Нийгмийн

Архины хэрэглээ сүүлийн 30 жилд: Монгол болон бусад...

Олон улсын судлаачдын баг сүүлийн 30 жилийн архины хэрэглээ, эрүүл мэндийн хамаарлыг олж тогтоохоор өргөн хүрээтэй судалгаа хийж, түүнд нь Монгол Улс нэгэн саар үзүүлэлтээр багтсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ удаад амласан ёсоороо бусад үр дүнгүүдийг хүргэж байна.

Дүгнэлт нь “Архи, эрүүл мэнд хоёр нягт холбоотой бөгөөд архины хэрэглээ бага байх тусмаа эрүүл байх магадлал өсдөг”, “Архины хэрэглээ ихсэх тусам эрүүл мэнд эрсдэлд ордог” буюу “Спиртийг тохируулж хэрэглэх нь сайн” гэсэн ойлголтыг үгүйсгэсэн талаар өмнөх мэдээлэлд дурдсан билээ.

Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан тохиолдол: 2020 онд дэлхий дээр 1.78 сая хүн нас баржээ. Нас барагсдын дийлэнх нь 15-49 насны эрчүүд байсан аж. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд архины хэрэглээ, эрүүл мэндийн хамаарлын талаар олон судалгаа хийгдэж, эрс тэс ялгаатай үр дүнгүүд гарсан байдаг. Архи нь эрүүл мэндийн хувьд ноцтой эрсдэлд хүргэж, олон өвчний шалтгаан болдог гэх судалгаа байхад бага хэмжээгээр хэрэглэх нь зүрх судасны болон хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингээс сэргийлэхэд тустай гэх судалгааны үр дүн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, яг энэ асуудлаар нэгдсэн дүгнэлт байхгүй, шинээр гарсан судалгаа бүр энэ хоёрын аль нэгийг дэмждэг гэсэн үг.

Москвагийн физик технологийн их сургууль, Бухарын анагаахын их сургуулийн эрдэмтэд голчилж ажилласан энэ удаагийн багийн судалгаа архи их бага хэрэглэсэн ялгаагүй эрүүл мэндэд хохиролтой гэдэг талд нь гарсан байна. Судалгааны багийнхан дэлхийн 204 улс орны архины хэрэглээг нарийвчлан судалсан бөгөөд сүүлийн 12 сарын дотор дор хаяж нэг стандартын нэгж буюу 10 грамм цэвэр спирт хэрэглэсэн хүнийг архи уудаг хүн гэж тооцсон байна. Архийг маш бага хэрэглэх нь ч эрүүл мэндэд хор нөлөөтэй гэсэн үр дүн гарах нэг үндэслэл нь энэ аж. Архи хэрэглэсэн хүмүүст тохиолдох өвчлөлийн тухайд, зүрхний титэм судасны эмгэг, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, туберкулёз, амьсгалын доод замын хавдар зэрэг өмнө нь тогтоогдсон өвчнүүд байна.

Хэрэглээ: Дэлхийн хэмжээнд 15-аас дээш насны 1.03 тэрбум эрэгтэй, мөн насны 312 сая эмэгтэй хүн архийг стандарт хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэж байна /76.9 хувь нь эрэгтэй/. 1990 онд энэ тоо эрэгтэй, эмэгтэй нийлээд 983 сая байсан бол 30 жилийн дотор 1.34 тэрбум болж, 30 гаруй хувиар өсжээ. Хэтрүүлэн хэрэглэгч эрчүүдийн 75.5 хувь нь 15-39 насныхан байна.

Архины хэрэглээгээр тэргүүлэгч бүс нутаг: Австралази буюу дотроо Австрали, Шинэ Гвиней, Шинэ Зеланд, Номхон далайн арлуудыг багтаасан бүс нутгийн оршин суугчид архи спиртийн төрлийн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Энэ бүс нутгийн 15-39 насны иргэдийн 83.2 хувь нь архийг стандарт хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэдэг аж. Баруун Европ (79,3 %), Төв Европ (78,3 %) удаалжээ.

Мөн насны эмэгтэйчүүдийн хэрэглээгээр Австралази (77,7 %), Баруун Европ (64,3 %), Өмнөд Америк (59 %) тэргүүлж байна. Хэрэглээгээр тэргүүлэгч улсууд: Огцом гэж тодорхойлж болохуйц өсөлт 14 улсад л ажиглагдсаны хамгийн өндөр хувь нь Монголд байсан аж. Манай араас Сингапур, Боливи, Перу, Бразил, Балба, Босни Герцеговин, Польш, Камбож, Вьетнам гэсэн дарааллаар жагссан байна.

Харин АНУ, Швейцарь, Руанда, Жибути тэргүүтэй 55 улсад архины хэрэглээ буурсан бол 135 улсад хэрэглээний түвшин нь хэвээр хадгалагджээ. Архи хэтрүүлэн хэрэглэгч иргэдтэй улсуудыг Кукын арал тэргүүлсэн. Энд дунджаар тооцвол эрчүүдийнх нь 25.5, эмэгтэйчүүдийнх нь 15.1 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг байна.

Насаар бүлэглэвэл нас өгсөх тусам хэрэглээ нэмэгдэх байдал улс харгалзахгүзй түгээмэл байна. Тодруулбал, 40–64 настай эрчүүдийн 37,1 %, 65-аас дээш насныхны 24,1 %, 40–64 насны эмэгтэйчүүдийн 11,6 %, 65-аас дээш насныхны 3,69 % нь архи хэтрүүлж хэрэглэдэг ажээ.

ОХУ-д 40 хүртэлх насны эрчүүдийн 72 хувь, эмэгтэйчүүдийн 53 хувь нь хэтрүүлж хэрэлэдэг аж.

Жич: Стандарт хэмжээ гэдэг нь10 грамм цэвэр спирт бөгөөд өдөрт 1.87 нэгж буюу 18.7 грамм цэвэр спиртээс дээш хэрэглээтэй хүнийг хэтрүүлэн хэрэглэгч гэж үзсэн байна. Стандарт хэмжээ нь насны бүлэгт мөн харилцан адилгүй бөгөөд 15-39 насныхны хувьд  өдөрт 0.603 буюу 6.03 грамм цэвэр спиртээс дээш хэрэглээтэй хүнийг хэтрүүлж хэрэглэдэг гэж тооцсон байна.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 7, 2022 08:31

Архины хэрэглээг хориод нэмэргүй болчихжээ. Хилээр л оруулж ирэхгүй байв�##� яадаг юм гэхээс

Зочин
Зочин
11 сар 7, 2022 08:32

Архины үйлдвэрүүд болон хил га�##�иар орж буй тоонд анхаарах хэрэгтэй манай улс

Зочин
Зочин
11 сар 7, 2022 08:32

arhi tamhinii hereglee ni manai ulsad arai heterch bn oo

Зочин
Зочин
11 сар 7, 2022 08:33

Bur ng dawarch heregleed bga bolohoos bish buh l ulsad hereglej bga hereglee shvv dee emiin joroor shuhuu uuj heregledeg zuil

Зочин
Зочин
11 сар 7, 2022 09:14

архи үйлдвэрлэдэг газруудын татварыг нэмэх хэрэгтэй гэж олон удаа яриад байгаа биздээ шаардлага хангасан нь үйлдвэрлэдэг юм байгаа биз шаардлагаи хангахгүй зөндөө газрууд байгаа ш дээ ш�##�гаад бүгдийг нь ха�##� даа хэнд ямар ашиг сонирхол байгаад байнаа новшнууд аа

Холбоотой мэдээ

Back to top button