"Iphone 14" утасны нийлүүлэлт багасах эрсдэлтэй байна

"Iphone 14 Pro" болон "Iphone 14 Pro Max"-ийг үйлдвэрийн бүтээмж буурсан байна. Тэр дундаа "Apple"-ийн Хятадын Жэнжоу хотод байрлах үйлдвэрийн бүтээмж тус улсын цар тахлын хязгаарлалттай холбоотойгоор буурсан гэж үзэж байгаа ажээ. Тиймээс шинэ загваруудын эрэлт нэмэгдсэн ч захиалга нь хүлээгдэхээр нөхцөл байдал бий болоод байгаа аж.
"Apple" брэндийн зүгээс "Бид цар тахлын үед хийсэн шигээ нийлүүлэлтийн сүлжээн дэх ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллана. "Iphone 14 Pro" болон "Iphone 14 Pro Max" утасны нийлүүлэлт багасах төлөвтэй байгаа. Шинэ хэрэглэгчид маань утсаа авахын тулд цаг их зарцуулах төлөвтэй байна. Бид ханган нийлүүлэгчтэйгээ нийлүүлэлтийг хэвийн түвшинд оруулахад анхаарч ажиллах болно" гэлээ.
"Iphone 14" гар утасны дөрвөн загварын БНХАУ дахь борлуулалт өмнөх "Iphone 13"-тай харьцуулбал худалдаанд гарсныхаа эхний 38 хоногт 28 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.