НИЙГЭМТанд хэрэгтэй

Кевин Бэррон: Янжуур нь ургамлын гаралтай, цахилгаан тамхинаас аюулгүй гэдэг нь цуу яриа

Их Британийн парламентын танхимын гишүүн асан, Сэр цолтой Кевин Бэрронтой ярилцлаа.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу. Хаана ямар ажил эрхэлдэг хүн бэ?

-Намайг Кевин Бэррон гэдэг. Их Британийн төлөөлөгчдийн танхим 1983 онд төлөөлөгч буюу парламентын гишүүнээр сонгогдож, 2019 оны сонгуулиар буусан. Энд ажилласан 20 гаруй жил тамхины эсрэг хууль эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр ажилласан. Сүүлдээ түүнийгээ өргөжүүлж тамхигүй орон зайг бүрдүүлэх асуудалд төвлөрсөн. Монголд тамхийг олон нийтийн газар татахыг хориглосон нь зөв. Янжуур тамхины татварыг өндөрсгөж, никотин орлуулалтын системүүдийг дэмжих тал дээр анхаарсан.

-Монголд хүрэлцэн ирсэн зорилго тань юу вэ. Зорилгоо биелүүлэв үү?

-“Би тамхигүй маргаашийн төлөө” ТББ-ын урилгаар хүрэлцэн ирсэн. Монголд тамхины талаар ямар бодлого баримтлах хэрэгтэй юм бэ, тамхидалтыг яаж бууруулах вэ гэхчлэн сургалт, бодлогын зөвлөмж өгөхөөр ирсэн. Надтай хамт Австралиас тамхины эмчилгээний чиглэлээр хамтарч ажилладаг эмч бөгөөд их сургуулийн багш Доктор Колин Мендельсон гэдэг хүн ирсэн. Засгийн газрын гишүүдтэй уулзаж туршлагуудаасаа заах, хуваалцах зорилготой. Харамсалтай нь энэ уулзалт болон сургалтуудыг гэнэт цуцласан. Бидний төлөвлөгөөнд хүндрэл учруулаад зарим зорьсон зүйлсээ хийж чадсангүй. УИХ-ын гишүүд болон мэргэжилтнүүдтэй уулзаж Их Британи тамхидалтын түвшинг хэрхэн бууруулсан бодлогоосоо хуваалцах  зорилготой байлаа.

-Их Британи улс тамхидалтыг амжилттай бууруулсан улс. Үүний нууц нь юу байв аа?

-Асуудлыг ганцхан алхам, бодлогоор шийдчихээгүй. Маш олон туршилт, давтамжын үр дүнд өөрчлөлтийг гаргасан гэж бодож байна. Хамгийн эхлээд янжуур тамхины төрлийн бүтээгдэхүүний татварыг өндөрсгөсөн. Эдийн засгийн үр нөлөөнөөс үүдээд хэрэглэгчид тамхинаас татгалзаж эхэлсэн. Мөн тамхинаас гаргах үйлчилгээг үзүүлдэг эмнэлгийн байгууллагуудад эм зүйн янз бүрийн хөтөлбөрүүд оруулж ирсэн.

Тухайлбал, никотинтой наалт, бохь байна. Никотины хамааралтай болчхоод дутагдаад байгаа хүмүүст зориулан аюулгүй бүтээгдэхүүнүүд болох шатаахгүй цахилгаан тамхи ашиглуулсан. Сүүлийн жилүүдэд никотин биш шатсан навч нь хүний биед хортой зүйл юм байна гэдгийг ойлгодог болсон. Дээрээс нь ууран гаанс буюу цахилгаан тамхийг хэрэглэж эхэлсэн. Тамхины навчны шатсан утаа нь уушги, зүрх зэрэг хэсгүүдийг гэмтээх эрсдэлтэй. Тиймээс ууран гаанс буюу вейп эрүүл мэндийг гэмтээх нь 95 хувиар бага.

-Манайд цахилгаан тамхи гэдэг зүйл дөнгөж дэлгэрч эхэлж байна. Иргэдийн мэдлэг мэдээлэл дутмагаас шатаадаг тамхинаас илүү хортой. Шатаадаг тамхи нь ургамлынх учир аюулгүй гэх мэдээллүүдэд илүү итгэх хандлага ажиглагдаж байна л даа. Их Британид анх хэрхэн хүлээж авч байна бэ?

