Оюу толгой: Ч.Сайханбилэгийг санхүүжүүлдэг гэх нэрээ сольсон компанийн ажилчид АЖИЛ ХАЯЖЭЭ

“Оюу толгой” төслийн туслан гүйцэтгэгч “Уорли инженеринг” компанийн 215 монгол ажилтан дөрөв дэх өдрөө ажил хаяж байна. Оффисын ширээнүүд хүнгүй, “Ажил хаялт зарлалаа” гэсэн бичиг хадсан энэ өдрүүдэд далд уурхайн бүтээн байгуулалтын зарим ажил ч зогсжээ.
Учир нь “Уорли инженеринг” нь менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бусад барилга, угсралтын компаниудын ажилд шийдвэр гаргах, хяналт тавих үүрэг гүйцэтгэдэг байна.
Тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Жавхлантөгстэй холбогдож, чухам яагаад ажил хаялт зарлах болсон талаар тодрууллаа.
14/14 ээлжтэй болсноор үндсэн цалинг 35.8 хувиар бууруулжээ
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны долдугаар сарын 2-нд батлагдсан. Ингэснээр уурхайн ажилчдын уртын ээлж 14:14 хоногийн харьцаатай болсон юм. Тодруулбал, өмнө нь 21 хоног ажиллаад, 14 хоног амардаг ээлжтэй байсан. Шинэ хууль хэрэгжсэнээр ажлын хоног нь 14 болсон гэсэн үг. Тэгэхээр хасагдсан долоо хоногийн цалинг бууруулах уу, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах уу гэдэг асуудал уул уурхайн бүхий л компаниудад тавигдсан.
Тэгвэл, “Уорли инженеринг” ХХК-ийн тухайд ажилчдынхаа цалинг 35.8 хувиар бууруулж тооцох болжээ. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээг шинэ хуулийн зохицуулалтад уялдуулан шинэчлээгүй бөгөөд шууд цалингийн хасалт хийж эхэлсэн байна. Мөн илүү цагаар ажилласны дүнг тооцохоо больжээ.
Хуульд заасан ажлын цаг найм бол уурхайн ажилчид 12 цаг ажилладаг байна. Энэ зөрүү илүү цагийн хөлсийг мөн бодохгүй байгаа аж.
Энэ асуудлаар “Уорли Инженеринг” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлээс ажил олгогч талтай зөвшилцөх, хэлэлцээр хийх замаар ойлголцолд хүрэхээр хэд хэдэн удаа оролдсон ч бүтээгүй гэлээ.
Ажил олгогчтой таван удаа хэлэлцээр хийх гэж оролджээ
Тодруулбал, 2022 оны арваннэгдүгээр сараас эхлэн гурван удаа ажил олгогч талтай уулзсан боловч тохиролцоонд хүрээгүй гэв. Улмаар хуульд заасанчлан эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтай дахин хоёр удаагийн уулзалт хийсэн ч мөн амжилт олоогүй тул ажилчид ажил хаяраар шийдсэн байна.
Компани зуучлалын шатанд буулт хийгээгүй гэдэг үндэслэлээр тэд Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.4 дэх хэсгийн дагуу 2023.03.23-наас эхлэн ажил хаяхаар шийдвэрлэжээ. Гэхдээ нийт ажилчдын эрх ашгийг бодолцох үүднээс санал хураалт явуулснаар 31 болгож хойшлуулсан байна. Ингээд 31-нээс хойш өнөөдөр дөрөв дэх өдрөө тэд ажил хаяж байгаа юм.
Хамгийн сүүлд гуравдугаар сарын 27-нд талууд уулзжээ. Ингэхэд ажил олгогч талаас “Ажил хаялтаа зогсоовол шинэ санал тавина” гэсэн бол ажилчдын зүгээс “Таатай нөхцөл бүхий санал ирүүлсэн бол ажил хаяхаа зогсоож болно” хэмээн хариу мэдэгджээ. Гэвч дараа өдөр нь товлосон уулзалтаа ажил олгогч тал өөрсдөө цуцалсан хэмээн Д.Жавхлантөгс хэллээ.
