Танд хэрэгтэй

ЭХЭМҮТ усанд төрөх зориулалтын өрөөнүүдтэй боллоо

ЭХЭМҮТ олон улсын жишигт нийцсэн төрөх тасагтай боллоо. Тус эмнэлгийн 18 төрөх өрөөндөө иж бүрэн засвар, шинэ зохион байгуулалт хийж, олон улсын стандартад нийцсэн VIP болон стандарт төрөх өрөөнүүдтэй болжээ.

Тодруулбал, энд төрөх эхчүүд гэр бүлийнхэнтэйгээ байрлаж, төрөх үйл явцад ч хамт байж болно. Арван өрөө бүр 00, душ, амралтын хэсэгтэй бөгөөд хоёр нь усанд төрөх зориулалтаар тоноглогдсон. Бүх өрөө орчин үеийн олон үйлдэлт төрөх ортой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан VIP төрөх өрөөг бий болгожээ.

Зургаан сар үргэлжилсэн засварын ажил дуусч, өнөөдөр улсын комисст хүлээлгэн өгч байна. Үүний дараа бүх өрөөнд агаарын нян судлалын шинжилгээ хийгдэж, ирэх Лхагва гарагаас буюу арваннэгдүгээр сарын 16-наас ээжүүд маань үйлчлүүлж эхэлнэ. VIP өрөөний төлбөр 60 мянган төгрөг байх бөгөөд хувийн төрөх эмнэлгүүдийн ижил үйлчилгээтэй харьцуулахад 16-20 дахин хямд байгаа юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 8, 2022 17:09

Сайхан мэдээ байна.Амжилт хүсье!

Зочин
Зочин
11 сар 8, 2022 19:45

Усанд төрөх яах вэ, эхчүүдийн ердийн аюулгүй, амар тайван төрөх нөхцлийгл бүрдүүл. Мөнгө идэх нэг арга л байна. Орчин нөхцөл нь хүн аймаар ш дээ энийгээ л жигд сайжруулаач

Зочин
Зочин
11 сар 8, 2022 21:16

Усан дотор төрнө гэж юу яриад бна вэ.зун бол гол дотор төрж болох юмуу.өвдөлгүй төрдөг юмуу.

Холбоотой мэдээ

Back to top button