Нийгмийн

СТАТИСТИК: Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 43, мансуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэг 69 хувиар өсчээ

Өнөөдөр /2019.10.14/ Үндэсний сатистикийн хорооноос Монгол улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний есөн сарын статистик мэдээллийг танилцууллаа.

2019 оны эхний есөн сард ажилгүй 58.7 мянган шинээр шинээр бүртгүүлж, бүртгэлгүй байсан 15.5 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 47.8 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

Мөн Монгол улсад БНХАУ-ын 6948 иргэн, 492 Австрали иргэн, 305 БНСУ-ын иргэн, 310 ОХУ-ын иргэн, 257 АНУ-ын иргэн, 258 Вьетнам иргэн, 1787 бусад улсын иргэн ажиллаж, амьдарч байна.

Эдийн засгийн салбарын үзүүлэлтүүдээс дурдвал:

Мөнгөний нийлүүлэлт 2019 оны есдүгээр сарын эцэст 20.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 60.9 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.5 их наяд төгрөгөөр өссөн байна.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.7 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7.3 их наяд төгрөг болж тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 484.6 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сард 58081 эх амаржиж, 58525 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 488 (0.8%)-аар, төрсөн хүүхэд 563 (1.0%)-аар тус тус өсжээ. Харин нас баралт 12723 болж, өмнөх оны мөн үеэс 177 (1.4%)-гоор буурчээ. Энэ оны эхний 9 сард 1000 хүнд ногдох төрөлт 17.8, нас баралт 3.9, ердийн цэвэр өсөлт 13.9 байна.

Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сард 26.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2236 (7.8%)-гаар буурчээ. Нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс буурахад хулгайлах гэмт хэрэг 3144 (29.0%), дээрэмдэх гэмт хэрэг 512 (39.8%), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 929 (12.8%)- өөр буурсан нь голлон нөлөөлжээ. Харин залилах гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 305 (7.8%), мал хулгайлах гэмт хэрэг 584 (85.3%), хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 110 (23.7%), гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 49 (27.1%), хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 46 (15.8%), хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 80 (8.0%)-аар өссөн байна.

Үүнээс согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2019 оны эхний 9 сард 3142 болж, өмнөх оны мөн үеэс 943 (42.9%), эмэгтэй хүн оролцсон хэрэг 2193 болж, 183 (9.1%), бүлэглэн үйлдсэн хэрэг 1298 болж, 25 (2.0%), гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 789 болж, 1 (0.1%), мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 175 болж, 71 (68.3%), хүүхэд оролцсон хэрэг 706 болж, 114 (19.3%)-өөр тус тус өсжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Т.САНТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button