Улсын 2702 км төмөр замыг ДӨРВӨН компани 7 их наядын зардлаар хариуцаж байна
Монголын төмөр замын НИЙТ УРТ хэд вэ, төр хувийн хэвшил нийлсэн ХЭЧНЭЭН КОМПАНИ төмөр зам дээр үйл ажиллагаа явуулдаг, тэдгээр компаниудын жилийн ЗАРЛАГА хэд вэ гэсэн ГУРВАН асуулт анхаарал татаж байна.
Эдгээр гурван асуултад дараах хариултыг эрж оллоо.

Дээрх олсон мэдээллээ доор задалж тайлбарлая:
Нэгдүгээрт: Монголын төмөр замын НИЙТ УРТ
Монголын төмөр замын одоогийн нийт урт 1922.2 км. Энэ 2022 ондоо багтааж 619.5 км-ийг буюу 419.5 км-ийг нь "Зүүнбаян төмөр зам", 203.6 км-ийг нь "Тавантолгой төмөр зам" ХХК ашиглалтад оруулна. Чингэвэл манай улс нийт 2702.1 км замтай болно гэсэн үг.
Энэхүү замын 2458 км-ийг нь төрийн өмчит компаниуд эзэмшдэг бол үлдсэн өчүүхэн бага буюу 244.1 км-ийг нь хувийн хэвшлүүд эзэмшиж байна. Төрийн өмчит компаниудаас хамгийн том хувийг нь буюу одоо ашиглалтад байгаа 1992.2 км-ийн 1815 км-ийг "Улаанбаатар төмөр зам" ХНН эзэмшдэг. Харин хувийн хэвшлүүдээс хамгийн ихийг нь буюу 83.7 км-ийг нь "Болд төмөр ерөө гол" ХХК эзэмшдэг.
Хоёрдугаарт: Төр хувийн хэвшил нийлсэн ХЭЧНЭЭН КОМПАНИ төмөр зам дээр үйл ажиллагаа явуулдаг
Төмөр зам дээр яг үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит ДӨРӨВ, хувийн хэвшлийн ЗУРГАА буюу нийт АРАВ гаруй компани байгаа гэх тоон мэдээлэл бий.
УБТЗ ХНН: Өнөөдрийн хувьд эл 2700 гаруй км төмөр замын 1815 км-ийг нь эзэмшиж, тээвэр хийж, төмөр замын зах зээлд манайдаа монополь.
"Зүүнбаян төмөр зам” компанийн 34 хувийг, “Тавантолгой төмөр зам” компанийн 34 хувийг “Монголын төмөр зам” төрийн өмчит компани нь эзэмшдэг 66 хувийг "Эрдэнэс Тавантолгой" компани эзэмшдэг.
Дээрх төрийн өмчит компаниудаас гадна “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын төв” улсын төсөвт үйлдвэрийн газар гэж бий. Чиг үүргээрээ төмөр замын байгууллагуудын галт тэрэгний хөдөлгөөнийг уялдуулан зохицуулах, импорт болон экспортын ачаа тээврийн ачааллыг тэгш хуваарилах, бусад төмөр замын ачаалалтай уялдуулах зэрэг ажлыг зохион байгуулдаг. Гэхдээ төмөр зам дээр зам эзэмшдэг гэх бүртгэл байхгүй, эзэмшдэггүй.
Хувийн хэвшлүүдэд:
- “Болд төмөр ерөө гол” ХХК,
- "Монгол алт МАК” ХХК,
- “Энержи ресурс” ХХК,
- “ТрансКон” ХХК
- зэрэг өөрийн өмчлөлийн, эзэмшлийн салбар төмөр зам, хөдлөх бүрэлдэхүүнтэй хувийн аж ахуй нэгжүүд бий болсон.
Хувийн компаниуд төмөр замын тээвэр хийх болсон нь энэ салбарт богино хугацаанд гарсан том хөгжил. Гэвч тэд Монгол, Оросын ижил тэнцүү хувьтай УБТЗ-тай өрсөлдөхөд эрхзүйн орчин, матриаллаг бааз, боловсон хүчин гээд олон зүйлээр дутуу.
