ДЭЛХИЙТехнологи

"Экселийн эрин" буюу гурван Х-ийн гайхамшиг

“Хьюндай”-г солонгос хэлнээс орчуулбал “Шинэ үе” гэсэн үг аж. Дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн дунд цахиур хагалан орж ирээд өдгөө ч байр сууриа хадгалсаар буй энэ компанийн түүхээс автомашин сонирхогчиддоо цухас өгүүлье.

Канвоноос гаралтай Чон Жу Ён хэмээх техник сэтгэлгээтэй залуу  "Хьюндай"-г анх байгуулсан юм. Анх үүссэн цагаасаа хойш компанийн дотоод амьдрал болон бүтээгдэхүүний чанарт огцом өөрчлөлт гарч байгаагүй ч урт удаан хугацааны турш ажлаа чанаржуулсаар иржээ.

Тус компани Дэлхийн II дайны дараа дизель моторыг бензин болгож өөрчлөх бизнес эрхлэх зорилгоор байгуулагдаж байсан түүхтэй. Анхны бизнесээ эхэлснээс хойш багагүй туршлага хуримтлуулсны эцэст 1967 оны есдүгээр сард автомашины үйлдвэрлэл эрхлэхээр Сөүл хотод албан ёсоор албан тасалгаагаа нээжээ. Улмаар 1975 онд Ульсан хотод анхныхаа үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан байна.

Чон Жу Ён

Компанийн эхний зорилго нь автомашин үйлдвэрлэлийн салбартаа хур туршлагатай хамтрагч олж авах явдал байв. Тэд өөрсдөдөө тохирох хамтрагч хайсаар Хөгшин тивийн хамгийн алдартай машин үйлдвэрлэгчдийн нэг “Форд” компанитай тохиролцоонд хүрсэн нь тэдний анхны амжилт байжээ. “Хьюндай” компанийн үйлдвэрлэсэн анхны машин нь “Форд”-той хамтран бүтээсэн “Cortina” хэмээх загвар юм.

Энэ загвар нь хагас жилийн дотор 20 мянган ширхэг борлогдсон явдал компанийн удирдлагуудад маш их урам өгчээ. 20 мянга гэдэг бол шинэ гарч байгаа компанийн хувьд маш том амжилт байв. “Форд” “Хьюндай”-гийн хамтын ажиллагаа 80-аад он хүртэл үргэлжилж “Taunus”, “Granada” загварыг худалдаанд гаргасан юм.

-Экселийн эрин буюу үйлдвэрлэлийн алтан үе-

Тус компанийн анхны бие даасан загвар “Хьюндай Пони” 1974 оны аравдугаар сард Туринд болсон авто үзэсгэлэнд тавигдсан нь олон улсын анхаарлыг татаж БНХАУ импортлох саналаа анхлан тавьж байв. Улмаар шинэ загварыг Эквадор, дараа нь БНХАУ-д экспортлох болжээ. Дашрамд дурьдахад, Пони, Экселийн загвар дээр  салбартаа “Зууны шилдэг” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн, Италийн алдарт мэргэжилтэн Жоржетто Жужаро ажилласан байдаг. Авто ертөнцийн Жоржио Армани гэж хэлж болох энэ эрхмийг бид жич танилцуулах болно.   

“Пони”-г залган гарч ирсэн “Хьюндай Эксель” буюу Х1 загвар дэлхийн автомашин үйлдвэрлэлийн түүхэнд урьд хожид гарч байгаагүй амжилтыг гаргасан юм.

Hyundai Excel

Дөрвөн цилиндр бүхий 1500 мотортой тав болон дөрвөн хаалгатай уг загвар анх гарсан 1985 ондоо АНУ, Канад Австрали зэрэг орнуудад 168.882 ширхэг зарагдаж дээд амжилт тогтоосон бол дараа жил нь 1.000.000 хувь зарагдаж хэзээ ч эвдэгдэхээргүй дээд амжилт тогтоосон билээ. Хөнгөн авсаархан, түлш бага зарцуулдаг (100 км-т 8.8 литр), боломжийн хүчтэй (68 морины хүчтэй), хамгийн гол нь хямдхан (4.995 ам.доллар) зэрэг чанар нь АНУ-ын дундаж гэр бүлийн хэрэгцээнд яв цав таарч байжээ. Нүсэр, шатахуун их зарцуулдаг америк машинуудыг дээрх чанараараа бут цохиж, тухайн жилийнхээ “Хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн”-ээр шалгарч байв. Алс холын Австрали тивд ч амжилт олжээ. Сидней, Мельбурн хотуудад одоо ч гэсэн X1 загварын машинууд явдаг аж. Одоо манайд мэр сэр явж байгаа харагддаг X2 нь 1992 оны загвар юм. “Хөнгөн”, “Хүчтэй”, “Хямдхан” буюу “Гурван Х”-ийн зарчим энэ цагаас эхлэн Хьюндай компанийн имижийг илэрхийлсээр өнөөг хүрчээ.   

-Алдарт 1.5 хөдөлгүүрийг бүтээлээ-

“Соната”-гийн эхний загвар 1988 онд худалдаанд гарч, уламжлал ёсоор амжилтыг ар араасаа дагуулав. Гэхдээ энэ бүхэн уг загварын хувьд хангалтгүй байлаа. “Хьюндай” хэдийгээр олон улсын зах зээл дээр их амжилт олсон ч 1989 он хүртэл “Мицубиши” компанийн лицезтэй моторыг хэрэглэсээр байсан юм. Компанийн удирдлага “өртөг” ихтэй энэ нөхөрлөлөө таслахыг 1984 оноос хичээж эхэлсэн бөгөөд таван жил гаруй хөдөлмөрлөсний эцэст 1989 онд буюу “Соната” загвар гарснаас яг жилийн дараа “Альфа” гэж нэрлэсэн алдарт 1.5 хөдөлгүүрээ дэлхий нийтэд танилцуулжээ. Энэ нь цаашдаа “Бетта”, “Гамма”, “Дельта”… гэх мэтээр үргэлжлэн сайжирсан түүхтэй.