-Ургамлын гаралтай буюу янжуур тамхи нь цахилгаан тамхинаас аюулгүй гэсэн цуу яриаг би өөр улсад бас сонсож байлаа. Энэ бол цуу яриа. Архаг тамхичид бохь зажлах, наалт наахыг илүүд үздэг. Гэтэл ууран гаанс буюу цахилгаан тамхи нь тэднээс хоёр дахин эерэг үр дүнтэй гэсэн үзүүлэлт бий. Их Британид тамхи татдаг хүмүүсийн 70 гаруй хувь нь гарах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. 18 хувь нь никотин өөрчлөлтийн бүтээгдэхүүн буюу халаадаг тамхи, бохь, наалт хэрэглэж байсан. 27 хувь нь ууран гаанс хэрэглэж янжуур тамхинаас гарахыг хичээж байгаа гэсэн судалгаа гарсан байдаг. Өчигдөр Их Британид цахилгаан тамхины  үр дүнгийн талаар парламентийн түвшинд мэтгэлцээн хийж байна лээ. Ууран гаансны үр нөлөөг ойлгож, цар хүрээг нь өргөтгөх талаар Засгийн газар хэлэлцэж эхэлсэн.

-Монгол улсад насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд цахилгаан тамхины хэрэглээ ихэссэн нь сэтгэл түгшээж байна?

- Зөвхөн Монгол улсад биш дэлхий даяар хүүхэд залуусын дунд электрон тамхи буюу ууран гаансны хэрэглээ нэмэгдэж байгаад санаа зовниж байна. Үүнтэй би 100 хувь санал нийлж байгаа. Их Британид ASH гээд тамхидалтын талаар судалгаа явуулдаг төрийн бус байгууллагатай олон жил хамтарч ажилласан. Тухайн байгууллага хүүхэд залуусын дундах ууран гаансны хэрэглээний тухай судалгаа хийсэн байдаг. Түүнд нь дурдсанаар янжуур тамхи татдаг хүүхэд, залуус ууран гаанс руу ордог болох нь тогтоогдсон. Харин ууран гаанс хэрэглэж байгаад янжуур тамхинд орсон тохиолдол ерөөсөө ажиглагдаагүй. Хэрэв тийм байсан бол би ууран гаансны тухай яриад энд тэнд явахгүй, танай улсад ч ирэхгүй байсан. Ууран гаанс янжуур тамхинаас илүү аюул багатай тул би үүнийг дэмжиж байгаа.

-Манай улс “Тамхины хяналтын тухай хууль”-даа ууран гаансны тухай анх удаа оруулах гэж байна. Юуг анхаараасай гэж зөвлөмөөр байна.

-Их Британи улс маш олон жил янжуур тамхиныхаа татварыг нэмж ирсэн. Өндөр татвартай. Харин халаадаг тамхи, ууран гаанс хоёрын татвар тийм ч өндөр биш. Учир нь манай улс дахь тамхинаас гаргах клиникүүд иргэдийг “янжуур тамхинаас ууран ганс руу шилжвэл өртөг нь маш хямд шүү. Эдийн засгийн хувьд эерэг үр өгөөж танай гэр бүлд мэдрэгдэнэ” гэсэн мессежийг өгдөг. Тэнд ууран гаанснаас янжуур тамхи маш үнэтэй. Архаг тамхичдад энэ аргыг санал болгож байж никотиноос хэт хамааралтай болчихсон хүмүүс тэрхүү хэрэгцээгээ хангадаг.

Хуулийн зохицуулалтын тухайд гол зөвлөмж нь никотин буюу хор багатай бүтээгдэхүүнүүдэд хаалгаа битгий хаагаач ээ. Их Британид янжуур тамхины зах зээл жижгэрээд алга болж байгаа. Халаадаг тамхи, ууран гаансны зах зээл тэлж аюулгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл тэлсэн. Хэрэв энэ бүтээгдэхүүнүүдэд хаалгаа хаачихвал янжуур тамхины хэрэглээ улам өссөөр байх болно шүү. Дээрээс нь далд худалдаа дэлгэрчихвэл чанарын шаардлага хангаагүй ууран гаансны хэрэглээ нэмэгдэнэ. Их Британийн хэрэглэсэн туршлагаас судалж иргэдийнхээ амийг авраарай гэж хэлмээр байна.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Стар
Стар
11 сар 7, 2022 15:29

Вэйп үнэр танар өмхий самхай нь ёстой амар байгаа юм аа. Гэхдээ эрүүл мэнд т�##� дээр ёстой хэлж мэдэхээргүй сэдэв болчихоод байна даа.

