Байр суурь: Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулбал дараачийн эх үүсвэр татах боломжууд хумигдана

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийх үедээ ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг хөндсөн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-д байгаа ажлын хэсгийн ажиллаж байгаа хэлбэрээр 2023 оны долоодугаар сарын 1 хүртэл ипотекийн зээлийг хуучнаар нь явуулах талаар ярьж байна. Энэ долоо хоногт эцэслэж шийдвэрлэнэ" гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор эдийн засагчдын байр суурийг хүргэе.
АСУУЛТ: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл сунгах эсэх талаар хэлэлцэж байгаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах нь манай улсын эдийн засгийн салбарт хэрхэн нөлөө үзүүлэх вэ?
Д.Ангар: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулсан нь сонголтгүй сонголт юм
-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсныг би буруушаадаг. Анхнаасаа л буруу шийдвэр байсан гэж боддог юм. Гэвч тухайн үед ямар ч сонголт байгаагүй. Цар тахлын улмаас хөл хорионд орсон цаг үед иргэдийг хоол хүнстэй байлгахын тулд хоёр жилийн турш ипотекийн зээлийг төлүүлсэнгүй.
Халдварын дараа ипотекийн зээлийг төлүүлэх гэтэл хүнсний барааны үнийн өсөлттэй тулгарсан. Зарим бараа бүтээгдэхүүний ханш хоёр дахин өсөж, ам.долларын ханш ч нэмэгдсэний улмаас дахиад л өсөлт бий боллоо.

Гэтэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээлийн эргэн төлөлтөө төлөхөөр болоход иргэдэд мөнгө байхгүй. Эрх баригчид тиймээс л долоодугаар сарын 1 хүртэл дахин сунгах талаар ярилцаж байна. Энэ бол сонголтгүй сонголт.
Төлье гэсэн ч иргэд нь мөнгөгүй тул банкны салбарын чанаргүй зээлийг нэмэгдүүлж, банкны сектороо цаашлаад эдийн засгаа татаж унагах хэмжээнд хүрээд байна. Ямартай ч долоодугаар сарын 1 хүртэл азаа үзэж, ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар болжээ хэмээн харж байгаа.
Миний хувьд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зогсоож буй явдлыг өнгөрсөн оны найм болон есдүгээр сараас хойш ярьж эхэлсэн. Иргэд зээлээ төлөхийн тулд халаасан дахь бүхий л мөнгөө барвал яах вэ. Тиймээс эрх баригч нам зээлийн эргэн төлөлтийг сунгаж явуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн болов уу хэмээн харж байна.
Ж.Дэлгэрсайхан: Энэ бол улс төржсөн шинжтэй шийдвэр
-Би ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах нь буруу шийдвэр гэж боддог. Хоёр орчим жилийн хугацаанд 4-5 удаагийн шийдвэрээр хугацааг нь хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор ипотекийн зээлийн цааш үргэлжлэх санхүүжилтийн хувьд эргэлзээтэй байдал үүсэж байгаа. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулснара хэд хэдэн сөрөг талтай.
Нэгдүгээрт, өнөөдрийн байдлаар олон иргэд арилжааны банканд хүсэлт гаргасан ч ипотекийн зээл нь гарахгүй байна. Учир нь зээлийн эргэн төлөх хугацаа хойшилсноор дараа дараагийн хүмүүсийн боломж бололцоог хааж байгаа гэсэн үг.
Хоёрдугаарт, ипотекийн зээлийн тогтолцоо өөрөө 2017 оноос хойш зээлийн эргэн төлөлтөөрөө санхүүжилтийнхээ дийлэнх хэсгийг бүрдүүлж, оршин тогтнож амьдарсан. Үүнийг зогсоосноор сар бүр зээлийн төлөлтөөр орж ирдэг 30-40 орчим тэрбум төгрөг зогссон юм. Энэ хэмжээгээр 300 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гарах бололцоотой байсан тогтолцоо зогсонги байдалд ороод байна.