Захиргааны хэргийн шүүх, МХЕГ-аас ажилчдын талд шийдвэр гаргажээ
Мөн ташрамд дурдахад, ажилчид Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт цалин хөлсний асуудлаар хандахад 2022.05.31-ний өдөр “Уорли Инженеринг” ХХК-д хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг шинэ нөхцөлөөр шинэчлэн байгуулахыг мэдэгдсэн бичиг явуулжээ.
Түүнчлэн Захиргааны хэргийн хоёр ч шатны шүүхийн шийдвэр эл асуудлын хүрээнд ажилчдын талд гарсан байна.
Өөрөөр хэлбэл МХЕГ-ын мэдэгдэл, хоёр шатны шүүхийн шийдвэр хэдийнэ гарсан ч “Уорли инженеринг” ХХК ажилчидтай хэлэлцэх замаар хөдөлмөрийн гэрээ, журамдаа өөрчлөлт оруулаагүй гэдгийг Д.Жавхлантөгс ярьж байна.
"Уорли инженеринг": Хууль бус ажил хаялт гэж үзэж байна
Харин “Уорли инженеринг” ХХК-ийн зүгээс ажил хаялтыг хууль бус хэмээн тодотгож буй.
Тэд албан бичигтээ, “Өнөөг хүртэл ямар ч яриа хэлэлцээ өрнөөгүй байхад маргаан үүссэнд харамсаж байна” гэжээ. Атал эвлэрүүлэн зуучлагч оролцсонтой нийлээд таван удаагийн уулзалт, хэлэлцээр болсон гэдгийг ҮЭХ-ноос тайлбарлаж байгаа юм.
Түүнчлэн, эл асуудалд арбитрч томилох хүсэлтэй байгаа бөгөөд арбитрын шатанд маргаан үргэлжилж байгаа нөхцөлд ажил хаяхыг хориглодог хэмээн тайлбарлажээ.
Харин ҮЭХ-ноос “Хөдөлмөрийн тухай хуулийн 148.5-т зааснаар эхлээд хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороонд хандаж, арбитрч томилуулах ёстой. Тэгээгүй, арбитрын ажиллагаа эхлээгүй байгаа” хэмээн хариу тайлбар өгчээ.
Мөн хэрэв ойлголцолд хүрсэн бол илүү цагийн хөлс бодох, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах боломжтой байсан ч ийнхүү хууль бус ажил хаялт зарласнаар эсрэгээрээ сахилгын хариуцлага оногдуулах нөхцөл үүсэж болзошгүй хэмээн дурдсан байна.
Д.Жавхлантөгс: Сингапураас өрлөгчин хийж байсан хүн авчраад ахлах ажилтан болгодог
Дээрх асуудлын хүрээнд “Уорли Инженеринг” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Жавхлантөгсөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Та эл компанид хэд дэх жилдээ ажиллаж байна?
-Би 2016 оноос хойш ажилласан. Харин ҮЭХ-ны даргаар дөрөв дэх жилдээ ажиллаж байна.
-Компанийн зүгээс та бүхнийг хууль бус ажил хаялт зохион байгуулсан гэж үзжээ?
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, дагалдах журмуудад өөрчлөлт орсноос эхлээд бид энэ асуудлыг тавьж байгаа. Гэхдээ дандаа хуулийн хүрээнд. Өмнө нь холбогдох журам батлагдаагүй байсан учир ажил олгогч талтай хэлэлцээрт орж болохгүй байсан. Харин энэ харилцааг зохицуулсан журмыг Т.Аюурсайхан сайд баталснаас хойш бид хэлэлцээр хийхээр хичээж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өнөөг хүртэл хууль, журмын ямар нэг зүйл заалт зөрчөөгүй. Үүнийгээ бид хуулийн байгууллагын өмнө очоод ч хамгаалж чадна. Хуульд заасан бүхий л эвлэрэх, тал талаасаа хичээх, эвлэрүүлэн зуучлагчтай уулзалт хийх гэх мэт үе шатуудыг дамжсаны үндсэн дээр, яг хуулийн хүрээнд ажил хаялт зохион байгуулсан.
-Албан бичигтээ хэлэлцээрт хүрэх оролдлого огт хийгээгүй гэсэн байна шүү дээ?
