Ш.Адьшаа: Нүүрс, боомтын асуудлын цаана БНХАУ-Монгол нийлсэн томоохон луйврын схем бий

УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай ярилцлаа.
-Нефть, төмрийн хүдрийн экспортод ч сэжигтэй байж болзошгүй баримтууд илэрсэн-
-УИХ-аас 2022 оны зургаадугаар сард нүүрс, боомтын асуудлыг хянан шалгах түр хороог зургаан сарын хугацаатайгаар байгуулсан. Одоо арваад хоног л үлдэж. Эл түр хороонд та багтсан. Шалгалтын дүн гарсан уу гэдэг асуултаар ярилцлагаа эхлүүлье?
-Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль гэж батлагдсан. Энэ хүрээнд улс орны аливаа асуудлаар үнэлэлт дүгнэлт өгч ажиллах, шалгах, шийдвэрлүүлэх үүрэг бүхий хилийн боомт, нүүрсний асуудлыг шалгах түр хороо. Миний бие анхаарал татаж буй нүүрсний асуудлыг шалгах, алдаа дутагдлыг арилгах зорилготойгоор УИХ-ын 26 гишүүнээр гарын үсэг зуруулж, тогтоолын төсөл өргөн барьсан. Батлагдсан.
Өнгөрсөн хугацаанд хилийн боомт, тээвэр логистик, төр хувийн хэвшлийн нүүрсний гэрээ, хилээр нэвтрүүлэхтэй холбоотой асуудлууд, тэндэх төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хууль бус үйлдүүдийнх нь талаар олон мэдээлэл УИХ-д ирж байсан юм билээ.
Үүний дагуу бид түр хороог байгуулан олонх, цөөнхийн төлөөллийг оролцуулан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд шинжээч, хууль хяналтын байгууллагынхантай цуг шалгалаа. Хэд хэдэн боомтуудаар явсан. Өмнөговийн Гашуунсухайт, Дорноговийн Хангимандал, Шивээхүрэнгийн боомтуудад шалгалтыг төвлөрүүлсэн. Нүүрсний хулгайн асуудлаар хэлэлцүүлэг ч хийлээ.
-Тэгсэн?
-Энэ хүрээнд хууль бус байж болзошгүй анхаарал татсан олон баримтууд цуглараад байна. Ялангуяа тээврийн хэрэгслийг шалгахгүйгээр хил нэвтрүүлсэн байж болзошгүй, нууцын зэрэглэлд оруулсан нүүрсний офф-тейк гэрээг бартераар хийсэн гэхчлэн. Тэдгээр нь хулгай луйврын шинж агуулсан гэдэгт бид итгэлтэй байгаа.
Мөн нефть, төмрийн хүдрийн экспортод ч сэжигтэй байж болзошгүй баримтууд илэрсэн. Бид хууль хяналтын байгууллагад хүлээлгэж өгөөд байна. Маш сайн нягталж шийдэх ёстой. Өнөөдөр нүүрсний хулгайгаар дамжиж, тээвэр логистикт асар том луйврын схем бий болсон байна. Цагаан хадад Монголчуудын анхаарал татдаг арван хэдэн мянган машин бий. Түүний хэд нь монголынх вэ. БНХАУ-ын компаниуд монгол хүний нэр дээр машинуудаа оруулж ирдэг асуудал. Ингэхдээ нэг тонн тутамд таван юань өгөөд гэрээлэх маягтай. Бусад тээвэр 120 юань гэж байхад түүний татварыг хэрхсэн нь асар эргэлзээтэй. Энэ мэтчлэн татвар нуун дарагдуулсан асуудал ч байх жишээтэй. Гэтэл зээл тавиад тээвэр хийж буй хүмүүсийн машиныг оруулдаггүй. Эл асуудлаар анх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярьсан шүү дээ. "Эрдэнэс тавантолгой"-н нүүрс аман дээрээ 60 ам.доллар, хилийн цаана гарахаараа өөр болчихож байна. Энэ хэний халаас руу ордог вэ гэхчлэн маш том булхай, луйврын схем бий.
Эдгээр асуудлуудаар гааль руу дайрдаг. Гэтэл зөвхөн гааль биш хилийн тагнуул, мэргэжлийн хяналт, шалган нэвтрүүлэх алба, АТҮТ гэхчлэн маш олон байгууллага давхар шалгаад сууж байдаг. Шалгалтын явцад бэрхшээлүүд учирсан.
