднийх төрөл бүрийн даавуу гаргах боломж бүрдэнэ. Тэр цаг тун удахгүй. "Bat zuu textile" бүрэн хүчин чадлаараа ажиллахад дотоодын хэрэгцээний 60-70 хувийг хангах боломжтойг дуулгахад таатай байна. Эднийх монголын зөөлөн оёдлын салбарт 26 жилийн туршлагатай компани. Нийгэм, эдийн засгийн олон сайн, муу хүчин зүйлсийг мэдлэг, ур чадвар, туршлагаараа даван туулсан Батзүүчүүд үйлдвэрлэх нь бол асуудалгүй хэрэглэгчээ л бэлдэх нь чухал, өргөжих дэлхийд гарахад ч төвөггүй, төр бодлогоороо, худалдан авалтаараа дэмжээд л өгвөл болох нь тэр гэж байв.

ВИДЕО:

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хуягаа
Хуягаа
10 сар 28, 2022 08:14

Амжилт хүсье, нэг ч гэсэн үйлдвэр нэмэгдэж байв�##� аштай юудаа. Одоо хэрэглэгчдийн дэмжлэг л чух�##�.

Зочин
Зочин
10 сар 28, 2022 08:23

Ёстой мундаг???? Ингээд дотооддоо юм юм үйлдвэрлээд байв�##� хичнээн сайхан2 Дээрээс нь энэ хүмүүсээ маш сайн дэмждэг байгаасай. Таньд амжилт хүсье

Зочин
Зочин
10 сар 28, 2022 08:24

Saihan medee bn bos baraaagaa gadnaas bish dotoodoosoo awdag bolohneee. Tomoos tom amjilt husey

Зочин
Зочин
10 сар 28, 2022 08:24

Сайхан сайхан2 энэ чинь л хөгжил шүү дээ. Амжилт

Зочин
Зочин
10 сар 28, 2022 08:25

Ямарч бэрхшээл тулгарсан битгий бууж өгөөрэй з�##�уу минь амжилт чи чаднаа

Зочин
Зочин
10 сар 28, 2022 08:54

Мундаг байна, амжилт хүсье, монгол хүн бүр дэмжин ажиллаарай гэж л ерөөе дөө. ????????????

Oyun
Oyun
10 сар 28, 2022 09:10

Bayr hurgeed tsaashdiinh ni ajil ulam ih amjiltiig husen erooe! Himiin hortoi budaggui gedegeeree delhiid ALDARSHIH boltugai. Tor zasag maani sain mejih baih gej naidaj bnaa. Dahin amjilt!

Зочин
Зочин
10 сар 28, 2022 09:18

Сайхан мэдээ бна

Зочин
Зочин
10 сар 28, 2022 10:31

Төр засаг жаахан дэмжээд өгвөл манайхан бас л чадах байх шүү. Гайх�##�тай мундаг юмаа.

зочин
зочин
10 сар 28, 2022 14:05

Өндөр амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button