-Энэ бол ор үндэслэлгүй худал зүйл. Бид эвлэрүүлэн зуучлагч ажиллуулсантай нийлээд таван удаа ажил олгогч талтай уулзаж, хэлэлцээрт хүрэхийг оролдсон.
-Хэлэлцээр амжилт олоогүй шалтгаан нь?
-Ажил олгогч тал огт буулт хийдэггүй. Өөрөөр хэлбэл бидний тавьсан шаардлагыг хүлээж авах чиглэлд ямар нэг нааштай нөхцөл бололцоо, хариу санал өгдөггүй гэсэн үг.
-“Уорли инженеринг”-д гадаад ажилтан бий юү?
-20 гаруй байгаа. Дийлэнх буюу 215 нь монгол ажилчид. Гадаадын ажилчид нь Сингапурт гэрээ хийж ирсэн учир цалин хөлсний тухайд Монголын хуулийг мөрдөхгүй. Тэндээ өрлөгчин хийж байсан хүнийг авчраад энд ахлах болгодог. Ажлаа хийж чадахгүй, мэдэхгүй асуудал үүсгэдэг мөртлөө өндөр цалин авна. Харин монгол ажилчдад “Уорли инженеринг” ийн хандаж байна.
-215 ажилтан ажил хаяснаар нийт төслийн үйл ажиллагаа доголдох боломжтой юу?
-Манай компани менежментийн үйл ажиллагаа явуулдаг, удирдлагын чиглэл өгөх үүрэг гүйцэтгэдэг. Далд уурхайн угсралт, өргөтгөлийн ажил гүйцэтгэх бусад компаниудад бид зөвшөөрөл өгнө, хяналт тавина, тодорхой асуудлуудад шийдвэр гаргана. Тиймд нийт төслийн үйл ажиллагаанд бид чухал үүрэг оролцоотой.
-Оюу толгойн Далд уурхайн олборлолт эхэлсэн тухай гэгээтэй мэдээ түгээд удаагүй байна. Яг араас нь та бүхэн ажил хаялаа?
-Бидэнд ямар нэг улс төрийн зорилго юм уу өөр эрх ашиг байхгүй.
Өмнө хэлсэнчлэн, бид ажилтан ба ажил олгогчийн харилцааг зохицуулсан дагалдах журмууд батлагдахыг хүлээж, хэлэлцээрт орж чадахгүй байсан. Журам батлагдсанаар, өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас хойш идэвхийлэн ажилласан. Цаг хугацаа нь л ингэж таарлаа.
Оюу толгойн туслан гүйцэтгэгч компаниудад нийт 2,000 гаруй монгол ажилтан бий. Тэд бүгд ийм асуудалтай гэдгийг ойлгоосой. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш аль ч компанид цалин хөлсний ийм маргаан үргэлжилж байгаа. Аль нь ч хөдөлмөрийн гэрээг шинэчлэх, илүү цагийн цалин хөлсийг тооцох асуудлыг хөндөж тавиагүй. Иймд энэ зөвхөн “Уорли инженеринг”-ийн биш, бусад туслан гүйцэтгэгч компаниуд дахь монгол ажилчдын өмнө нэгэн адил тулгарч буй асуудал юм шүү.
21 байсан ажлын хоног 14 болохоор долоо хоногийн цалин хасагдана гэдгийг бид ойлгож байсан. Гэхдээ бид цагийн ажилтан биш, үндсэн цалинтай, түүгээрээ хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг хүмүүс. Ажлын 14 хоногт тохирсон үндсэн цалинг шинэчлэн тогтоож, гэрээ байгуулах ёстой шүү дээ. Гэтэл урьдын буюу ажлын 21 хоногтой байсан үеийн гэрээгээ үргэлжлүүлж, мөртлөө цалингийн хасалт хийж байгааг бид эсэргүүцэж байгаа юм.

“Жэкобс инженеринг” хувьцаагаа “Уорли инженеринг”-д худалджээ
Өдгөө “Уорли инженеринг” ХХК нь улсын бүртгэлд 5990009 регистрийн дугаартай байна. “Worley Engineering Singapore” компани хувьцаа эзэмшдэг, гадаадын хөрөнгө оруулалттай компани гэсэн үг.