ЗочинХэн
ЗочинХэн
11 сар 7, 2022 15:32

Монгол хүн монгол хүндээ итгэхгүй болхоор нь хаа байсан гадаадаас хүн ирж зааж өгч байх гэж нээрээ

Зочин
Зочин
11 сар 7, 2022 15:49

haha ali ali ni hor shde

Тамхи
Тамхи
11 сар 7, 2022 18:44

Тамхины компани уд л тэгж хүмүүсийн тархи угааж байгаа лдаа

yanjuur
yanjuur
11 сар 7, 2022 18:46

тамхинаас татг�##�зуулаад байгаа учраас тамхины компаниуд нь хар пи ар хийждээ янз нь элёктрон тамхиа хоргүй гээгүйл байна зөвхөн тамхинаас гарах зориул�##�таар л хэрэглэх ёстой юм байна

Зочин
Зочин
11 сар 7, 2022 18:49

Тамхи нь 100% хор электрон тамхи нь 5 % хор гээд л ойлгочих өөр бол асууд�##�гүй марг�##�даад ч байх юмгүй энэ мөнхтуяа гэж эмчийг бол янжуурныхан хөлсөлж энэ з�##�уу бол өөрийнхөө бизнёсийг хамга�##�ж байна хоёр хорны �##�ийг сонгох нь хүний эрх өөрөө мэдэх асууд�##� хүүхдүүд татаж байгаа бол эцэг эхийнхэнэ хариуцлага яахав цахилгаан тамхи нь зориул�##�т нь тамхинаас гаргах юм байна манайхан чухам ямар зориул�##�таар хэрэглээд байгаа юм бол янжуурныхан бол тамхинаас нь татг�##�зуулаад байхлээр цахилгаан тамхи руу дайрахна аргагүй тэд нарын бизнэсийг булаагаад байгаа юм байна ёр нь бол хоуланг хэрэглэхгүй байхна хамгийн зөв

Зочин
Зочин
11 сар 7, 2022 18:53

Одоо ингээд тамхины хян�##�тын тухай хуулийн хэрэгжилтийг санаачилах сурагаар тамхины компаниудад худ�##�дагдсан биеэ үнэлэгчид нэг нэгээрээ ил гарч эхэлнэ дээ монголчууд ч гэсэн сайн хараад авах хэрэгтэй ямар ямар сайт тв улстөрчид инфүлёрсүүд тамхи импортлогч волтам витафит �##�тангадас хармайнд байдагийг

Зочин
Зочин
11 сар 7, 2022 18:56

Тамхины компаниуд л захи�##�гаар харааж байгаа биз ер нь янжуур тамхиныхан улстөрчид сайтууд тв худ�##�даж авч тамхиа магтдаг л даа

Зочин
Зочин
11 сар 7, 2022 19:02

Tamhini biznes hiideg kompaniud tamhi uildverlegch nar mun huwiin emnelguud tamhini languu ajiluulagch nar mun tamhini biznes hiigch kompaniudaas mungu avdag tednees sanhuujideg saituud tv, mun Ted naraas songuuliin zardalaa garguuldag tamhini ezediin gar hul tednii erh ashigiig hamgaaldag ulstirchid nart l ashiggui ,yag ed nariin hamaaraltai sait emch nar l elektron tamhi hortoi gesen medeeg sevdeg arhi tamhini biznes erhlegchidiig ug bi ulsturd oruulah esgui yum baigaashde

Тамхины компаниуд өвчтөнгүүдээ алдахгүйн тулд юу г
Тамхины компаниуд өвчтөнгүүдээ алдахгүйн тулд юу г
11 сар 7, 2022 19:04

Тамхины компаниуд өвчтөнгүүдээ �##�дахгүйн тулд юу гэжил хараад суухав,хүмүүс тамхи татаж эрт үхэхнэ улстөрчидөд ашигтай нийгмийн даатг�##� төлөхгүй тийм учраас л эмч нар ,улс төрчид, тамхины эзэд электрон тамхииг үзэн яддаг

Зочин
Зочин
11 сар 7, 2022 19:10

Саяхан английн эрүүл мэндийн байгууллагаас тамхинаас гаргах хамгийн үр дүнтэй арга электрон тамхи гээд �##�бан ёсны мэдээ гараад байсан манайхан болохоор хортой гээд байхийн хэнд нь итгэх үү манайхан англичуудаас илүү шинжилдэг болжээ дээ янз нь

