Ил болсон гэрээ №2: “Бодь интернэшнл” $734.6 саяыг нүүрсээр “бартердаж”, $670 сая хэрхэх нь тодорхойгүй

Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн байгуулсан есөн оффтейк гэрээг улсын нууцаас гаргаад буй. Манай редакц тэдгээрийг цувралаар танилцуулж буй бөгөөд хоёрдугаар цувралдаа Богдхан төмөр замын гэрээг танилцуулж байна.
Урьдач мэдээлэл: Монголыг Евразийг холбосон транзит улс болгох ач холбогдолтой хэмээн тодотгогддог эл төмөр замын ажил яригдаад мөн л арван оныг үдэж буй. "Богд уулыг нүхэлнэ, нүхлэхгүй" гэж маргалддаг. Өнгөрөгч наймдугаар сард газар чөлөөлөлтийг ажил дөнгөж эхэлж байсан билээ.
-Гэрээг Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Б.Долгормаа нар үзэглэжээ-
"Богдхан" төмөр зам төслийн хүрээнд:
- Богдхан төмөр зам төслийн туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын: /2022.06.27-нд байгуулсан/
- Богдхан төмөр замын төслийн суурь, бүтцийн барилгын угсралтын бүтээн байгуулалтын /2022.06.28-нд байгуулсан/

Гэрээнүүдийг: ЭТТ ХК талаас Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК талаас Н.Удаанжаргал, "Бодь интернэшнл" ХХК талаас Б.Долгормаа нар үзэглэжээ.
Тоон мэдээллүүд: 12.2 сая ам.долларыг "Бодь интернэшль"-ийн нүүрсний гэрээнд сар бүр төлнө-

Төмөр замын нийт урт 130 км. Төслийн нийт санхүүжилт 1,404,863,059.38 ам.доллар юм. Үүний:
- Төмөр замын суурь бүтцийн барилгын ажилд 670,243,235.71 ам.доллар
- Туннел, эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт барилгын ажилд 734,619,823.67 ам.доллар
хэмээн тус тус хоёр гэрээ үзэглэжээ.
ТӨЛБӨРӨӨ ЯАЖ ХИЙХ ВЭ: ЭТТ ХК төлбөрөө нүүрсээр хийх ёстой. Нүүрсний үнийг хэрхэн тооцох вэ, хэдий хугацаанд төлж дуусгах вэ?
нүүрс нийлүүлэх гэрээнд дурдсанаар:
- Суурь үнийг 113.46-114.56 ам.доллар гэж тооцно. Ингээд “CR China Coking Coal Price Index”, “Metal Bulletin Coking Coal Index”, "Hard Coking Coal CFR Jingtang USD per tonne" зэрэг олон улсын мэдээнд үндэслэж, улирал бүр индексжүүлэхээр тохирчээ. Өөрөөр хэлбэл улирал бүр нүүрсний үнийг шинэчлэн тогтоож, тооцож явна гэсэн үг.
- 2022 оны наймдугаар сараас эхлэн 2027 оны долоодугаар сар хүртэл нийт таван жилийн хугацаанд сар бүр төлөлт хийхээр тохирчээ.
Өөрөөр хэлбэл, ЭТТ ХК нь таван жилийн турш сар бүр 12.2 сая ам.доллар буюу нийт $734.6 саяыг “Бодь интернэйшнл” ХХК-д төлөх үүрэг хүлээжээ.
Анхаарал татах өнцөгүүд:
Гэрээг нийтэд нь авч үзвэл:
Суурь бүтээн байгуулалтын 670 сая ам.доллар хаанаас гарах нь тодорхойгүй
Суурь бүтээн байгуулалтын ажлын 670.2 сая ам.долларын өртөг бүхий гэрээг Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар үзэглэсэн. Үүний санхүүжилт чухам хаанаас гарах нь гэрээнд бүдэг. Харин 734 сая ам.доллларыг нүүрс бартерийн гэрээгээр төлөх нүүрсний гэрээ нь хийгджээ.
Нүүрсний бартерийн сар бүрийн төлөлт наймдугаар сард эхэлжээ
"Бодь интернэшнль"-ийн нүүрсний гэрээнд 734.6 сая ам.долларыг төлөх төлөлтөд сар бүр 12.2 сая ам.долларыг төлөх бөгөөд эл төлөлт бүр хуваарь ёсоор бүр өнгөрөгч наймдугаар сараас эхэлжээ.
Бартерийн нүүрсийг Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудаар экспортолно
"Худалдагч нь энэ гэрээний дагуу нийлүүлэх нүүрсийг Гашуунсухайт боомтоор экспортлох тохиолдолд FCА-уурхайн ам нөхцөлтэй хатуу коксжих нүүрсний 20222 оын хоёрдугаар улирлын үнэ нэг тонн тутамд 113.46 ам.доллар, Замын-Үүд Эрээн боомтоор экспортлох тохиолдолд FCA-уурхайн ам нөхцөлтэй үнэ нэг тонн тутамд 114.56 ам.доллар байна. Өөр боомтоор экспортолсон тохиолдолд талууд суурь үнийг шинээр тохиролцоно" хэмээсэн байна.
