Нийгэм мэдээСурвалжилга

Чимээгүй тахал: Хүүхдүүд нэгнээ дээрэлхэж, амиа хорлоход хүргэж байна

Арваннэгдүгээр сарын 1-4-нд Олон улсын дээрэлхэлтийн эсрэг өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

КЭЙСҮҮД:

"Сургуулийн бие засах өрөөнд хүүхдүүд нэг нэгнээ дээрэлхдэг. Хөвгүүд нэгнээ бие засаж байхад хаалтны дээгүүр өнгийн хардаг. Энэ нь сургууль дээрээ бие засмааргүй санагдуулдаг"

"Би хөвгүүдтэй нийлж яваад хулгайн хэрэгт холбогдсон. Дараа нь цагдаа дээр очиж, аав ээж мэдэж, маш хэцүү зүйлс болж өнгөрсөн"

"Манай сургуулийн хүүхэд намайг Фэйсбүүк дээр дээд ангийнхаа ахтай унтсан гэж бичсэн байсан. Үүнээс болж би хичээлдээ ч ирэхийг хүсэхгүй байна"

ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ: Яагаад чимээгүй тахал вэ

Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг сэдвийг "Чимээгүй тахал" болж хэмээвэл хэт сүржин, анхаарлын төвд оруулах гэж хэтийдэн хичээсэн мэт санагдаж магад. Тэгвэл ингэж нэрлэж болох дараах үндэслэлүүд байна:

  • Монголд хүүхэд, өсвөр үеийнхний дунд явуулсан үе тэнгийн дээрэлхэлтийн талаар нэгдсэн судалгаа байхгүй
  • Түүвэр байдлаар хийсэн жижиг судалгааны дүнгээр нийт хүүхдийн 92 хувь нь энэ тал дээр ямар нэг арга хэмжээ авах ёстой гэж үзсэн
  • Нийслэлийн хэмжээнд 4264 хүүхдийг хамруулсан судалгаанд тэдний 82 хувь нь ямар нэг байдлаар үе тэнгийн дарамтад өртөж байсан хэмээн хариулсан байна.

"Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо" ТББ 2019 оноос хойш өөрсдийн хэмжээнд энэ чиглэлд ажиллаж, ЕБС-иудад сургалт хийж байгаа юм. Ингэж явахад хүүхдүүд сэтгэл зүйчдэд "Ийм зүйл үнэхээр их болдог. Бид хаана хандахаа мэддэггүй. Яаж хэлэхээ ойлгодоггүй. Нэг бол найздаа хэлээд л дотроо хадгалдаг. Ер нь сургуулиудын хэмжээнд чимээгүй тахал болчихсон зүйл" хэмээн ярьдаг гэлээ.

ЭРСДЭЛ: Амиа хорлолт

Юуны өмнө үе тэнгийн дээрэлхэлт гэдэг ойлголтыг ямар хүрээнд хязгаарлан, тодорхойлохыг "Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо" ТББ-ын сэтгэл зүйч Ч.Ханджамцаас тодрууллаа. Ингэхэд "...түрэмгий зан авир гаргах" гэсэн үг ашиглав.

Өөрөөр хэлбэл заавал зодох, цохих биш. Үгээр ч, үйлдлээр ч, тэр бүү хэл цахим орчинд ч ямар нэг түрэмгий зан авирыг хүүхэд, өсвөр үеийнхэн нэг нэгэндээ гаргахыг үе тэнгийн дээрэлхэлт гэж олон улсад ойлгож байна.

Харин хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж, үүнийгээ хэн нэгэнд ярьж, ямар нэг арга хэмжээ аваагүй, сэтгэлдээ тээгээд үлдсэн бол:

  • Өөртөө итгэлгүй болох
  • Хичээлдээ ирэх дургүй болох
  • Сэтгэл гутралд орох
  • Амиа хорлох сэдэлтэй болох эрсдэлүүдийг дагуулж байдаг аж.

Ялангуяа амиа хорлох эрсдэл их байгааг 2017 оны Японы Хүүхдийн сангийн Монголд хийсэн судалгаанд дурджээ.

Тус судалгаанд 6-11-р ангийн 1236 хүүхэд хамрагдсан бөгөөд:

  • 19.9 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн
  • 12.4 хувь нь амиа хорлох талаар бодож байсан
  • 8.4 хувь нь амиа хорлох оролдлогыг ямар нэгэн байдлаар хийж байсан гэж хариулжээ.

"Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо" ТББ-ын тэргүүн В.Бэрцэцэг "Бидний хамгийн санаа зовж, сэрэмжлүүлдэг зүйл бол энэ. Жил бүр дэлхий даяар 10-19 насны 46 мянган хүүхэд амиа хорлож байна. 11 минут тутамд нэг өсвөр насны хүүхэд гэсэн үг л дээ" хэмээж байна.