Зочин
Зочин
11 сар 7, 2022 19:32

Тамхины хян�##�тын тухай хуулийн хэрэгжилтийг санаачилах сургаар иймэрхүү хар мэдээлүүлүүд цувна даа одоо тэгээд ямар ямар улс төрчдийг тамхины эзэд санхүүжүүлдэг нь тодорхой болно доо эмч нарын хувьд бол буруутгах аргагүй гол орлого оруулдаг өвчтөнгүүд нь тамхинд хордсон өвчилсөн хүмүүс байдаг электрон тамхи татаад тамхинаас гараад байв�##� үй олон хувийн эмнэлэгүүд ха�##�гаа барих ажил гарна,хүмүүс тамхи татахгүй урт наслаж нийгмийн даатг�##� бүрэн авахна улстөрчидөд ашиггүй, импортын тамхи оруулж ирдэг ,тамхи үйлдвэрлэгч монгол тамхи со нарт бас ашиггүй,тэднээс санхүүждэг сайт,тв,тэдний гар хөл улстөрчидөд бүр ашиггүй яг энэ хэлхээ холбоотой хүмүүс л электрон тамхи хортой гээд сэвээд байдаг,янжуур нь байг�##�ийн гар�##�тай ургам�##� гээд сайхан тархи угаанаа бас ккк

Зочин
Зочин
11 сар 7, 2022 19:36

Тамхины компаниудын лобби бол үнэхээр хүчтэй юмаа саяхан бас шударга өрсөлдөөнй дарга болсон мөнхчулууныг худ�##�даад авчихсан манай янжуур тамхины эсрэг самбар байрлууллаа буулга гээд байсан одоо бүүр хуулиар хориглоно гэнэдээ архи тамхины бизнёс эрхлэгчидийг төрд ойртуулах хэрэггүй байгаа юм шүү дээ

Зочин
Зочин
11 сар 7, 2022 19:41

Ийм хортой бусаддаа дарамттай байхад л тамхи зардаг гарууд тамхи ургам�##�ын гар�##�тай бараг хоргүй гээд тамхины эсрэг тамхи хортой гэсэн самбар байршууллаа гээд буулга гээд байсан даа ялангуяа тэр шударга өрсөлдөөний дарга их ноотой

Зочин
Зочин
11 сар 7, 2022 19:46

Ядахдаа хажуудахаа хордуулдаггүй зөвхөн өөрийгөө хордуулдаг юм татдаг болоосой

Зочин
Зочин
11 сар 7, 2022 19:49

Веп ч бас муухай үнэртэй

Зочин
Зочин
11 сар 7, 2022 19:52

Ядахдаа хажуудахаа хордуулдаггүй зөвхөн өөрийгөө хордуулдаг юм татдаг болоосой

Зочин
Зочин
11 сар 7, 2022 19:55

Тамхины компаниуд маш олон улстөрчидийг санхүүжүүлдэг тийм учраас л тэд нараараа дамжуулж хороо дүүргийн засаг дарга нараар шийдвэр гаргуулж байгаа мөн өөрсдийн олон тв сайттай тэд нар нь л ярилцлага авч байгаа л даа мөн хүмүүс тамхинаас гарахна өвчитөнгүй болох аюултай учраас л эмч нар цахилгаан тамхииг үзэн яддаг шударга өрсөлдөөний дарга хэн билээ тэр нөхөр лав тамхины эзэдийн гар хөл юм билээ янжуур тамхины үнэнийг илчилсэн самбар байршууллаа гээд самбар буулгуулаад байсан

Зочин
Зочин
11 сар 7, 2022 20:30

Жилд дэлхийд 6н сая хүн зөвхөн янжуурнаас болж үхээд байхад л янжуур ургам�##�ын гар�##�тай гээд байгаа улсыг юу гэж ойлгох у гарцаагүйл энэ дэлхийн хамгийн хорт бодис шдэ өөр ямарч өвчингөөр ингэж олон саяар нас бардаггүйл байх ямар нүүрээрээ ургам�##� байг�##�ийн гар�##�тай гэж хэлж чаддаг байна аа

Зочин
Зочин
11 сар 7, 2022 20:45

Монголын улстөрчидийг архи тамхины компаниуд санхүүжүүлж өөрсдийнхөө бизнэст ашигладаг нь бол тодорхойл доо тийм учраас өөрсдийнхөө өрсөлдөгч цахилгаан тамхийг дарж авахийн тулд хуулиар д�##�айлгаж ард иргэдийн тархийг угаахийн тулд л маш их хуурамч мэдээлэл тарааж байгаа харагддаг одоо нэгэнт цахилгаан тамхийг хортой янжуур ургам�##� гээд итгүүлчихсэн юм чинь дараагийн �##�хам хилээр оруулж ирэхийг хориглоод зөвхөн янжуур татуулах хууль санаачилахаа мэдэлгүй яахав янжуурийг нэг улс хориглож дийлэхгүй гээд л болоо

Зочин
Зочин
11 сар 7, 2022 20:50

вэйп яаж ч бодсон муухай үнэргүй цэвэрхэн, бохир янжуураа л больчих!

Зочин
Зочин
11 сар 7, 2022 21:00

Монгочуул тамхинаас гарах бүх төрөлийн аргыг хэрэглэх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button