Энэ гэрээнээс тусдаа 1.2 сая тонн нүүрс экспорт
Энэхүү гэрээний хүрээнд тусдаа гэрээгээр хамгийн багадаа 650,000 тонн бусад давхаргын коксжих нүүрс, 650,000 тонн исэлдсэн /эрчим хүчний/ нүүрс нийлүүлэх худалдан авах ба Худалдагчийн Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсны дараа баяжмал нүүрс нийлүүлж, худалдан авна.
Улстөрийн ньюансууд:
"Бодь интернэшнл" эл төмөр замын бүтээн байгуулалтыг авсан нь анхаарал татдаг. Гашуунсухайтын төмөр замыг барьсан туршлагатай гэдгээр нь өгсөн ч гэдэг. Экс Ерөнхийлөгч "Голомт"-ын Д.Баясгаланд Гашуунсухайтаас нь эхлээд төмөр замын ажил өгөхдөө ээлж дараалан нууцын зэрэглэлд оруулж ирсэн.
Эл төмөр замын ажилд хойд хөрш оролцохыг хүсч ирсэн. Өнгөрсөн онд гэхэд хоёр талын уулзалтаар дэлгэрэнгүй мэдээлэл хүсч байв.
Харин ТЭЗҮ-д Солонгос, Монголоос тус тус нэг, нийт хоёр компани тунаж үлдээд байж. Тухайн үед эх сурвалжийн мэдээллээр сонгон шалгаруулалтын ажилд Монголын эрх мэдэлтнүүд нөлөөлж, эцсийн шатанд шалгарсан хоёр компанийг хоорондоо зохицон, санхүүжилтээ хуваагаад авчих гэх утгатай тулгалт үзүүлж буй аж. Улмаар тендерт тунаж үлдсэн хоёр компанийн дунд зөрчилдөөн үүссэнээс Богд хан төмөр замын ТЭЗҮ боловсруулах ажил удааширчээ.
Уншигч та санхүүжилтийн гэрээг нь ЭНД, нүүрс нийлүүлэх гэрээг нь ЭНД танилцаарай.
Бидний өмнө нь нийтэлсэн Ил болсон гэрээ №1: “Бодь интернэшнл” $895.6 саяыг нүүрсээр “бартердаж”, $110 саяыг урьдчилж авчээ контентийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2022 oni 6 sar geheer ene Zasgin gazar oyunerdene uuruu l hiisen bn shdee! Iim hulgaich baij yuinii chin nuursnii hulgaitai temtseh ve?
Үнэн үнэн
Duraaraa yumaa
Голомт банкийг ш�##�гамаар юм бна
Идэх арга нь улам нарийсч нууц�##�жаагаад хувааж цохидог араандаа оржээ.
Бурхан минь!!! Нууц гэрээ хийж хуйв�##�даж идээд дуусчээ
Зөв2 ингэж гаргаж ирж ойлголт өгсөн дээр
Жонхуугийн заавраар шах�##�таар ОЮУНЭРДЭНЭ толгой мэдэн ТЭЗҮ ч байхгүй төсөлд төлбөр хийж эхэлсэн Богд хаан төмөр зам бол 1 км -ыг 3.94 сая $ хийхээр гэрээлсэн. Жонхуугийн шууд заавраар ХЕРО БААТАР ын оролцоотой хулгай хийж буй ОЮУНЭРДЭНИЙ засгийн газрыг яар�##�тай огцруулах хэрэгтэй
ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ АВЬЯ
1072 Ш ХУВЬЦААНЫ СҮҮЛИЙН 5 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ АВЬЯ ОНООС ӨМНӨ
ГОЛ НЬЭДГЭЭР ГЭРЭЭГ ТЕНДЕРГҮЙ НУУЦААР БАЙГУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ ХЭН БҮРДҮҮЛЖ ХУЛГАЙ ХИЙХ БОЛОМЖ ОЛГОСОН БЭ? ҮАБЗ-ИЙН ГИШҮҮД ТУХАЙБАЛ ХҮРЭЛСҮХ, ЗАНДАНШАТАР, МИЕЭГИЙН МЭЛГЭР ДҮНХҮҮ ЭНХБОЛД, БАС СҮҮЛИЙН ХЭДЭН ГЭРЭЭГ ОЮУН-ЭРДЭНЭ НАР ӨӨСДӨӨ ИЙМ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДҮҮЛЖ ҮАБЗ-ӨӨР ОРУУЛСАН БОЛЖ ЗАСАГТ ЧИГЛЭЛ ӨГӨӨД НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ГААРУУЛЖ ТӨРИЙН БОДЛОГО БОЛГОСОН ТУЛ ЭДГЭЭР ХҮМҮҮС ЯЛАА ЭДЛЭХ ЁСТОЙ ШҮҮ
Чи Х Баттулга хулгайчийн хамсаатан нь бна
Их хурлын гишүүд одоо л ямархуу хүмүүс вэ гэдэг нь үнэмлэхүй харагдана. Ухаантай л бол.