2012-2017 оны хооронд 605 хүн амиа хорлосны 25 хувь нь 10-25 насны залуус байжээ. Харин тэдний 65 хувь нь үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас амиа хорлосон гэсэн статистик байна.

Мөн энэ сэдвээр 2017 онд хийгдсэн дээрх Японы Хүүхдийн сангийн судалгаанаас өөр судалгаа байхгүй нь анхаарал татна. Өмнө нь хүүхэд, өсвөр үеийн сэтгэл зүйн эрүүл мэнд, аюулгүй байдлын чиглэлээрх судалгаанууд хийгдэж байсан бөгөөд энэ хүрээндээ дагавар байдлаар үе тэнгийн дээрэлхэлтийн сэдвээр асуумж авч байсан удаа байна.

ГАРЦ: Тэдэнд хэрхэн туслах вэ

Сургуулийн болон бусад орчинд үе тэнгийн дээрэлхэлт боллоо. Харин хүүхэд үүнийгээ хэнд хэлэх вэ.

Үүнд:

  • Найз
  • Асран хамгаалагч
  • Багш
  • Нийгмийн ажилтан
  • Сэтгэл зүйч нарыг нэрлэдэг юм байна.

Багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар нэгдүгээрт мэргэжлийн, хоёрдугаарт үүрэг хариуцлага нь ноогдсон хүмүүс. Иймд холбогдох сургалтуудад хамрагдаж, мэргэжилдээ үнэнч байж чадвал тэд хүүхдүүдтэй хамгийн ойр, үр дүнтэй харилцаж, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад хувь нэмрээ оруулж чадна гэдгийг сэтгэл зүйчид онцолж байлаа.

Харин найз бүр төдийлөн сайн зөвлөх байж чадахгүй. Ингэхээр эцэг эх, асран хамгаалагч хүүхдийг сайн анзаарах, эвийг нь олж өдөр болсон явдлыг нь ямар нэг шүүмжлэлгүй зүгээр л яриулж, сонсох хэрэгтэй аж. Тийм учраас мэдлэг мэдээлэл өгөхийн тулд эцэг эх, асран хамгаалагч болон багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчидтэй илүү тулж ажиллах шаардлагатай юм байна.

ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

"Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо" ТББ нь 2019 оноос хойш энэ чиглэлд сургалт хийхдээ эерэг өөрчлөлтүүдийг ч анзаарчээ. Хүүхдүүд ялангуяа шинийг амархан сурдаг, хандлага нь амархан өөрчлөгддөг. Тийм учраас "Үе тэнгийн дээрэлхэлт буруу юм" гэдгийг нэг ойлгочихвол бусдадаа үлгэрлэдэг, нэгнээ өмгөөлөн хамгаалдаг, сурталчлан таниулдаг чадамгай ментор болдог талаар тус ТББ-аас гэрэлтэй нүдээр ярилаа.

Өөрсдийн боломжид үндэслэн хөдөө орон нутгийн зарим аймаг, Нийслэлийн зарим дүүргүүдийн сургуульд олон цагийн сургалт хийсний дараа Боловсролын ерөнхий газар хамтрахаар шийдсэн байна. Энэ оны тавдугаар сараас хойш тус ТББ нь Боловсролын ерөнхий газартай хамтарч, Баянхонгор аймгаас эхлэн сурагчдад хийгээд багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдэд нь үе тэнгийн дээрэлхэлтийн сургалт хийж байгаа аж.

Ингэхэд асуудлыг ойлгоод сургууль дахь үе тэнгийн дээрэлхэлт хамгийн их байж болох хэсгүүдийг камержуулах, бие засан өрөөний тусгаарлах хаалтуудыг таазанд нь тулган өндөрсгөх зэрэг арга хэмжээг орон нутгийн багш ажилчид идэвхийлэн хийж байгаа гэлээ.

ДАТА ЦУГЛУУЛАХ: Тэдэнд асуудлыг гаргаж тавиад ирэх хэрээр үе тэнгийнхээ хүүхдэд дээрэлхүүлсэн, улмаар амиа хорлох талаар ч бодож, оролдож үзсэн олон кэйс цуглардаг талаар ярилаа. Харин одоо судалгааны хүрээг тэлж, шинэ дата үүсгэх нь нэн чухал асуудал болжээ.

АСРАН ХАМГААЛАГЧДЫН ХАРИУЦЛАГА: Түүнчлэн асран хамгаалагчид хүүхдийнхээ өсөн, торниж буй орчинг эрүүл, соёлтой байлгах, эргээд хүүхдүүдийнхээ сайн сонсогч байх тал дээр хичээх хэрэгтэй. Мөн ялгаатай байдалд бэлэн болгож төлөвшүүлэх нь чухал. Бусдаас илтэд ялгарах онцлог бүхий, тусгай хэрэгцээт хүүхдүүд гадуурхалтад өртөх магадлал их байдаг байна.

