УЛС ТӨР

АН-ын бүлэг амь орсон ч, хожимдлоо

Өнөөдрийн /2022.11.11/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар 2023 оны төсөвтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийг эцэслэн батлав. Эцэслэн батлах мөчтэй зэрэгцэн О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг нараар ахлуулсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн гарч ирээд мэдээлэл хийлээ.

Тэд "Иргэд ядуурч, өр нэмэгдэж байна. Энэ удаагийн төсвийг дэмжих боломжгүй. Ард түмний хөргөгч хоосон байна. Гурван хүн тутмын нэг нь ядуу байсан бол одоо хоёр хүн тутмын нэг нь болчихлоо. 2023 онд улсаараа дампуурах эрсдэлд орлоо. Төсөв, эдийн засгийн талаар явуулж байгаа бодлого чинь буруу байна, одоо зогс" хэмээцгээв.

Гэхдээ тэдний эл шаардлага хэтэрхий хожимдчихлоо. Тэд "төсөв хэлэлцэх үеэр завсарлага авсан" гэж өөрсдийгөө цагаатгаж буй. Тэглээ ч бүхэл бүтэн хоёр сар дамнуулан хэлэлцэж байхад голч, яг таг байдлаар хэн ч няцаалт хийж төсвийн "но"-г ухаж гаргаад шүүмжилж байсангүй. Харин Д.Ганбат гишүүн УИХ-ын чуулганы хуралдааныг муйхраар хаяж, "төсөв эсэргүүцэж байна" гэх тайлбараар өөрийгөө рекламдсан удаатай. Түүнээс биш төсвийн тухай олигтойхон шүүмжлэл амнаасаа унагааж байсангүй.

Ямартай ч сөрөг хүчин гэх үг мартагдаад бүтэн жил дамнасны эцэст өнөөдөр О.Цогтгэрэл нарын гишүүдийн төсөв дээрх хожимдсон өрвөлзөл тийм ч таагүй биш. Д.Ганбатаас өрөө, тамга хоёрыг нь авч чадалгүй, шинээр тамга хийлгэсэн АН-ын бүлэг амь орж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Магсар
Магсар
11 сар 11, 2022 18:29

Алтанхуягаа арай намбатай байлдаа гэнэ гэнэ солиорч байхаа боль Чи ч МУИС-н профессор багш хүн шүүдээ.Шүүмжлэх гэж оронцоглох бүр огт хэрэггүй,тодорхой зүйл,за�##�тыг учир ш�##�тгааныг нь нийтэд ойлгомжтойгоор ямар байх ёстой юм яачихаад байгааг нь тайлбарлаж бай.Түүнээс биш зүгээр л огло үсрээд юу нь буруутаад байгааг хэлж чадахгүй орилоод байхад хэн юу ойлгох юм

Буриад
Буриад
11 сар 11, 2022 19:30
Reply to  Магсар

Энэ хэдэн мэдрэлтэнгүүд хушуу нэмэхээс
Өөр зүйл хийж сэтгэх даанч чадамжгүй Очиж очиж Алтанхуяг дутаж гэнэ АН бүтэхгүй дээ
Угаасаа .......Одонтуяа бүтэхгүй л дээ

Хариулт
Хариулт
11 сар 11, 2022 19:59

ХҮЛЭЭЦТЭЙ 6 ЖИЛ ХАНДАВ.ОДОО МАН ЗОГС .ӨӨРСДИЙГӨӨ БИШ АРД ИРГЭДЭЭ БОД.БУСДАД БУРУУГАА ЧИХДЭГ БУРУУ ЯВДАЛ ЧИНЬ ӨНГӨРСӨН ШҮҮ.АРД ТҮМЭН НЭГ ӨДӨР ,СОНГУУЛИЙН ӨМНӨ БОСНО ШҮҮ. .АН

gunaa
gunaa
11 сар 11, 2022 20:51

yaj zugeer baihav negent ungursun hoino ug uheriin baas bolnoo gedee

Зочин
Зочин
11 сар 13, 2022 11:57

МАН- ыг солих цаг нь болсон гэхдээ АН -ын одоо байгаа хэдэн нөхөд лав биш тэд гарч ирвэл бүр дордуулна уу гэхээс дээрдэх юм байхгүй за тэгээд сонгууль болоод нэр дэвшээд гараад ирж байгаа нь �##�ь ч намаас адилхан нөгөө л мөнгөтэй өлөн луйварчид....

Khosoo
Khosoo
11 сар 14, 2022 21:54

Unen...ghde neg ug baidin...hezee ch bish baisnas oroitson ni arial deer kkk

Холбоотой мэдээ

Back to top button