Top StoriesУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Оюу толгойгоос: Түүхэн өдрийн өмнөхөн, гүний уурхайд өнгөрүүлсэн гурван цаг

Өнөөдөр /2023.03.13/ далд уурхайн олборлолтын нээлт хийх түүхэн өдөр.

Түүхэн үйл явдлын гэрч болохоор басхүү сурвалжлахаар гуравдугаар сарын 12-ны үүрийн 6.20 цагт Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрөв.

Бид тавин минут ниссээр 7.10 цаг гэхэд зорьсон газраа ирчхэв. Онгоцноос буухад жихүүн хүйтэн салхи угтлаа. Ил уурхайгаар явах үеэр шороо босож, зэврүүнээр салхилж байсан нь говийн аймаг тэр дундаа уул уурхайн бүс нутаг гэж бодогдохуйц зэвхий байв.

Байрлах өрөөнүүдийнхээ түлхүүрийг аваад өглөөний цайгаа уувуутаа ил уурхай руу яаравчлав. Хамгийн түрүүлээд том оврын тэрэгний засвар хийдэг нэгжээр оров. Тэнд 2700-3500 морины хүч чадалтай 930Е-4se маркийн комацү гэх аварга машин. Дараа нь ярайтал ухаж, шат шиг болгочихсон ил уурхайн олборлолтын талбайг харуулаад цааш хөдлөв.


-1300 метрийн гүн дэх аварга том хүдэр-

Одоо тэмдэглэлийнхээ гол сэдэв рүү оръё. Энд дурдагдах гол зүйл, түүхэн үйл явдал бол Оюутолгойн далд уурхайн олборлолт юм.

Оюутолгойн ордын гурван гол хүдрийн биетийн нэг нь 1100-1300 метрийн гүнд бий. Энэ нь ордын нийт нөөцийн 80 хувийг дангаараа бүрдүүлдэг. Иймд далд уурхай барьж, олборлож эхэлж байгаа нь энэ.

Далд уурхайд олборлох хүдрийн биетийн урт нь Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх газартай тэнцэнэ. Ил уурхайтай харьцуулахад далд уурхай дахь хүдрийн биет дэх зэс, алтны агуулга 1.66 хувь буюу дөрөв дахин их гэгддэг аж.

Дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхай болно гэж албаныхан онцолсон. Эдийн засгийн үр өгөөж ямар вэ гэж сонирхох хүн олон.

Тогтвортой олборлолтын түвшинд хүрснээр жил бүр хагас сая орчим тонн зэс олборлоно. Оюу толгойн үйлдвэрлэл 3 дахин нэмэгдсэнээр жилд 5 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ гэж тооцоод байна. Манай эдийн засагт том сэргэлт авчирна.


Гүний уурхайд гурван цаг гаруй явж, газрын гүнд хийж буй ажлуудыг үзэв. 1300 метрт буухаас өмнө эхлээд уурхайн ажилчдын нэгэн адил хамгаалах хувцас хэрэглэл өмссөн юм. Үүнд хамгаалалтын нүдний шил, арьсан бээлий, тоосонцор шүүх зузаахан амны хаалт, цацруулагчтай хантааз, гурван янзаар асдаг малгай, угаарын хий хэмжигч, бүс, амь хамгаалагч гэх мэт зүйлсийг нэрлэж болно. Эдгээрээр тоноглоод амьсгалахад ч, алхаж явахад ч амаргүй.

Ингэж тоноглогдоод 1.3 километрын гүн рүү буухын тулд 300 хүний багтаамжтай аварга том цахилгаан шатаар буув. Нийт үргэлжилсэн хугацаа 2.5 минут. Асар хурдтай тул хамгийн түрүүнд хүний чихэнд нөлөөлдөг аж. Чих сонсох мэдрэмжээ алдаж, яриа алсарч битүүрэв. Бүр аймшигтай өвдөж ч байв.

Далд уурхайд буусны дараа хонгилд жижиг автобусаар зорчино. Урт урт хонгилууд уулзвартай, зөрлөг замуудтай. Уулзваруудад мөргөлдөх аюултай тул жолооч түр зогсосхийж, хоёр удаа дуут дохио дуугаргаж мэдэгдээд цааш явна. Уурхай таван амтай бөгөөд эхлээд хоёр дахь босоо аманд очив.

Одоогоор 18 хонгил үүсгээд байгаа бөгөөд хүдрийг олбордож дуусахад 300 гаруй болно гэдгийг уурхайн ажилчид онцлож байв.


Газар доор 1100-1300 метрт маш их даралт байх нь тодорхой. Иймд нуралт үүсгэхгүйн тулд таазанд 8 метр, хананд 6 метрийн урттай тросон боолтыг өрөмдөн, хана, таазны чулуулгийг бэхэлжээ. Тэсэлгээ хийж, малталт хийсний дараа чулуулгийг 7-10 см өргөнтэй шингэн цементээр шүршдэг байна. Дараа нь бэхэлнэ.      

