УЛС ТӨР

Шинэ Үндсэн хуулийн төсөл хэлэлцэж эхэлсний 30 жилийн ойн өдөр

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ Үндсэн хуулийн төсөл хэлэлцэж эхэлсний 30 жилийн ойн түүхэн өдөр болохыг сануулав.

Тэрбээр "Одоогоос 30 жилийн өмнө буюу 1991 оны арван нэгдүгээр сарын 11-ний энэ өдөр БНМАУ-ын Ардын их хурлын 12 дахь удаагийн хоёрдугаар чуулган нээж, Монгол Улсын шинэ үндсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн юм. Хуралдааныг Ж.Гомбожав даргалж, 420 депатут оролцож байжээ" хэмээлээ.

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа шинэчлэн баталсан байдаг. 1924 оны Үндсэн хуулиар хаант улсыг халж, Бүгд Найрамдах улсыг тунхагласан. Харин 1940 оны Үндсэн хуулиар “Улс орноо хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангах”, 1960 оны Үндсэн хуулиар “Социализмыг төгөлдөр байгуулж, цаашдаа коммунист нийгэм байгуулна”, 1992 он Үндсэн хуулиар “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх”-ийг зорилго болгон тус тус дэвшүүлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 11, 2022 13:44

Ta buhnii oyun sanaa mergen baig

Зочин
Зочин
11 сар 11, 2022 13:44

Bayriiin mendeee

Зочин
Зочин
11 сар 11, 2022 13:44

Ойн бхярын мэнд

Холбоотой мэдээ

Back to top button