Гуравдугаарт: Компаниудын жилийн ТӨСӨВТ ӨРТӨГ хэд вэ
Дээр дурдсанчлан "Монголын төмөр зам" ТӨХК-ийн зардал 24.4 тэрбум төгрөг жилд урсгадаг бол нөгөө гурав нь жилд их наяпаар хэмжигдэх хэмжээний зарлага гаргадаг байна. Асар их зардал, зарлагатай гэсэн үг.
"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн санхүүгийн зарцуулалт, тайлан сэлт нь асар нууцлагдмал. Терминалгүй нээлтээ хийсэн саях замын төсөл нь 1.08 тэрбум ам.доллар буюу 3.6 их наядын өртөгтэй. 110 саяыг “Эрдэнэс Тавантолгой” бэлнээр, 276 сая нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед гарч “овоолсон шороо” нэр зүүсэн, үлдсэн 694 сая ам.долларын дүн дээр Д.БАЯСГАЛАНТАЙ хэлцэл хийжээ. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг байнгын хорооны хуралдааны үеэр “1.4 тэрбумын хөрөнгө оруулсан гэж хэлсэн удаатай.
Нэг тоо бодъё: Дээрх зурган мэдээлэлд дурдсанчлан төрийн өмчит компаниудын төмөр замын зарлага 7 гаруй их наядад хүрч байна. Үүнийг төрийн өмчийн эзэмшдэг 2458 км замд хуваавал жилд 2.8 тэрбум гаруй төгрөг жилд ганцхан км зам дээр урсаж байдаг гэх тоо гарч байна. 2458 км нь автозамаар бол улс доторх баруунаас зүүн хүртэлх хэмжээ бөгөөд эл зайнд төрийн өмчлөлтэй дөрвөн компани шахцалдсан нь анхаарал татах өнцөг юм. Нэг компанинд ойролцоогоор 491 км зам л ногдож буй үзүүлэлт.
Гэхдээ энд тайлбарламж өлгөхөд, бид дээрх тооцоололд Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг бүтээн байгуулсан өртгийг шингээсэн. Мөн УБТЗ ХНН-ийн нэг их наяд өнгөрсөн зардлыг багтаан тооцсон тооцоолол юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Учиггүй юм гэж үгүй.
Төмөр замыг МАН идэхгүй шүү
Гадны нүдээр харахад амархан боловч дотор нь орохоор их олон зангилаа үүсэх байх л даа.
Tegwel ursgaj baigaa shigee ted zardalaa nohoj chaddag bolow uu
Сонирхолтой мэдээлэл байна
Өнөөдрийн нөхцөлд асар богинохон зам дээр олон төрийн өмчит компаниуд ашиг гэхээсээ илүү зард�##� өндөртэй гэдэг чинь л үнэн байхдаа хөөрхий
Арай2
zvvnvayan tomor zam, tavantolgoi tomor zam 2-iin buteen baiguulaltiin ortgiig ni end tusgasan baina. neelte ch hiigeegui bolovson huchin muu gazar ih naydaar gej oruulsan baina. Neeltee sayhab hiisen teever baga yawj baigaa tomor zamii. zarlaga yu gen jimidee ih naydaar tooligdohov
Удаанжарг�##� хөдөлмөрийн баатар болтолоо хулгай хийсэн түүнийг ш�##�гах хэрэгтэй. Түүний байгууллагадаа оруулсан цөөвөр чонууд дэндүү их тансагл�##� дунд хийсэн зүйлгүй өдрийг өнгөрөөдөг.
Монголын төмөр замыг идэж байгаа, дарга нь гэж ААГии чин
нөхөр бии
Г�##�т тэрэгний удирдлагын төв нь Яамта хамтраад байр барих газар дээрээ орон сууц барих гээд бөөн будлиан хутгасан байна лээ Учрыг олооч Яагаад улсын төрийн компани ийм дампуу байдаг байна