Х.Нямбаатар: "ҮАБЗ ЗГ-т даалгасан зөвлөмж гаргахыг хориглох" төсөл бэлэн боллоо
Нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өдөр бүр олон нийтэл нээлттэй мэдээлэл хийж байгаа билээ.
Тэрбээр, "Нүүрний хулгайн гэх хэрэгт дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг миний бие ахалж байна. өчигдөр бид ЭТТ ХК-ийн нүүрсний гэрээ болон, худалдан авалтын бүх гэрээг ил болгосон. Нүүрс тээвэрлэлтийн компаниудын жагсаалт, тээврийн үйл ажиллагаа эхэлж байгаа ААН-үүдийг ил болгосон.
Өнөөдөр жагсагчдын шаардлагын дагуу прокурорын зөвшөөрөгдсөн мэдээллийн хүрээнд мэдээлэл өгөх болно. Хэн нэг хүний хэлмэгдүүлж, ял завшуулж болохгүй учир шалгалтын ажиллагаа үргэлжлэх төлөвтэй байна.
Мөн ҮАБЗ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бэлэн болоод, яамдаас санал аваад дуусаж байна. Үүнд ҮАБЗ-ийн зөвлөмжид аж ахуйн зориулалттай гэрээ хэлэлцээр байгуулах тухай Засгийн газарт даалгасан шинжтэй зөвлөмж гаргахыг хориглоно гэсэн агуулгатай төсөл бэлэн боллоо. Маргааш Засгийн газрын хуралдаанаар оруулж, яаралтай горимоор УИХ-д өргөн барина. Энэ долоо хоногийн пүрэв гарагийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд эдгээр хуулийн төсөл орж байгаа.
Мөн үүнийг дагаад төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт өргөн барьж байгаа. Үүний гол агуулга нь аж ахуйн зориулалттай гэрээ, хэлэлцээрүүдийг Төрийн болон албаны нууцад хамааруулахгүй байх зохицуулалтыг орууллаа. Мөн Эрүүгийн хуулийг дагуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчилсөн төслийг боловсруулж дуусгалаа.
Хятадын хил хамгаалах байгууллагатай хамтран мэдээлэл гаргуулах хүсэлтээ тавьж байгаа. Цогтцэций суман дахь хууль, хяналтын баг эрчимтэй ажиллаж байна. Нүүрс тээврийн машин хоосон гарсан гэх мэдээлэл нэг бүрийг тулган, тайлбар авч байгаа.
Бид хууль дээдлэх зарчимтай улс учир прокурорын байгууллагын зөвшөөрсөн мэдээллийн хүрээнд өгнө.
Нийт 40 гаруй мөрдөгч ажиллаж байна. Хүний эрхэнд халдахгүй, нэг ч иргэнийг гэмтээхгүй, албадан тараахгүй гэдэг гэдэг зарчимтай ажиллаж байна" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН -ын гишүүн шүүх прокурор хамаагүй зарлаад явна МАН бол зарлаж болохгүй ялгавартай хандана
Засгийн газар 76 гаас шийд гарахыг хүлээгээд хэрэггүй ганц ярьж байгаа Нямбаатарын үг хэл нь худлаа аргаа барсан үйлдэл хийжбайгаа юм
Гараад ирэхээр нь үгийн сонсохгүй гээд бүгд буруу харж зогсоод чихээ таглаад эсэргүүцэх нь яааж бн
Бас л өөрсийгөө хамга�##�сан юм гаргах нээ