Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ: Хорио цээрийн дэглэмээ анх удаа сулрууллаа

БНХАУ цар тахал эхэлсэн цагаас хойш анх удаа хоёрдогч хавьтагчийг мөрдөхгүй болжээ. Өөрөөр хэлбэл, хөл хорио, хязгаарлалтын дэглэмээ сулруулахаар болсон байна.

“0 ковид” бодлого хэрэгжиж байгаатай холбоотой үүсэж буй хүндрэл ар, араасаа хуримтлагдсаар хэд хоногийн өмнөөс иргэд бухимдлаа ил гаргаж эхэлсэн. Бээжин хязгаарлалтын дэглэмээ сулруулсан шийдвэрийг иргэдийн эсэргүүцлийн талаарх мэдээлэл барууны хэвлэлээр сэвэгдэх шинжтэй болсонтой холбосон тайлбар ч явж байгаа юм.

Ямартай ч Бээжин хөл хорио, хязгаарлалын дэглэмээ сулруулсан нь тэр дороо л олон улсад зохих нөлөөг үзүүлээд байна. Тухайлбал, эрх баригчид шийдвэрээ дөнгөж зарламагц “Брент” маркийн газрын тосны үнэ хоёр хувиар өсөж баррель нь 96 ам.доллароос давжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрсдөө вирус тараачихаад горийг нь сайн амслаа даа

Зочин
Зочин

zawaanaasaa bolj iim ymz buriin tagal degdeedeg baihoo hytaduud

Зочин
Зочин

Одоо тэр нь дээрээ харин цэвэрхэн байцгаамаар юм энэ хятадууд

Зочин
Зочин

Зөв2

Зочин
Зочин

одоо энэ ковид чинь ердийн ханиад болчихоод байхад сүржигнэхээ больцгоох хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button