"Амазон" Тикток загварын бүтээгдэхүүнийг нэвтрүүлжээ

Амазон компани Тикток загварын үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Тодруулбал, худалдан авагчдад зориулан гэрэл зураг, видео бичлэг үзэж, бараа худалдан авах боломжтой болжээ.
Өнгөрсөн пүрэв гарагт дэлхийн хамгийн том цахим худалдааны компани "Inspire" нэртэй шинэ функц нь энэ сарын эхээр АНУ-ын үйлчлүүлэгчдийн дунд хэрэгжих талаар мэдээлсэн юм. Харин дэлхий дахинаа хэзээ нэвтрэх нь тодорхойгүй байгаа ажээ.
Амазон шоппингийн захирал Оливер Мессенжер "Хэдхэн товшилт хийсний дараа үйлчлүүлэгчид өөрсдийн сонирхолд нийцүүлэн шинэ бүтээгдэхүүнээ хайж, юу худалдан авахаа шийдэхэд дөхөм болно" гэсэн байна.
Тус компанийн энэхүү шийдвэр нь бичиг уншиж, зураг харахаас илүүтэй бараа бүтээгдэхүүнтэй танилцахад дөхөм болно хэмээн үзсэн аж. Учир нь Амазоны худалдан авалтын дөрөвний нэгээс илүү хэсэг нь гурван минут ба түүнээс бага хугацааг зарцуулдаг ажээ.
Цахим худалдан авалт Хятад улсад алдартай ч АНУ-д харьцангуй удаашралтай байгаа нь цоо шинэ өнгө төрхийг бий болгох сэдлийг өгсөн нь энэ аж. Тиймээс Тиктокын бүтцийг цахим шоппинг үйлчилгээнд нэвтрүүлжээ.
Цахим худалдан авалт хийхдээ бичлэгээр үзэхээр бол Амазоны аппликейшн дээр чийдэнгийн дүрс хэлбэрээр харагдах юм байна. Мөн бусад хэрэглэгчид, нөлөөлөгчид, брэндүүдийн нийтэлсэн барааг ч худалдан авах боломжтой ажээ. Хэрэв энэхүү функцын туршилт бүтэлгүйтвэл Амазон чимээгүйхэн орхих юм.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.