Hyundai Galloper

Гэхдээ Солонгосын анхны жийп “Galloper”-ийг бүтээхэд үлэмж тус хүргэсэн тул “Мицубиши”, “Хьюндай” компанийн харьцаа одоо ч халуун дулаан байдаг. Хьюндай компани “Соната”-г зохион бүтээхэд 30 сая ам.доллар зарцуулсан бол 1.5 хөдөлгүүрт 100 гаруй саяыг “хаясан” гэдэг. Женев, Детройт, Нью-Йорк зэрэг дэлхийн томоохон авто шоунд Азийн үйлдвэрлэгчид голдуу хямд төсөр, бензин бага зарцуулдаг машинаар өрсөлддөг уламжлал чухам энэ үеэс эхэлсэн юм.

“Хьюндай” өнгөрсөн онд Хятад, Энэтхэг дэх борлуулалтаа өсгөөд зогсохгүй ОХУ, Турк, Чехословакийн аль нэгэнд үйлдвэрээ барих зорилт тавин ажиллаж байгаа аж. “Хьюндай” компани одоо ч “Гурван Х”-ийн зарчмаа хэрэгжүүлсээр, дэлхийн Топ-100 компанийн жагсаалтад багтсаар явна. 

-Авто ертөнцийн амьд домог  Жоржетто Жужаро-

Анхны сэтгэгдэл хамгийн зөв байдаг гэж үг бий. Автомашин үйлдвэрлэгчдэд ч энэ үг онцгой хамаатай. Бид шинэ автомашин харахдаа гоё сайхныг нь гайхдаг мөртлөө загварыг нь хэн зохиосон юм бол гэх мэт мэдээллийг огт сонирхдоггүй гэж хэлэхэд болно. Тэгвэл автомашины загвар гэдэг өөрийн гэсэн онцлог, гол дүрүүдтэй байдаг. Тэдгээрийн нэг бол яах аргагүй Италийн алдарт загвар зохион бүтээгч Жоржетто Жужаро юм.

Автомашин, мотоцикл, шалт тэрэг зургийн аппарат, камер, галт зэвсэг гээд өөр хоорондоо эрс ялгаатай салбарт бүтээлч сэтгэлгээгээрээ гайхагдсан энэ хүн “Ламборжини”, “Астон Мартин”, “Бугатти”, “Мазерати”, “Феррари”, “Лотус”, “Кадиллак”, БМВ зэрэг авто ертөнцийн акулуудтай хамтран ажиллаж, супер кар буюу хурд хүчний гайхамшиг болсон хөлгүүдийнх нь загварыг зохиож өгдөг байжээ.

Car Designer Giorgetto Giugiaro (Photo by �� Vittoriano Rastelli/CORBIS/Corbis via Getty Images)

Түүнээс гадна Солонгосын “Хьюндай”, “Дэйву”, Японы “Тоёота”, “Сузуки”, “Субару”-тай хамтран ажиллаж өдөр тутмын суудлын тэрэгний дизайныг гаргаж өгдөг байв. Манайд их явдаг “Ланус”, “Матиз”, “Магнус”, “Леганза” загварууд түүний бүтээл юм. Кино сонирхогчдын хамгийн сайн мэддэг “Ирээдүй рүү аялсан нь” киноны цаг хугацаагаар аялагч машин эрвээхэйн далавч мэт хаалгатай  “DeLorean DMC-12” ч Ж.Жужарогийн бүтээл билээ.

Тэрбээр зөвхөн автомашинаар ажлынхаа хүрээг хязгаарлалгүй “Никон” фирмтэй хамтран, монголчуудын сайн мэдэх “D800” тэргүүтэй олон камерын дизайныг гаргажээ. Галт зэвсэг үйлдвэрлэгч Baretta фирмийн Storm Beretta CX4 гэх мэт олон алдартай бууг Ж.Жужаро бүтээсэн юм.    

Суперкар, өдөр тутмын автомашины дизайнераар мэргэшсэн ч өөр олон салбарт авьяасаа нээн харуулсан энэ эр 1999 онд “Зууны шилдэг автомашины дизайнер”-аар өргөмжлөгдөж, 2002 онд авто ертөнцийн “Алдрын танхим”-д заларсан билээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 12, 2022 19:32

Монголчуудыг 1990-ээд оны дундуур унаажихад их үүрэг гүйцэтгэсэн дээ. Нэг үе хөдөө цасанд ямар машин явж байна? гэхэд эксел круйзэр, пургон 2 гэдэг байлаа. Хөнгөн дулаахан эдэлгээ даах, ямарч хүйтэнд ганц дараад асах гэх мэт олон давуу т�##�тай сайн машин байж билээ

Уншигч
Уншигч
12 сар 13, 2022 08:51

Монголчуудын заяа буян их юм, их хямр�##�ын 90 ээд оны үед эксель аминд орсон, удаах хямр�##� ковид дайны хомсдолын үед приус л аминд орж байна. Цаашдаа өөрсдийн гэсэн брэндтэй болох байх аа.

Зочин
Зочин
12 сар 13, 2022 21:09

za shaana biz delorianiig chi John DeLorian zohiosiin

Холбоотой мэдээ

Back to top button