Гадаад мэдээДЭЛХИЙСПОРТ

Катар улс Британийн Парламентын гишүүдэд 250.000 фунтын бэлэг өгчээ

Катар улс энэ сард эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-ий нэр хүндийг өргөхийн тулд пи ар ажилд их хэмжээний мөнгө зарцуулж байна. Тус улсын эрх баригчид 2021 оны есдүгээр сараас 2022 оны есдүгээр сарын хооронд Британийн Парламентын гишүүдэд 251.208 фунтын бэлэг өгчээ.

“Observer” байгууллагын хийсэн судалгаанд үндэслэн “The Guardian” энэ талаар мэдээллээ. Бэлгэнд “Катар 2022” ДАШТ-ий тэмцээний тасалбар, бизнес ангиллаар ирж очих нислэгийн тасалбар, очоод байрлах люкс ангиллын зочид буудлын төлбөр зэрэг багтсан байна.

Катарчууд Британийн парламентын гишүүдэд сүүлийн таван жилд 100.000 фунтын л бэлэг өгч байсан бол сүүлийн ганц жилд ийнхүү 2.5 дахин нэмэгдүүлжээ. Тус улс Британиас өөр 15 улсын эрх баригчдад яг ийм бэлэг өгсөн гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button