Нийгэм мэдээ

"Учралын баяр" төслөөр 11 хүүхдийг Солонгос руу явуулж, эцэг эхтэй нь уулзуулна

Эцэг эхээсээ хол өсөж, торниж буй хүүхдүүдийг эцэг, эхтэй нь уулзуулдаг "Учралын баяр" зорилтот төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Энэхүү төслийг хоёр сарын хугацаанд зарлахад 240 гаруй материал ирсэн. Үүнээс 11 хүүхдийг шалгаруулж, Бүгд найрамдах Солонгос улсыг зорих ажээ.

Төслийн зорилго нь гадаадад амьдарч ажиллаж буй эцэг эхчүүдийг хүүхэдтэй нь уулзуулдаг нийгмийн хариуцлагын төсөл гэдгээ УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тодоттгосон юм. Тэрбээр "УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш жил бүр энэхүү төслийг уламжлал болгон зохион байгуулсан. Бид "Учралын баяр"-ыг рекламаас илүү нэвтрүүлэг болгож олон нийтэд хүргэнэ. Гадаадад байгаа монголчуудыгаа бүх талаас нь дэмжихийн тулд энэхүү төслийн гол зорилго оршино. Энэхүү хүүхдүүдэд эцэг эх нь та бүхнийг хаяагүй, харин тэдний төлөө ажиллаж байгаа шүү гэдгийг мэдэж амьдраасай" гэсэн юм.

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэний тоо 2021 оны байдлаар 197 мянгад хүрсэн байна. Үүнээс Солонгос улсад 50 мянган иргэн байгаа ажээ. Энэ нь манай улсын 22 дахь аймагт амьдрах иргэдийн тоотой тэнцүү гэж ойлгож болно гэдгийг төслийн санаачлагч Н.Учрал хэлсэн юм.

Сүхбаатар дүүргийн 31-р сургуулийн сурагч н.Маралзаяа "Солонгос явж аавтайгаа уулзах гэж буйдаа итгэж чадахгүй байна. Аавынхаа ямар амьдарч байгаа талаар илүү их мэдэхийг хүсэж байна. Манай аав Солонгос яваад дөрвөн жил болсон" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Гадаадад амьдарч ажиллаж байгаа иргэдийн эх орондоо оруулж буй орлогын хэмжээ ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцүү хэмээн Дэлхийн банкнаас мэдээлсэн байна.

Мөн төслийн хүрээнд арванхоёрдугаар ангиа төгсөх 40 хүүхдийг төгссөнийх нь дараа гадаад дотоодын тэтгэлэг олгох ажлыг хийх ажээ. Тэтгэлгийн хүрээнд жил бүр 18-аас доош насныхныг хэлний сургалтад хамруулдаг байна. Өнгөрсөн жил 20 хүүхдэд тэтгэлэг олгожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button