Дахиад автобусандаа суугаад дараагийн “буудал”-д буухад хүдрийн бутлуурын хэсэг байлаа. Техник тоног төхөөрөмжийн ажиллагааны дуу чимээ маш өндөртэй.

Энд олборлосон хүдрийг бутлаад туузан конвейрээр дамжуулан газрын гадаргад хүргэх үүрэгтэй юм. Нийтдээ 8.2 километр урттай дамжуургыг туулж, далд уурхайгаас олборлосон хүдэр газар дээр ийн гарна. Ингээд ил уурхайгаас олборлодог хүдрийн хамт, нэг туузан дамжуургаар баяжуулах үйлдвэр лүү орох юм байна.


Гүний уурхайгаас харах улстөрийн агуулгууд: Оюутолгойн хэлэлцээрийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг ахиулсан. Тэд “Рио Тинто” талынхантай хэлцэл хийж, Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, ирээдүйд үүсэхээр байсан 22 ам.долларын эрсдэлийг хааж, Дубайн гэрээг цуцлах тохироонд хүрсэн. Эл тохиролцоонд хүрэхийн тулд Засгийн газар Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар тэргүүтэй поп гишүүдээ хүртэл дайчилсан түүхтэй. Үүнээс цааш хэлэлцээрийн түвшинд тохирсон хоёр талын агуулгыг илүү нарийвчлах ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-ын 103-р тогтоолыг хэрэгжүүлж байгаа юм. 

Гүний уурхай үйлдвэрлэл эхэлсний дараа Оютолгойн хэлэлцээрийн хоёр дахь шинэ үе шат өрнөнө гэж Засгийн газрын тэргүүн хэлж буй. Гэхдээ "Рио тинто" тал няцааж байгаа. Эл асуудал хэрхэх нь анхаарал татах дараачийн асуудал яах аргагүй мөн юм. Арбитрын маргааныг хойшлуулах хөрөнгө оруулагчдын хүсэлтийг Засгийн газар хүлээн зөвшөөрч, 2023 оны наймдугаар сар хүртэл түр түдгэлзүүлээд байгаа. Үүнийг дахин сунгах асуудал гарах уу, цааш хэрхэн үргэлжлэх тухай ч бас асуудал бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн

Ногдол ашиг олохгүй гэрээ хийчихээд баярлаад байх юу байна. ЕС, Ерөнхийдлөгч нар Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолд оролцохгүй байсан нь дээр шүү. Монголын ард түзмнийг доромжилсон гэрээ.

Зочин
Зочин

Монголын газар нутгийг 30 жил ухлаа миний мэдэхээр ард түмэн ядуу өртэй зээлийн хооронд асар ядуу дарлагдаж зовж л байдаг төр засгийн �##�ба хаагчид нь хөшөө .хөрөг морин хуур торгон дээл чулуун хөөрөг яриад л амраг саднаараа гадныхантай хуйв�##�даж идээд монгол улсын нийслэл модон жорлонтойгоо байж л байх юм

намчин
намчин
Reply to  Зочин

өчнөөн газар �##�т ухаж экс ноён очирбат гэр ахдүүгээрээ дээр нь хятад холын хамаатантайгаа бүх насаараа идээд барахгүй хөрөнгөтэй болсон.гэтэл саяхан болтол ОТ,5Т-гоос сар бүр 20 мян долларын ц�##�ин авч байжээ 2021 онд илэрч баригдаж б�##�арсандаа бантаад өнөөдрөөс авахаа болилоо гэж өглөөний тахиа шиг чангаар кукарекудаж байлааХолын бодолтой АН-н гишүүнээр Д.Бямбасүрэнгээ дагуулаад очиж элссэн байжээ.АН-н гишүүн учраас мөнгө хусахад зэмлэх хүнгүй бүгд адил хулгайч учраас. дотор хүний нарийн тооцоо гэж...

Зочин
Зочин

Гүний уурхай ёстой эвгүй байхдаа

ЗочинХэн
ЗочинХэн

Хэдэн жилийн нөөц үлдсийн болдоо одоо

Зочин
Зочин

Юү ч мэдэхгүй попчингууд олон юм ярьхаа болих хэрэгтэй.Ганц в�##�ют ордог үйлдвэрээ �##�ь болох цааш ажиллулж.монгол мань хохиролгүй байлгаж ашигтай ажиллаж гадаад дотоодын судлаачидтай холбоотой ажиилахаа мэдэх байлгүй дээ.Амжилт хүсье.

намчин
намчин

�##�т ухаж баяжсан хятад экс ёр. очирбатын тухай контентыг мөнгөөр ха�##�т хийлгэсэн учир устгажээ

Холбоотой мэдээ

Back to top button