Ерөнхий сайдын "Шүүр" ажиллагааг "шүүрдсэн" Л.Гүндалайн зөвлөгөө

Улстөрч Л.Гүндалай өөрийн цахим хуудсаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөгөө өглөө. Тэрбээр энэ үеэрээ хэд хэдэн зүйлийг онцолж хэлснээс хамгийн онцлох нь Ерөнхий сайдын "Таван Ш" ажиллагаа хийгээд ажлаа удаан хийж буйг шүүмжилсэн явдал байв.
Нүүрсний гэмт хэрэгт холбогдож, гаднын улс руу зугатсан иргэдийг шууд авч ирж, гэмт хэрэгтэн бол хэргийг нь хүлээлгэж, үгүй бол цагаатгах ажлыг нэн даруй хийхийг шаардлаа. УИХ-д суудалтай намын гишүүд нь хэрэгт холбогдсон бол хэргийг нь үүрүүлэх хэрэгтэй гэв. Түүнээс биш "Шүүр" гэх мэт ажиллагаа нэн тэргүүнд хийх зүйл биш хэмээлээ.
Нөгөө талаараа түүнийг АН-ын шинэ дарга Л.Гантөмөртэй уулзсан нь сөрөг хүчнийхний хийгээд улстөрчдийн хувьд байж боломгүй уулзалт гэдгийг тодотгосон юм. Мөн улсын хамгийн том эрх мэдэлтэй хүн тул зоригтойгоор асуудал руу орохыг удаа дараа зөвлөв.
Хүний өөрийн гэлтгүй бүгдэд нь арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг ч тодотгосон юм. Нийгэмд томоохон ажлуудыг хийхэд иргэд түүнийг улстөрчийн хувиар хамгаалах тул болж бүтэхгүй зүйл бүхэнтэй тэмцэхийг уриалав. Эцэст нь түүнийг томоор сэтгэж чадахгүй байгаа нь Ерөнхий сайдын сул тал гэдгийг хэлсэн билээ.
Өөрийн намын даргаар нэр дэвших хүсэлтэй байгаагаа ҮБХ-ныхоо хурлын үеэр мэдэгдэж байсан тэрбээр цахим орчинд идэвхтэй нэгэн бөгөөд энэ удаад Ерөнхий сайдад тунч их зөвлөгөө өгөв.
Олон жил улстөрч хийсэн ах хүний зөвлөгөө юү, одоо ахыгаа харж үзээрэй гэх сэжим үү тааж мэдэшгүй. Ямартай ч тэрбээр улстөрч дүүдээ буруу зөвлөгөө өгсөнгүй. Харин дүү нь ахын сургаалийг сонсох болов уу даа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“http://hardnews.mn/45474/” энэ бузруудыг эхлээд шүүрд ерөнхий сайдаа
Оюун эрдэнийг шүүр ажиллагаа биш шүүгүүл ажиллагаа зүгээр ПОПУЛИЗМ гэж ойлгогдож байна.Хажуудаа хулгайч Ч Хүрэлбаатар дагуулаад яваад байгаа нь тийм сэтгэгдэл төрөв.Бас намынханыхаа өмөөрч нэг 2 оор нь мулт�##�ж байгаа нь ажиллагаа мөн биш д эргэлзэхэд хүргэж яг ЖДҮХС г идсэн зарчим үйлчилж байна..За тэгээд ард түмний амьдр�##� өдрөөс өдөрт хүндэрч байхад танхимынхаа нэг сайдын ажлыг шүүрч попроо хийгээд байна гэж харагдаж байна.Ажил хийсэн олигтой юм юу ч �##�га
Аргагүй 2 нүүрсчидэд тэгэж харагдна л даа хө
МУУ ХАР ДАМЫН НАЙМААЧИН ЦАГ ЗАРНА ГЭЦЭН ШААЖ ЯВСАН МУУ ЛАЛАР