-БНХАУ-ын тал мэдээлэл өгдөггүй. Цаана нь хоёр улсын хууль хүчнийхэн, улс төрчид бүхий том луйврын схем бий-

-Тухайлбал?
-Ялангуяа БНХАУ-ын талаас мэдээлэл судалгаа авах гэхээр өгдөггүй. Цаана нь хоёр улсын хууль хүчний байгууллага, улс төрчид нийлсэн эзэд бүхий том луйврын схемтэй гэдэгт итгэлтэй байгаа. Ийм зүйл байхгүй мэтээр Засгийн газрын эрх баригчид яриад байна лээ. Байгаа. Энэ бол тодорхой. Монгол Улс бол БНХАУ-ын худалдааны гишүүн орон. Гишүүн орны хүрээнд гарч буй бараа, тээврийн хэрэгсэл бүгд мэдээлэгддэг. АНУ, БНХАУ хоёрын хооронд гэхэд л бүгд мэдээлэгддэг сайт бий шүү дээ. Үүнээс харахад тодорхой. Мянга нууж хаагаад гарч ирэхгүй гэх асуудалгүй гэсэн бодол өвөртөллөө.
-Түр хороонд нилээдгүй цаасан материал цугларсан. Түүн дээрх тодорхой тоон дүнгүүдийг олон нийтэд ярьсан гэж ойлгоод байна л даа. Засгийн газар саяхан БЭТ томилсон. БЭТ томилохоос өөр аргагүй гэдэг мессежийг та бүхэн Засгийн газарт өгөв үү. Эсвэл Засгийн газар дангаараа ийм шийдвэр гаргав уу?
-Түр хорооноос тийм чиглэл өгөөгүй. БЭТ томилсныг би ч гайхаж байна. Болохоо байгаад тэгсэн үү, асуудлыг дарагдуулах гэсэн үү. Нөгөө талаас энд нэг сонирхолтой явдал болж байгаа нь Н.Удаанжаргалыг хөөгөөд шалгаад эхэлсэн асуудал. Наана нь хэдэн хүн барьж аваад ноолоод байгаа байхгүй юу. Н.Удаанжаргал чинь төмөр зам л барьсан хүн гээд байгаа шүү дээ. Гэрээ хийгээгүй, банкаар мөнгө дамжуулаагүй.
Гэтэл манаачийг нь барьж авчхаад гэрийн эздийг нь тавих халхавч яваад байна гэж сэжиглэж байгаа. Цаана нь офф-тейк гэрээ хийх шийдвэр гаргадаг, банкаар мөнгө дамжуулдаг, төсөл хэрэгжүүлдэг хүмүүс гэж бий шүү дээ. Ийм дуулиан шуугиан зориуд дэгдээж, олон нийтийн анхаарлыг татчихаад улстөрчид оролцсон мөнгө угаалт үлдчих вий гэсэн болгоомжлол байна.
-Тийм болгоомжлол танд байдаг юм байж. Нүүрсний хохирлын бодит хэмжээ 40 их наяд гэх тоог танай ажлын хэсгийн гишүүн мэдэгдсэн. Энэ мөнгө бол иргэн бүрт 200 гаруй сая төгрөг ногдох хэмжээний мөнгө гээд бужигнаад эхэлсэн?
-Манай ажлын хэсгийнхнээс хэн тэгж хэлсэн юм?
-УИХ-ын гишүүн Т.Доржханд тэгсэн шүү дээ. Олон нийт бужигнаад эхлэнгүүт Засгийн газар энэ мэдээллийг худал гээд хэлчихлээ шүү дээ?
-Тэгвэл энэ тухай тайлбарыг Т.Доржхандаас өөрөөс нь очиж аваарай. Т.Доржханд гишүүн манай түр хороонд байдаггүй. Байсан ч хаанаас ямар мэдээлэл авсныг би мэдэхгүй.
-Тэгвэл 40 их наядын хохирол гэдэг тоо танай түр хорооны албан ёсны мэдээлэл биш юм байна, тийм үү?
-Түр хороо хяналт шалгалтаа үргэлжлүүлэн хийж байгаа. Бидний ажиллах хугацааг зургаан сараар сунгах байх. Тийм хуулийн зохицуулалттай.
-Дүгнэлт албан ёсоор боловсруулагдаагүй байх нь ээ?
