Гадаад мэдээСонин хачинТехнологи

Твиттерийн цэнхэр тэмдэглэгээнд 20 ам.доллар төлөхгүй бол алдах эрсдэлтэй

Энэ долоо хоногийн эхээр дэлхийн хамгийн баян хүн цахим сүлжээний томоохон платформ болох Твиттерийг худалдаж авсны дараа Dogecoin-ы үнэ богино хугацаанд хоёр дахин өсжээ. Нэг зоос нь 14 цент болж өссөн байна.

CoinGecko-гийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногоос хойш 94 хувиар өссөн үзүүлэлт нь энэ ажээ. Тэрбумтны хувьд Dogecoin-д асар их нөлөө үзүүлсэн шинэ зүйл биш юм. Маск Твиттерийг 44 тэрбум ам.доллароор худалдан авсныхаа дараа зоосны талаар ямар нэгэн зүйл дурдаагүй ч Dogecoin-ийн хөгжүүлэгчдийн нэг Билли Маркусын жиргээнд олон удаа хариу өгсөн байна.

CoinGecko-ийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Dogecoin-ийн нийт үнэ 8.1 тэрбум ам.доллароос 15.9 тэрбум ам.доллар болж өссөн нь Кардано, Солана зэрэг зооснуудыг давжээ. Ингэснээр зах зээлийн үнэлгээгээр найм дахь том криптовалют болж байгаа юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 302 сая ам.долларын орлого олсон энэхүү койн одоогоор Coinbase дээр хамгийн их арилжаалагдсан токенуудын гуравдугаарт бичигдэж байна. Ийнхүү биржийн нийт арилжааны 14 гаруй хувийг эзэлж байгаа юм.

Мөн Маск Твиттерийн хэрэглэгчдэд уг койныг ашиглан дээд зэргийн захиалгын үйлчилгээ болох Твиттерийн цэнхэр тэмдэгтийн төлбөрийг төлөх санааг дэвшүүлсэн.

Илон Маск цэнхэр тэмдэгтийн үйл явцыг шинэчлэнэ гэв

Твиттерийн цэнхэр тэмдэглэгээг авах үйл явц удахгүй өөрчлөгдөх бололтой. Маск Твиттерийн цэнхэр тэмдэглэгээг баталгаажуулахын тулд сард 20 ам.доллар авахаар төлөвлөж байгаа ажээ. Тэрбээр энэ талаараа өөрийн Твиттер хаягтаа жиргэсэн юм. Гэвч юуг шинэчилж байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.

Одоогоор цэнхэр тэмдэглэгээг авахад ямар нэгэн үнэ хөлс төлдөггүй. Гэсэн хэдий ч Твиттер хэрэглэгчдийг сард 4.99 ам.доллароор твиттер блүд бүртгүүлэхийг шаардах төслийг боловсруулж байгаа ажээ. Хэрэв бүртгүүлэхгүй бол тэмдгээ алдах эрсдэл үүсэх аж. Твиттер блүгйин үнийг сард 4.99-19.99 ам.доллар болгосноор цэнхэр тэмдэглэгээг бүртгүүлэх эсвэл 90 хоногийн хугацаанд алдана хэмээн мэдээлжээ.

Цэнхэр тэмдэг нь хэрэглэгчдэд тухайн хаягийг жинхэнэ эсэхийг баталгаажуулах боломжийг олгодог. Тэр дундаа улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд, сэтгүүлч, тамирчид гэх мэт албан тушаалтай хүмүүсийг түлхүү баталгаажуулдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button