Гадаад мэдээДЭЛХИЙ
Хятадын нүүрсний импорт 71 хувиар өслөө

БНХАУ-ын оны эхний хоёр сард 60.64 сая тонн нүүрс импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 71 хувиар өссөн дүн юм байна. Өнгөрсөн оны эхний хоёр сард 25 сая орчим тонныг олборлож байв.
Тус улс өнгөрсөн онд “0 ковид” бодлого баримталж, хаалттай байсан тул гаалийн нэвтрүүлэлт эрс буурсан юм. Бодлогоо цуцалсны дараа харин огцом өссөн нь харьцуулалтаар ингэж харагдаж буй аж.
“Wood Mackenzie”-ийн шинжээчид БНХАУ-ын импортын өсөлт энэ жил 2 орчим хувьтай байна гэж таамаглажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.