Нийгэм мэдээ
Мазаалай үхсэн шалтгааныг тодруулах ажлын хэсгийг томиллоо

Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/-ийн төлөөлөл, БОАЖ-ын сайд, яамны газар хэлтсийн дарга нар хамтран байгаль хамгаалал, ногоон хөгжлийн хүрээнд санал солилцож, улмаар хамтран ажиллахаар болжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөж, эхлүүлээд байна.
Үүнээс онцолбол, говийн бүс нутагт харангадаж үхсэн мазаалай баавгайн хорогдсон шалтгааныг олох, хяналт шалгалтын хамтарсан баг орон нутаг руу явах гэж байна. МБОИЗ-өөс амьтан судлаач, доктор С.Амгаланбаатар томилогдсон бөгөөд орон нутгийн салбар зөвлөлүүд хамтарч ажиллах юм байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.