НИЙГЭМНийгэм мэдээ

БОАЖЯ: Эмээлт орчмын үйлдвэрүүдэд малын гаралтай хог хаягдал тулгамдсан асуудал болж байна

БОАЖЯ-наас иргэд, ААН-үүдээс ирүүлсэн гомдол, саналд өнөөдөр тайлбар өглөө.

Энэ талаар БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох "Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсан. Байгаль орчны чиглэлийн хяналт манай яаманд харьяалагдаж байгаа. Салбарын хяналтын хүрээнд эрсдэлтэй хэмээн үнэлсэн 949 объектод хяналт хийнэ. Төлөвлөгөөг нь батлуулсан.

Он гарснаас хойш нийт 85 өргөдөл хүлээн авснаас 64-ийг шийдвэрлэлээ. Таван байгууллагын өргөдлийг хүлээж авахгүйгээр буцаасан" гэлээ.

Мөн агаарын чанарын асуудалд урьдчилан сэргийлэх хяналт хийж байгаа ажээ. Эмээлт орчмын үйлдвэрүүдэд малын гаралтай бүтээгдэхүүний хог, хаягдлын асуудал тулгамдаад буйг энэ үеэр дурдсан юм.

Түүнчлэн Ноён уулыг тусгай хамгаалалтад авсан талаар дурдав. Тодруулбал, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг Ноён уулын тусгай хамгаалалттай газар олгосон. Уг асуудлыг шийдвэрлэхээр БОАЖЯ, Хан, Хэнтийн уулын хамгаалалтын захиргаа ажиллаж байгаа. "Центерра гоулд", "Гачуурт" компани, "Арфат" хүүхдийн зуслан тэргүүтэй хэд хэдэн аж ахуйн нэгжүүдэд албан тоот удаа хүргүүлсэн" гэв.

Хуулийн дагуу тухайн байгууллагуудын барилга, байшин буулгах асуудлыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга хариуцах ёстой хэмээн энэ үеэр мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

эмээлт үнэхээр өмхий газар

Зочи
Зочи

Олон жил ярихын шууд авах арга хэмжээгээ ярь хий амаа биш гараа хөдлөгө

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

энэ хотын төвд байдаг МАл эмнэлгийг эмээлт рүү нүүлгээчээ 25 аар хороолол руу өгөсдөг замын хажууд байгаа эмнэлэг шүү

Холбоотой мэдээ

Back to top button