Дубай хот Метаверс ертөнцөд цагдаагийн үйлчилгээ үзүүлдэг анхны хот боллоо

Дубай хот Метаверс ертөнцөд цагдаагийн үйлчилгээ үзүүлдэг болжээ. Гитекс технологийн долоо хоногийн үеэр Дубайн Ажман хотын Цагдаагийн ерөнхий командлал олон нийтэд эрх баригчидтай алсаас холбогдох боломжийг олгох зорилготой шинэлэг үйлчилгээ болох "Ивээн тэтгэгчийн хүсэлт"-ийг танилцуулснаар түүхэн үйл явдал тохиожээ.
Дээрх үйлчилгээ нь Цагдаагийн байгууллагад виртуал домэйноор дамжуулан өөр харилцааны суваг бий болгох боломжийг олгож, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой юм байна. Тус үйлчилгээг үзүүлэх 70 ажилтан байгаа ажээ.

Энэхүү үйлчилгээ нь араб, англи, хятад, орос, франц, герман болон испани хэлийг дэмждэг байна. Дубайн цагдаагийн газрын хиймэл оюун ухааны захирал, хошууч генерал Халид Насир Аль Разуки хэлэхдээ "Метаверс төсөлд хэрэглэх ухаалаг төхөөрөмж нь хувь хүний мэдээлэл, гүйлгээг хадгалдаг. Мөн замын хөдөлгөөий дүрэм болон хэрэглэгчийн үйлдсэн бусад зөрчлийг хадгалах юм. Энэхүү хөгжил нь Арабын Нэгдсэн Эмират улс дижитал эдийн засагтай Метаверс төв болох зорилтыг урагшлуулна" гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.