З.Шинэчагтга, Э.Цэндбаатарын хуурамч тулааны Монголын спортод тарьсан гай, гавьяа

Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Э.Цэндбаатар, холимог тулааны тамирчин З.Шинэчагтга Монгол анх удаа 600 сая төгрөгийн бооцоотой тулаан тойрсон худал хуурмаг, дуулиан шуугиан нэг юм дууслаа. Гэхдээ өөрсдөө дуусгасан гэж сэтгэж, иргэд дууссан гэж бодсон ч үнэн хэрэгтээ Монголын спортод тарьсан гай нь одоо л эхэлж байна.
Тулааны спортын мөн чанар нь тулалдах чадварыг хөгжүүлэхдээ биш, тухайн хүний дотоод мөн чанар, хүмүүжлийг төлөвшүүлэхэд оршдог. Олимпын төрлийн спортоор 100 хүүхэд хичээллэхэд арав нь тамирчин болж, нэг нь л амжилтад хүрдэг, үлдсэн 80 нь бие бялдрын хүмүүжилтэй, бие хүн болж төлөвшөөд үлддэг жамтай. Амжилт гаргасан нэг нь харин үлгэрлэн дагуулагч болж, дараагийн 100 хүүхэд орж ирэх шалтгаан болдог. Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нар саяхныг болтол айдол мөн байсан ч одоо биш болчихлоо.
Хувь хүний хандлага, төлөвшлөөрөө үлгэрлэгч байж чадахааргүй, харин ч спортдоо гай болж байна. Хувь хүний хүмүүжил, төлөвшилгүй байдлаас эхэлсэн /муудалцсан гэдэг/ тэдний маргаан 300, 300 сая төгрөгийн бооцоотой тулаан болж өргөжсөн. Үзэгчид итгэж, өндөр үнэтэй тасалбар авч үзсэн билээ. Гэвч З.Шинэчагтга бооцооны мөнгөө өгөөгүй гэх асуудал дэгдсэн. Э.Цэндбаатарыг хэвлэлд ярицлага өгөхөд хүн бүр түүнийг өрөвдөж байсан юм.
Гэтэл Ү.Шинэчагтгын фэйсбүүк хаягнаас “Тулаан угаасаа жүжиг байсан. Би боксын төрөлд худлаа ялагдаж, холимог тулааны төрлөөр ялах ёстой байлаа” хэмээн бичиж, олны эгдүүцлийг хүргэсэн. Улмаар “Миний хаягнаас өөр хүн биччихжээ”, “Миний хаягтай ижил нэртэй хаяг нээгээд буруу мэдээлэл бичжээ” гэсэн тайлбар хийгээд, хамт авахуулсан зураг бүхий, “Мөнгийг нь өгчихлөө” гэсэн пост оруулж асуудал дууссан.
Үнэндээ мөнгө өгсөн эсэх нь ч эргэлзээтэй, гэхдээ өгсөн өгөөгүй нь үүнд нэг их чухал биш. Итгэл эвддэг, худал хуурмаг агуулга л гол бөгөөд энэ хоёр тамирчин иргэд олон нийт, хэвлэл мэдээлэл гээд итгэж байсан бүхний итгэлийг хугалж хаяв.
Одоо эцэг эхчүүд хүүхдээ тулааны спортоор хичээллүүлэхдээ эргэцүүлж бодно. Тулааны спортоор хичээллэдэг хүүхэдтэй үр хүүхдээ найзалж нөхөрлүүлэх үү гэдэгт ч цензур тавина. Үр нөлөө нь шууд мэдэгдэхгүй ч тулааны спортын тамирчдын нэр хүндэд маш сөрөг сурталчилгаа болсон юм.
Тулааны пиар ид явж байхад холимог тулааны зүтгэлтэн У.Зоригт тулаанчдын ханшийг хөөрөгдсөнөөрөө зохион байгуулагчдыг мухардалд оруулж, улмаар энэ спортын хөгжилд гавьяа гэхээсээ илүү гай тарьж байгаа талаар байр сууриа илэрхийлж байлаа.
Хамгийн том хохирол нь үзэгчид, сонирхогчдын итгэл алдарч, дараа дараагийн тамирчдын тулаан хийх замыг боочихлоо. Гавьяа гэхийн тухайд, жигшигдэж, ийм байж хэрхэвч болохгүй гэдгийг бусад тамирчдадаа ухааруулсанд л орших байх.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
танайх юугаа мэддэг юм худлаа үнэн юм бичихээ боль
БЭЭЛИЙ Ч ҮГҮЙ ЗҮГЭЭР ГАДАА ЗОДОЛДУУЛААД ҮЗЭЦГЭЭЕЭ СОНИРХОЛТОЙ БОЛОХ БАЙХ БИТГИЙ ИНГЭЖ БҮЛТЭРЧ ГАГНУУР АВАХГҮЙ ГАЗРААРАА ХАНЗАРЧ БАЙ НУСГАЙЧУУД ЖААХАН НЭР ХҮНД ОЛОХООРОО ҮСРЭЭД БУУХ ГАЗРАА МЭДЭХГҮЙ МАНГАР БАЦААНУУД.ИЙНХҮҮ ЭНЭ ХОЁР АЛИАЛАГЧИЙН ЦААШДЫН КАРЕР СТОП КРАНАА ТАТЧИХЛАА ОДОО ХОЁУЛАА ИХ СПОРТ БАЯРТАЙ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ
Ш�##� худлаа юм бичиж сенсаац�##�даг байсан чинь ил болж байна даа энэсайтыг хаав�##� таарна
Танайх ямар ч эх сурв�##�жгүй юм бичдэг юм бна ёс зүй ах зах �##�га
Их спорт ярь
худлаа юм бичихээ болио энэ сайтыг хаа
Шатраар бооцоотой тогол.
2 нөхөр хоорондоо тохиролцоод бу�####�ас мөнгө саасан юм бишүү. 300 ч бай 600 ч бай. 2 уулаа нэг нь ялсан болж 300 саяаа гаргуулж аваад 150, 150 иар нь хуваагаад авсан байхыг үгүйсгэхгүй. за 2 уулаа биш юмаа гэхэд 3,4 үүлээ хуваан авсан байж ч болзошгүй юм байна