Гуравдугаар сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарна
2023 оны 03 дугаар сарын 1-нээс 03 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.
04-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй.
Салхи 1-нд тал, хээрийн нутгаар, 3-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 4-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -13...-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.