Ард түмний. Хөрөнгийг гэрээ байгуулж нууц гэрээ гэж юу хэлнэ вэ хэсэг бүлэг хүмүүсийн хөхөнгө болсон ю м бишүү
Yu ch uldeehgui buh hurungiig ni huraa
Оюуэрдэнэ Сумъяабазар Амарбаясг�##�ан Нямбаатар Амарсайхан мэтийн Жонхуугийн угшилтай үл гүйцэлдэх соци�##�изм гэх фракц эцсийн зорилгодоо хүрч чадсангүй замдаа өөрөө өөрсдийнхөө хоронд тээглэн сөхөрлөө
Та нар хуйв�##�даж (төмөр зам бариулсан, одоо новширч байгаа) ажлаа хийлгэчихээд өгөх дээрээ новширдог ч үхэр Монголын зан даа
Энэ гэрээ Хүрэлсүх Оюун-Эрдэнэ нарт хамаар�##�тай гэрээ байна. Өмнөх Бодийн Гашуун Сухайтын төмөр замын гэрээг дан ганц Женко биш Хүүк Занданшатар нар хамаар�##�тай. ҮАБЗ 3 хүний бүрэлдэхүүнтэй. Асуудлыг шийдэхэд нэг нь өөр байр суурьтай байв�##� �##�бажиж батлагдадгүй гэдгийг бүгв мэднэ. Тийм учир гэрээ батлагдаад нууцын зэрэгт ороод явахад сохор дүлий биш л бол хамтын хариуцлага байх нь зүй юм.
Үнэхээр новшийн хулгайчууд юмаа. Гэрээг цуцла. Нууцын жагса�##�тад оруулсан хүмүүсийг барьж хориод шүүсийг нь шах.
Урдчилаад зарж чадаж байгаа бол хэцүү үед хэрэгтэй л төсөл санагдах юм тэр мухар замуудыг бодвол,Гол улс хөрөнгө оруулаж байж энэ эдийн засаг эргэмээр юм. Юч хйилгэхгүй хардаж суусаар насыг барах гээд байдгийг болимоор юм суусан цэцэнүүд болж дуусаж дээ энэ ард иргэд.
Бодь гэхээр Лу.Болд Элчин сайдтай хамаатай гэсэн үг үү
Оюун-Эрдэнийн засгийн газар өөрсдөө нүүрсний хулгайн нэг гэрээг бат�##�аж нууцад оруулчихаад нүүрсний хулгайтай яаж тэмцэх гэж байгаа юм болдоо. Ард түмнийг тэнэг, яаж бол яаж хуурч хулхидаж арг�##�ж болно гэж басан доромжилж байна.
Сая Ханги хүртэлх төмөр зам 226 км-ийг 380 -сая ам.доллараар хийсэн биз дээ, 130 км-ийг 1,4 тэрбум доллар гэнэ, 7 дахин өндөр үнээр энэ бол араггүй сэтгэлгүй гэрээ байна,
Ийм гэрээ хийвэл ямар ч улс орон сүйрэнэ, дампуурлаа зарлахаас араггүй
uldsen mungiig uguhgui baihad yg taarah n dee
ийм гэрээ хийхийн тулд Бодиос �##�бан туша�##�танд их хэмжээний авлиг�##� өгч байж гэрээ хийнэ. Таван толгойн нүүрс-ч бөөн авлиг�##� болждээ.
Байж бай засаг огцруулах тухай бүү ярь. Монгол улсын ЕОӨНХИЙЛӨГЧ АГСАН Х.БАТТУЛГА МАШ НУУЦАД ОРУУЛЖ БАЙГААД ТУШААЛ ӨГӨӨД ХУЛГАЙ.ХИЙСИЙН БИШ ҮҮ? ГАНХУЯГ ХЭЗЭЭ Ч ХУЛГАЙ ХИЙХ ЗАЛУУ БИШДЭЭ ХҮН ХЭЛМЭГДҮҮЛЖ Л БОЛОХГҮЙ ШОРОНД ХИЙМ ЯАХ ВЭ ЗАСАГ АЖЛАА ХИЙЖ БАЙНА ЗӨВ БУРУУГИЙН ОЛОХ НЬ ЗӨВ.ХАРИН ЗАСАГ ОГЦРОХ ТАЛААР БҮҮ ЯРЬ
130 км төмөр зам 1.2 тэрбум $ ын санхүүжилттэй байна гэж байх уу . Метро ч ийм үнэтэй байна гэж байхгүй . Яасан ханаж цаддаггүй хаагуураа идэх гэсэн хулгайчууд вэ. Хахаж үхсэн муу ф�####�кууд
АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ГЭР БҮЛЭЭРЭЭ ЦУСАЛСАН ХУЛГАЙЧ НАР ХЭДХЭН ЖИЛИЙН ӨМНӨ ЯДУУ ГУЙЛГАЧИН БСАН НӨХДҮҮД