УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц 2.9 тэрбум ам.доллар болж өслөө

Засгийн газрын хуралдаан /2022.12.07/-аас гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ.

-Валютын зах зээлийн ханшийн зөрүү 23 төгрөг болж буурлаа-

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар валютын нөөцийг нэмэх арга хэмжээний талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр "Валютын нөөцийн асуудлыг ярьж эхлэх үед манай улсын нөөц 2.5 тэрбум ам.доллар байсан. Монголбанкны арваннэгдүгээр сарын сүүлийн байдлаар гаргасан статистик мэдээллээр Монгол Улсын валютын нөөц 2.9 тэрбум ам.доллар болж өссөн байна. Аравдугаар сартай харьцуулахад 0.1 тэрбум ам.доллароор өссөн.

Валютын албан болон албан бус зах зээлийн хоорондох ханшийн зөрүү 200 төгрөг хүрч байсан ч 29 төгрөг болж өөрчлөгдсөнийг өмнөх Засгийн газрын хуралдаанаар мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар 23 төгрөгийн зөрүүтэй боллоо" гэв.

Энэ нь валютын ханш тогтворжих нөхцөл байдлыг бий болгож байна хэмээн үзээд буй. Ингэснээр эдийн засаг дахь инфляцын үнийн өсөлтийг бууруулах болно гэв.

-Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн валютын нөөцийг бүрдүүлэх ажил 49 хувьтай байна-

Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн билээ. Тодруулбал, нэг тэрбум ам.долларыг цуглуулж, хуримтлуулах үүрэг өгсөн юм.

Энэ талаар Ч.Хүрэлбаатар, "Валютын нөөцийг бүрдүүлэх үүргийг төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд өгсөн. Үүний биелэлт 49 хувьтай байна. Ойролцоогоор 500 орчим сая ам.долларыг хуримтлуулсан. Төрийн өмчит аж ахунй нэгжүүд үүргээ сайн биелүүлж байна. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК 500 сая ам.долларыг төвлөрүүлэх үүрэгтэй. Түүгээр зогсохгүй мөнгийг нь авч хэрэглэсэн өр төлбөр тус компанид 600 сая ам.доллар хэмээн бүртгэлтэй байгаа. Үүнээс 165 сая ам.доллартой тэнцэх хэмжээний нүүрсийг ачуулсан" хэмээв.

Мөн Монголбанканд худалдсан валютын хэмжээ 145 сая ам.доллар ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 7, 2022 15:09

Хэн нотлох уу. Хулгайч новшнууд юу ч гэж хуцаж мэднэ.

irgen
irgen
12 сар 8, 2022 10:31

Mongol banknii hiisen ajliig uuruu hiisen bolgoj shoudahaas uur ajilgui balai yumaa. uchnuun jil said, gishuun hiisen bolovch uls orniig unuudriin baidald oruulsan humuusiin neg munuusuu mun boloi. Hunii hiisen ajliig uuriin bolgoj yarihaasaa ichih heregtei. Humuusiig tenegt buu toots.

Холбоотой мэдээ

Back to top button