НИЙГЭМНийгэм мэдээ

“Шувуу ажиллагаа”-гаар буцаагдах хүмүүс дотор иргэн Г.Ган-Очир багтжээ

Хууль зүйн сайд Х.Нямбаатар Засгийн газраас авлигатай тэмцэх “Таван Ш”-ийн нэг, “Шувуу” ажиллагааны хүрээнд Монгол Улсад гэмт хэрэг, тэр дндаа авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээдүүдийг эргүүлж авчрахаар ажиллаж эхэлсэн талаар мэдээлсэн билээ.

Одоо шууд хамтрах боломжтой 23 улс, түүн дээр нэмээд өөр бусад улсуудын хууль хяналтын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр зорьж буй уг ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдах, шилжүүлэгдэх хүмүүсийн дотор олон нийтэд “Иргэн” гэх тодотголоороо танигдсан Ганбаатарын Ган-Очир багтжээ.

Тэрбээр Франц улсад байхдаа гэр бүлийн хүчирхийллийн хэргээр тус улсын шүүхээр шийтгүүлж, ял эдэлж буй. Түүнийг Монголд бусдын гэрийг шатааж хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байхдаа Франц явсан тухай эхнэр гэх эмэгтэй олон нийтийн сүлжээнд ярьж байсан билээ.

Х.Нямбаатар сайд Г.Ган-Очироос гадна Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, Цэвэлравжаагийн Түвшинтөгс, Дамбадаржаагийн Нямдорж, Энхээгийн Насанжаргал, Аюушжавын Амартайван, Зууннастын Мөнхзул, Зоригтын Ануужин, Гүндэгмаагийн Билгүүн, Цэрэндоржийн Гансүх, Доржийн Батмагнай, Нямсүрэнгийн Нямдорж, Баянжаргалын Энхмаа болон бусад нэрсийг зарласан юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
DBS
DBS
3 сар 7, 2023 10:26

GanOchiriin mongol dahi ger shataasan bas bus herguud n shalgagdaad yvj bhd France ruu orgon z##lsan ym bn shd, tegsnee tend ochood avgaigaa zodood shorond ortson, terneesee garaad shuud iishee irne gsn bur tendees shiljigdej ireed endee uildsen heregee bas huleehene dee, temtsel memtsel hiij bgaan bol iim hereg hiih hereggyi l bsiimdaa, erguu tolgoidoo uuriiguu hamgaas deer gd itgetsen erguu gar uiliin uree edelj bn daa

Холбоотой мэдээ

Back to top button