Гадаад мэдээСонин хачинТехнологи

Инстаграмын олон мянган хэрэглэгчийн бүртгэл яагаад хаагдсан бэ

Хамгийн ихээр ашигладаг зурваст сүлжээ WhatsApp дэлхийн хэмжээнд доголдсоноос хэдхэн хоногийн дараа буюу өчигдөр Инстаграмд ч ижил зүйл тохиолдлоо. Энэ төрлийн асуудлыг зохицуулдаг DownDetecto-ийн мэдээлснээр өчигдөр 20.00 цагаас эхэлж дуудлагууд тасраагүй байна. Нийт дуудлагын 73 хувь нь хаяг руугаа нэвтрэхтэй холбоотой асуудлыг мэдээлсэн ажээ. Харин 14 хувь нь нийгмийн сүлжээ ачаалахгүй, 12 хувь нь программын доголдлоос сэрэмжлүүлсэн гэж тайлбарлажээ.

Энэхүү асуудалд Инстаграм ямар мэдэгдэл хийв?

Инстаграмын зүгээс техникий асуудлуудыг хүлээн зөвшөөрч Твиттерээр дамжуулан тайлбар хийсэн юм. Тэдний зүгээс "Та бүхэн Инстаграм хаягтаа нэвтрэхэд асуудалтай байгааг мэдэж байна. Бид энэхүү асуудлыг шалгаж байгаа бөгөөд төвөг учруулсанд хүлцэл өчье" гэжээ.

Яагаад Инстаграмын хаягуудыг түдгэлзүүлж, дагагчид нь алга болсон бэ?

Серверүүд доголдож, олон хэрэглэгчид өөрсдийн хаягийг түдгэлзүүлсэн мэт харагдаж, зарим хүмүүс олон тооны дагагчаа алдсан билээ. Бүртгэлийг түдгэлзүүлэх нь ихэвчлэн тухайн хаяг платформын дүрмийг зөрчсөн контент нийтлэх үед тохиолддог байна. Тиймээс бүртгэлээ сэргээхийн тулд нийгмийн сүлжээ тухайн хүнд шийдвэрийг давж заалдах 30 хоног өгдөг ажээ. Түдгэлзүүлсэн хугацаанд хэрэглэгч олон нийтийн сүлжээнд нэвтрэх боломжгүй юм. Харин дагагчид нь тухайн бүртгэлээс байршуулсан контентыг харах боломжгүй билээ. Гэсэн хэдий ч системийн доголдолтой тул Инстаграм платформ хаяг тус бүрээс хүсэлт хүлээлгүйгээр өөр аргаар хаягаа буцааж авах боломжтой аж.

Инстаграм платформын хувьд ямар нэгэн асуудал байсан бололтой. Гэсэн хэдий ч дийлэнх хэрэглэгчдийн хувьд программын дүрмийг зөрчсөн гэж мэдэгдсэн нь олон нийтийн дунд төөрөгдөл үүсгээд байсан юм.

Харин 06.00 цагт Инстаграмын зүгээс тайлбар өгсөн байна. Тэдний зүгээс "Бид асуудлаа шийдсэн. Дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс өөрсдийн хаяг руугаа нэвтрэхэд асуудал үүсэж, зарим хүмүүсийн дагагчдын тоо түр зуур өөрчлөгдсөн" хэмээн мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button