Нийгмийн

Ховд аймагт 35 зорчигчтой явж байсан автобус шатжээ

Өчигдөр /2019.10.14/ 19:30 цагийн үед Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн Гүн зуух гэдэг газар 35 зорчигчтой автобус шатсан хэрэг гарсан байна. Тодруулбал,  Ярант  олон улсын боомтоос тус аймгийн Булган сумын чиглэлд явж байсан “Байшинт Ямаан-Ус” ХХК-ийн жолооч  Б-ын жолоодож явсан 35 зорчигчтой том оврын автобус гэнэт шатаж эхэлсэн. Гал гарсан даруйд зорчигчдыг шуурхай буулгасан тул хүний амь нас эрсдээгүй, бэртэж гэмтсэн хүн байхгүй гэлээ. Одоогоор галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар албаныхан ажиллаж байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button