Туркийн Парламент газар хөдлөлийн уршгийг судлах ажлын хэсэг байгууллаа

Туркийн Парламентаас өнгөрсөн сарын 6-ны өдөр болсон газар хөдлөлийн гамшгийн учруулсан хохирол, үр дагаварыг судалж тогтоох, шалтгааныг шалгах зорилготой ажлын хэсэг эмхлэн байгуулжээ. “Анадолу” агентлаг энэ талаар мэдээллээ.
Ажлын хэсэг нь газар хөдлөлтийн учруулсан хохирлын хэмжээ, барилгуудын нурж эвдэрсэн шалтгаан, бусад үр дагаврыг шалган судалж, цаашид газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байшин баригдах нөхцлийг бүрдүүлэх, энэ чиглэлээр сан байгуулах, хотуудыг орчин үеийн бат бэх барилга байгууламжтай болгох тал дээр зөвлөмж гаргах үүрэгтэй юм байна.
Ажлын хэсгийн хийсэн судалгааны үр дүнд үндэслээд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал цаашид гамшгийн хохирлыг бага байлгах чиглэлд шаардлагатай шийдвэрийг гагргаж хэрэгжүүлэх гэнэ.
Турк улсад энэ сарын 6-ны өдөр 11 мужийг хамарсан 7.7, 7.6 магнитуд, 20-ны өдөр Хатай мужид 6.4, 5.8 магнитудын газар хөдлөлт болсон юм. Гамшгийн улмаас зөвхөн Туркт 45 000 гаруй хүн амиа алдаж, 1.1 сая хүн шилжүүлэгдэн орох оронгүй байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.