-Шалгалтаа хумьж нэгтгээгүй байна шүү дээ. Нэгтгэж байж зөв ойлголт, бодит баримт материалыг хэвлэл мэдээллийнхэн болон ард иргэдэд өгөх юм.
-100 тонн ачааг 18 км газар 80 сая төгрөгөөр ачсан, монгол хүний нэр дээр 1000 машин явуулсан асуудал хүртэл бий-

-Та хувь гишүүнийхээ хувьд Түр хороо ажиллуулсан, БЭТ томилсон зэргээс үр дүн гарна гэж бодож байна уу. Жишээлбэл, 2011 оноос Гаалийн байгууллага дөрвөн удаа шалгалт хийхдээ "болохоо байчихсан байна шүү" гэдэг мэдээллээ хууль хяналтын байгууллага руу явуулж байсан. Улмаар тодорхой хүмүүсийг шалгасан ч гацчихсан, өдий хүртэл яагаа ч үгүй юм билээ шүү дээ?
-Хууль тогтоох байгууллага шалгадаг, үр дүн гаргадаг байгууллага биш. Бид шалгаж дуусаад хэргийг шийдвэрлэдэг байгууллага руу нь шилжүүлж, хяналт тавьдаг байгууллага. Үр дүн гарна гэж бодож байна. 2011 оны асуудлыг ярих ёстой. Гэхдээ түүнээс илүү ноцтой асуудал "ковид-19"-ийн үед гарсан байна. 100 тонн ачааг 18 км газар 80 сая төгрөгөөр ачсан асуудал бий. Дээр нь 1000 машин чиний нэр дээр оруулж ирчхээд чамд нэг тонн тутмаас таван юань өгч, татвараас зайлсхийсэн байвал яах уу. Ийм байж болох уу. Тиймээс би үр дүн гарна гэж бодож байна.
Миний бие энэхүү түр хороог санаачилж, 26 гишүүнээр гарын үсэг зуруулж эхлүүлсэн гэж хэлсэн. Ард түмний төлөөлөгчийн хувьд зөв асуудал гаргаж ирж тавьсан, шүгэл үлээсэн. Үр дүнд хүргэхийн тулд хууль хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтарч ажиллана. Ард түмний боломжийг хулгайлсан гэм буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн байр суурьтай байна.
-Түр хороо нь мэргэжлийн шинжээч, аудитортой хамтарч ажиллаж байгаа гэж та дурдлаа. "Ковид-19"-ийн үед офф-тейк гэрээ болон логистикт ноцтой зөрчлүүд гарсан ч гэж хэллээ. Яг тодорхой кейсүүд дурдаач. Үнэхээр байж боломгүй мөнгөний ямар буруу урсгалууд явж вэ?
-Офф-тейк гэрээгээ өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй байгаа шүү дээ. Улсын нууц гээд хамгаалчихсан. "Гаргаж өг" гэдэг шаардлагыг бид тавьсан. Түүнд нь юу байгааг харж чадахгүй байна. Өнөөдөр асар том гажуудал байгаагийн нэг нь "бүх зүйлийг улсын нууц" гэдэг байдал. Төмөр зам барьсан ч, нүүрс худалдсан ч тэр. Үүнийг хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой. Нууцлах тусам хулгай луйвар цэцэглэж байгаа гэж би ч, жирийн иргэд ч хардаж байна.
Өчнөөн сая тонн нүүрс зарчхаад байхад Монгол Улсын данс улайчихсан байгаа биз. Яаж 500 сая ам.доллар олох вэ гэж аргаа ядсандаа онцгой байдал тогтоож, БЭТ томилоо биз дээ.
-Монгол хүний нэр дээр урд хөршийн компаниуд тээвэрлэлт хийж, үр өгөөж нь маш тодорхойгүй байсан гэж та ярилаа л даа. Логистикт сонин кейсүүд юу байв?
-Яваад л үзчих. Төрийн ордноор явж, хэдэн хүнээс мэдээлэл авах биш газар дээр нь оч. Тавантолгой, Гашуунсухайтын долоо, найман мянган машин яаж явдаг, хэний нэр дээр байдаг гэхчлэн. Та нар ард түмний мэдэх эрхийг нь хангаж өгөх ёстой шүү дээ.