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА: Харин боловсролын байгууллагууд хариуцсан ажилтнуудынхаа мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, хариуцлагажуулахад бодлогын түвшинд анхаарах, сургалтад тогтмол хамруулдаг байх шаардлагатай нь харагдаж байна.

"Дээрэлхэж байгаа нь ч, дээрэлхүүлж байгаа нь ч учраа мэддэггүй. Хүүхдүүд ариухан. Энэ хандлагыг эрт дээр нь засаж, ойлгуулж л чадвал тэд ухаантай".

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-02 08:35

Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг зүйл хэрээс хэиэрч байна. Үүн дээр арга хэмжээ авч ажилламаар байна

Зочин
Зочин
2022-11-02 08:37

Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ маш сайн ярилцдаг баймаар байна нэгнээ хайрлахын тухайд, мөн нэг хүүхдийг зодлоо гээд, муухайгаар хэллээ гээд асууд�##� шийдэгдэггүй улам хүндэрдэг болохыг ойлгуулдаг болмооор бна

Зочин
Зочин
2022-11-02 08:38

Uneheer haramsaltai sudalgaa garch shvv haana haanaa l hariutslagatai handmaar bna

Зочин
Зочин
2022-11-02 08:39

Бүр нэг аян зохион байгуулаад эцэг эхчүүдтэйгээ сурган хүмүүжүүлэгч нар нь ажил болгож хамтраад ажилб�##� үр дүнтэй байж болох юм

Зочин
Зочин
2022-11-02 08:40

Ajil bolgoj l anhaarmaar bn ene asuudal deer mash ih chuhalchilj ajillah heregtei

Зочин
Зочин
2022-11-02 09:11

Ajil bolgoj ayn zohion baiguulj ajil

Зочин
Зочин
2022-11-02 10:12

Ajil bolgo

Зочин
Зочин
2022-11-02 10:13

Эцэг эхчүүд бид өөрсдөө хариуцлагаиай байцгааач

Зочин
Зочин
2022-11-02 10:18

Урьд өмнө ийм хэрэг бараг гардаггүй байлаа. Сүүлийн үед телевизүүдээр гарч байгаа Солонгос сери�##�уудад сургуулийн сурагчид нэг нэгнээ ялгаварлан дээрэлхэж байгаа үйл явд�##� их гарах юм. Энэ нь манай хүүхдүүдэд сэдэл өгөөд байх шиг байна. Мөн архи ууж согтож унаж, үүрүүлж дүүрүүлж байгаа зүйл ч их гарч байна. Тэгэхээр телевизүүд энэ т�##� дээр онцгой анхаарч, шүүлтүүртэй хандаж баймаар байна.

Зочин
Зочин
2022-11-02 13:00

Бие биенээ дээрэлхэх явд�##� ёстой хаа сайгүй шдээ. Өртөж байгаа хүүхдүүд өөрсдийгөө хамга�##�ж гарах арга замаа мэдэхгүй бол таслан зогсооход хэцүү дээ

Зочин
Зочин
2022-11-03 00:42

Фейсбукээ орон даяар хориглоочээ бүх нийтийг хамарсан солиоролд хүргэж энэ цөөхөн хүн амыг г�##�зуу солиотой болгохын тулд явуулж байгаа гадны хорлон сүйтгэх ажиллагаа юм бишүү!!! Бүх хүүхдүүд гар утас маажих донтой болж, энэ утас гэдэг багшаараа муу бүгдийг за�##�гаж байна.

Зочин
Зочин
2022-11-03 09:36

Анхдагч нэгж бүр анги удирдсан багш , сургууль хорооны нийгмийн ажилтан , сэтгэл судлаач нар болон хорооны цагдаа .эцэг эх эдгээрийн хамтын уйгагүй ажлын үр дүнд л энэ асууд�##� шийдэгдэнэ .Сургуулийн АУБ болон хичээл заагч бүх багш нар хүүхэдтэй маш өөр аргаар ажиллах цаг болсон бна .Эцэг эхийн хараа хян�##�т харилцаа маш чух�##� байна .

Зочин
Зочин
2022-11-03 14:56

Ер нь сургуулийн бие засах газарт пиво,тамхи татдаг газар болсон биш үү

Зочин
Зочин
2022-11-03 19:39

Сургуулийн ойр орчинд тамхи тат�##�т хэрээс хэтэрсэн ,татахгүй нь доошоо орчихно гэж боддог юм байлгүй бүгд зууж харагддаг

Зочин
Зочин
2022-11-04 06:51

Эцэг эхийн буруу зуршилаас болж байгаа гэр орондоо яамр үйл явд�##� болон хүүхэд сэтгэл тийм байна

Холбоотой мэдээ

Back to top button