Гуравдугаарт, манай улсын эдийн засгийн нөхцөл байдал 2023 онд харьцангуй хэвийн нөхцөлд шилжүүлэх, мөн эдийн засгийн өсөлтийг хангах шаардлагатай байгаа. Тиймээс эдийн засгийн зарим салбар, тэр дундаа ипотекийн зээлийн цар тахлын үеийн нөхцөл байдлаасаа гарах шаардлагатай. Ингэж чадвал эдийн засаг өөрийн жам ёсны байдал руу орох юм.
Ипотекийн зээлийн эргэн төлөх хугацааг сунгах талаар ярьж буйг би улс төржсөн шинж чанартай шийдвэр хэмээн харж байгаа. Бидэнд эдийн засгийн асуудал их байгаа нь үнэн. Тэглээ гээд халамжийг хавтгайруулж, ипотек болон бусад чиглэлээр иргэдийн орлогыг хамгаалах гэж оролдохоос илүүтэй, иргэдийн бодит орлогыг нэмэхэд эрх баригчид анхаарах хэрэгтэй. Үүнийгээ хийхгүй байна. Хэдийгээр ипотекийн зээлтэй иргэдийн хувьд эерэг нөлөөтэй байж болох ч түүний ард байгаа зээлд хамрагдахыг хүссэн иргэдэд халтай.
Г.Батжаргал: Ипотекийн зээлээ эргэн төлөхгүй бол МИК-ийн зээлжих зэрэглэл буурна
-Ипотекийн найман хувийн зээл нь хэсэг бүлэг улстөрчдийн улс төр хийх арга хэрэгсэл болоод байна. Бүгд л адил барааны үнийн өсөлт, инфляцад цохиулж байгаа. Энэ бол гурван сая хүний эрх ашиг хөндөгдөж буй зүйл. Ипотекийн зээлийг гол хариуцаж буй газар нь МИК. МИК өөрөө олон улсаас санхүүжилт, эх үүсвэрээ татдаг. Хэрэв ипотекийн зээлийг эргэн төлөхгүй бол МИК-ийн олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ буурах, бондын эргэн төлөлтөө хийх боломжгүй болно.
Манай улсаас олон улсын санхүүгийн зах зээлд бонд гаргасан дөрвөн газар бий. Дотоодын хоёр аж ахуйн нэгж, Засгийн газар болон Хөгжлийн банк юм. Нэгнийх нь зээлжих зэрэглэлийн үнэлгээ буурахад бусдынх нь үнэлгээ дагаж буурах, эргээд дахин санхүүжилт татахад саад учирна.

Монголбанк ипотекийн зээлээс гарч, Засгийн газар хариуцаж ажиллана гээд байгаа. Гэвч Сангийн сайд Засгийн газар хариуцан ажиллахад санхүүжилт байхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр энэ зээл зогсох эрсдэлтэй болоод байгаа юм. Тиймээс нэгнийх нь зээл төлөлтөөр нөгөөх нь санхүүжиж байхаар эргэлтэд оруулах хэрэгтэй.
Тиймээс орлого, цалинг нэмэх хэрэгтэй. Бид илүү сайн ажиллах ёстой. юм Экспортоо ч өсгөх шаардлагатай. Иргэд зээлээ төлж чадахгүй байгаа нь эрх баригчдын чадваргүйн шинж. Тиймээс энэ удаагийн шийдвэр бол цэвэр улстөрийн шинжтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene Btajargal uugasa MIK -n tejeever amitan
Нэгжээс эхлээд ААН хүртэл улс орон тэр чигээрээ өрөндөө баригпаж өтөнд идэгдэж дуусах юм байна дөө
Цусыг эргэлдэхгүй зогсвол бол амьтан яадаг билээ. Яг тэрэнтэй адил шүү. Зээл авсныгаа ч , авмаар байгаагаа ч зэрэг хорлоод байх юм даа.
Зээлтэй хүмүүст сайн хүн болж харагдах гээд зээл хүсэгчдийн сан�##�ыг �##�даж байгаагаа энэ попууд ойлгоосой.
ЭНЭ ТОГТОХСҮРЭН ГЭДЭГ ӨВӨРХАНГАЙН НҮҮРСНИЙ ЗУУХНЫ КАЧЕГАР ЮУ МЭДЭЖ МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭД БАЙНА АА. ЧИ ӨВӨРХАНГАЙДАА ОЧИЖ ТҮМНИЙГ УТАЖ БУЙ УТААГАА ХАРИУЦАА МАЛ АА. НЭГ ХЭСЭГ ХАХУУЛИЙН ХЭРЭГТ ОРООЦОЛДООД АМЬ ТАВИХ ГЭЭД БАЙСНАА ТОХИРОЛЦСОН ГЭЭД ЧИМЭЭГҮЙ БОЛСОНДОО ЭНЭ НОВШ
Оролгогүй иргэд яаж зээлээ төлөх юм бэ байраа банкинд дээрэмдүүлээ гэсэн үг м�##�уудаа