-Түр хороо гэж байгуулчхаад төрийн ажил хийсэн хүнээс нь "логистиктой холбоотой ямар зөрчлүүд цаасан дээр байв" гэж асуугаад байна л даа?
-Хэлж өгч байна шүү дээ. "1000 машинтай үндэсний компани байна уу" гэж. Бодит зүйлийг л би чамд хэлж өгч байна. Жишээлбэл, 100 машин ачааг чиний нэр ашиглаад гаргалаа гэхэд л нэг тонн тутмаас нь таван юанийн ашиг авч байна. Гэтэл тэр 1000 машины тээврийн хөлсний ашиг орлогын татвар хаачив аа гэдэг асуудал яригдах ёстой.
-Улс төрчид, хууль хяналтынхан хутгалдсан, хэдэн арван их наядын луйврыг УИХ-ын 11 гишүүн, долоон шинжээч илрүүлэхэд маш бэрхшээлтэй-

-Татварын шинжээч ажилласан уу?
-Бүх шинжээч ажиллаж байгаа. Ганц л зүйл хэлье. Бид шалгалтаа үргэлжүүлж л байна. Түр хороо хэд хэдэн удаа хуралдана. Эцсийн байдлаар дүгнэлтээ гаргана. Өнөөдөр хараад маргааш шийдэгдэх асуудал биш. Энэ чинь хэдэн арван жил дамжиж ирсэн. Дээрээс нь улс төрчид, хууль хяналтынхан хутгалдсан, хэдэн арван их наядын булхай луйврын асуудал. Үүн дээр УИХ-ын 11 гишүүн, долоон шинжээч очоод илрүүлээд гаргаад ирэхэд маш бэрхшээлтэй.
-УИХ-д маш олон түр хороо байгуулагддаг. Шалгалтын хүрээнд ч их мэдээллүүд цуглуулдаг. Нөгөө талаар цугларсан мэдээллүүдийг гишүүд хувийн шантааж байдлаар ашиглах буюу карьер, бизнесээ цэцэглүүлэх гэж Засаг төртэйгээ наймаалцдаг буруу өнцөг харагдаад байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Би тийм зүйл хийж байгаагүй. Хийх ч үгүй учраас өгөх хариулт алга байна. Яагаад гэвэл УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль батлагдсанаас хойш хоёр түр хороо байгуулагдсан. Нэг нь Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шалгах, нөгөө нь хилийн боомт нүүрс тээвэрлэлт, тээвэр логистикийн түр хороо. Энэ бол тусгай хуультай эрх үүрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tegeed ert zarlaj bhgui yasin?
Магадл�##� өндөр
Жинхэнэ эх орноо харийнхантай нийлж тонон дээрэмдэж байгаа хэрэг юм бишүү. Тагнуул цагдаа хуулийнхан, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн асууд�##� юм бишүү. Ард түмэнээ ингэж л ядууруулж өвчин зовлонд нэрвэгдүүлж байгаа юм байна. Монгол улс 3 хан сая гаруй хүн амтай ийм аюул нөмөрчихөөд байхад яачихсан төр вэ ерөнхийлөгчөө анхаар�##�даа авах цаг болоогүй юу. Ард түмэн минь сэрээч.
Элбэгдорж, М.Энхсайхан 1990-д оны эхээр Монголын тагнуулыг татан буулгасны гор гарч байгаан тэр...Одоо бүүр Хятадын бүлэглэлийн гарт өөрсдөө хутг�##�дчихсан...айн...
Ингэж нүүрснээсээ хумслаж хулгайлаад бхаар улс орон чинь яаж өрнөөс гарахын бэ.цаашид яаж хөгжих юм бэ.аймар юм бэ.
хятдыг шөнө орой хөл хориотой үед олноор зөөсөн ерөнхийлөгч өөрөө. хятдууд тагнуул цагдаадаа нээнтэгтэй гөлөг болно ???!!!!!
