УЛС ТӨР

Б.Пүрэвдорж: Ахмадууд аа автобусны мөнгө, аарц өгье 11 сарын 08-нд хүрээд ир

Өнөөдрийн /2022.11.03/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг татан авлаа.

Хэлэлцэж буй асуудлын эхэнд УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж дараах асуудлыг хэллээ.

Тэрбээр "Нэг зүйлийг тайлбарлаж хэлье. М.Оюунчимэг НББХ-ны дарга байхдаа С.Чинзориг даргатай ажлын хэсэг огт байгуулагдаагүй байсныг өчигдөр мэдлээ. Тушаал огт гаргаагүй юм байна. Тиймээс эрх баригч нар 7 биш 5 жилээр тэтгэврээ тогтоолгодог болъё гэдэг хуулийг хэлэлцэх сонирхолгүй юм байна. Тиймээс арваннэгдүгээр сарын 08-нд12.00 цагт төв талбайд уулзацгаая. Нэг их олуулаа хэрэггүй. Эхний 200-300 хүний автобусны мөнгийг өгье. Халуун аарц өгнө өө.

Хоёрдугаарт, МАН-ынхан асуудлаа бүлгийн хурлаараа дотооддоо ярьж баймаар байна. Ц.Даваасүрэн гишүүнийг Төсвийн байнгын хорооны дарга болгочихгүй яасан юм бэ та нар. Сайд болгочихгүй. Ингээд хэрүүл хийгээд байх юм. Үүнийгээ дотроо ярьж байгаарай" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 3, 2022 12:02

Аяга аарц,автобусны мөнгө гэхээр ухаан жолоогүй ирцгээнэ гэж бодоо юу,битгий доромжлоод бай

Зочин
Зочин
11 сар 3, 2022 13:06

Хэзээд 10% нэхдэг шантаажилж худлаа ярьж бүр УЦС г хүртэл барьж болохгүй гэж хулмас иваны т�##�д долоож 10% авдаг 10%н даваасүрэнд итгэж болохгүй хогийн сав шиг шантаажчин.

Итгэлээ алдсан хүн
Итгэлээ алдсан хүн
11 сар 3, 2022 20:33

Улс төрч нэртэй худ�##�ч хулгайч нарын хэнд нь ч бүү итгэ!!
Оюун-Эрдэнэд ч бүү итгэ!!!

Холбоотой мэдээ

Back to top button