Хурдавчилж арга хэмжээ аваач ард түмэн үүн дээр жагсаачээ
ПАА ИИМ ТОМ БҮЛЭГЛЭЛ НҮҮРСНИИ ХУЛГАЙ ХИИЖ БАЙХАД ЯАЖ МОНГОЛ ТЭНХЭРХЭВ ДЭЭ ДААНЧ ЯДУУ БАЙГААД БАЙДАГ. ҮҮНИИ ХАЖУУД ЗАМЫН АЖИЛЧИД ШАТАХУУН ЦЕМЕНТЭЭ ШААЖ АМЬ ЗУУХ ЮУ Ч БИШ
Аймшгийн хэрэг гэж уунийг л хэлнэ дээ! Хулгайчдыг нь шууд цаазлах л хэрэг
ОХИД ЭМС НЬ ХАРЬД ҮМХИЙ НҮХЭЭ ҮНЭЛЭНЭ ДОХ ТЭМБҮҮ ЭКСПОРТЛОНО ИХЭС ДЭЭДЭС НЬ БӨГСЧИД ХУЛГАЙЧИНГУУД ДЭЭРЭМЧИД ЭНЭ ХЭРЭГ ЗАМХАРНАА УЧИР НЬ ХУЛГАЙЧ НЬ ХУЛГАЙЧАА ЯЛЛАНА ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ ХУЛГАЙЛСАН НҮҮРСНЭЭСЭЭ БАГА ХУВЬ ӨГӨӨД ЭРХТЭН ДАРХТАНГУУДЫХАА ДУРГҮЙГ ХҮРГЭЖЭЭ.МОНГОЛЫН УЛС ТӨРЧИД ЭНЭ ЖҮЖГЭЭ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ИНГЭЖ ХУДЛАА ГАЧААЛДАЖ БАЙГААГ ЧИНЬ ИРГЭД МЭДЭЭД БАЙНА.УЛС ТӨРИЙН ХОНЖОО АШИГ СОНИРХОЛЫН ТӨЛӨӨХ ЭНЭ АЛААНД ИРГЭД СӨХӨРЛӨӨ ТА НАРЫГ ХАМГИЙН БУЗРЫН ЛААРАХ ИДЭЭСЭЙ ХЭДЭН ҮЕЭРЭЭ ТАМД ТАРЧИЛЖ ӨТ ХОРХОЙ БОЛООСОЙ ГЭЖ ЕРӨӨЕ АРД ТҮМНИЙ ХАРААЛ ИДСЭН ОЛОН ХҮМҮҮС ҮХЭЖ ДАЛД ОРООД АВСАНДАА ХЭВТЭЖ БАЙГААГ АНХААРУУЛЬЯА
Хил дамнасан нүүрсний ба бусад бүлэглэн хулгай их хөгжсөн. Голомтын Баясг�##�ан хятадын Сино стеел гэх гангийн том үйлдвэртэй мафи маягийн холбоотой бол...Жонхуу Сум 2 хятадын зэвсгийн том үйлдвэр Норинког Монголд оруулж ирэн GLORY TOWN гэх худ�##�дааны компанаар нь 10 гаран жил нүүрс зөөж байна. Хүрээний хулгайг ил болгоно гэвэл ДАЛАЙ...ДАЛАЙ
Чи л мэдээгүй байсан гэж хуцчих болтой
Адьшаа гишүүн үүн дээр харин овоо ажиллачих байх. Өмнө нь гишүүн байгаагүй хүмүүсийг энэ ажлын хэсэгт оруулах нь зөв
Энэ гишүүн гуай ам нээх хүн биш бололтой
Энэ харин үнэн юм яриад байгаа юм биш үү
Энэ өөрөө яаж хийдгийг яруу тодоор харуулж өдий зэрэгт хүрсэн хүн шд, сайн мэдэж байгаа, хулгайч хүн хулгайчийг бариарай гэж хамгийн чанга хашхирдаг гэж үнэн шүү.
Хамгийн их улс орноо үндэс угсаагаа боддог гээд байгаа хүмүүс чинь улс төрчид хууль хян�##�тынхан биз дээ. Хурдан морь уяна, цол авсан бөхийг шагнана бас цагаан сараар хөгшчүүлд золгоно. Зүгээр олдсон мөнгийг ингэж үрэхээс өөр яахав. Жинхэнэ бизнес хийж байгаа Жагаа, Оджарг�##� нар ингэж явна гэж дуулаагүй.
хууль хэрэгждэг шударга улсад хулгайч авилгачыг эхнээс нь цаазаар авсан мэдээлэл явж байсан манай улсын муусайн хулгайчдыг авгай хүүхэд хамаатан садныхаа нэр дээр хийсэн гэх мэт бүх хөрөнгийг нь хурааж насаар хорих ял оноох хэрэгтэй
avligachin chi dutaaaa
Га�##�ийн Адьшаа ийм луйврыг сайн мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ дээ.