Харин хувьцаа эзэмшигчдийн дунд “Jacobs Engineering” компани байж байгаад хасагджээ.

Тэгвэл, хайлт хийж үзвэл “Jacobs Engineering” нь 2018 онд өөрийн 3.3 тэрбум ам.долларын хувьцааг “Worley Engineering”-д худалдсан байдаг аж. Үүний дараа буюу 2019 онд Монгол дахь “Жэйкобс инженеринг” компани нь нэрээ “Уорли инженеринг” болгож өөрчилсөн байна. Үүнийг, тус хоёр компанийн Opendatalab.mn сайт дээр бүртгэлтэй регистрийн дугаар нь нэг байгаагаар бататгаж байгаа юм.
“Jacobs Engineering”-ийн хувьд 2016 оны үес, Дубайн гэрээ зурагдсаны дараахан "Туркоиз Хилл Ресурсес" компанийн зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж байсан компани. Улмаар Далд уурхайн бүтээн байгуулалтын тоног төхөөрөмж, тээвэрлэлт болон дэд бүтцийн асуудлыг 5-7 жилийн дотор хийх хүрээнд хамтран ажиллахаар болсон байдаг.
Нэмэлт эх сурвалжийн мэдээлэл дурдахад: Дубайн гэрээг үзэглэсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Amsterdam and Partners” хуулийн фирмд төлж буй төлбөрийг “Jacobs Engineering” санхүүжүүлдэг гэлцдэг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
demjij bn. ene temtsel amjiltand zaaval hurenee
Хөдөлмөрийн хуульдаа нийцүүлж гэрээгээ хийж ажиллахгүй ямар айхтар хуулиас давчихсан эрх мэдэлтэй газар вэ? шүүхийн шийдвэр гарсаар байт�##� гүрийж байна гэхээр бас л том артай юм бишүү
ҮЭ-ийн сүр хүч эв нэгдэлдээ байдаг. 1 хүн шиг хамтарч тэмц, үр дүнд хүрнэ. ҮЭ гишүүдийн эрх ашгийг хамга�##�ан хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна . Ажилчид нь ойлгож дэмж. Өчүүхэн эрх ашгийн төлөө урваж шарвахыг тэвч.
Saikhanbalag muu khar khun sug, Mongolchuudiig unekheer doromjilj khanakhgui khun sug yumaa. Saikhanbalag Mongolchuudad gai bolnuu gekhees nemer bolj bgaagui!!! Worley g Mongoloos gargakh kheregtei!!!!
Сайн хууль дүрмээ уншаарай юу гэж дээрэлхүүлдэг юм бэ сайн үзэж тар ял�##�т байгуул хамгийн гол нь хуулиа барьж ажиллана шүү дүү нар
Erik Schmidt gekh aris ungunii uzeltei khunii nuutsiin dargiig ter khuukhnuudiin bagtai n tsug yavuulakh kheregtei. Mongol khuniig uzen yaddag aris ungunii uzeltei dargaar yaadiin!!!!!
Энэ ч бас эвгүй компани л даа. Мөнх-Оргил гэж гадаадын гар хөл бологч хар өвгөн л Хөдөлмөрийн хуулийг уул уурхайн компаниудын захи�##�гаар өөхчилсөн
ГХО компанийн хөлсөлж ажиллуулдаг хуулийн фирм, Хүний нөөц болон Санхүүгийн хэлтсийнхэн МУ-ын хуулийг өөрсдөд нь ашигтай худлаа буруу тайлбарласаар ийм б�##�иар бантан байд�##�д оруулж байгаа юм даа. Хөдөлмөрийн гэрээг хүртэл тулгаж хийлгэнэ. Орвол ор, гарв�##� гар…
Davartsan garuud ve.ajlyn honog bagassan bol gereegee shinechleh estoi shdee.bas 8 tsagiin ajlyg 12 tsag hiisen bol iluu tsagaa avahgui yadgyn.yun mongolchuudyg doromjiltson zavaan gazar ve.zuv shaardlaga tavisan bn.davraad bvl huuguud garga.ter novsh saihanp###aag n nohoi shig chirch avch ireed shorond hataa.araas n nuguu hurts gedeg novshiig yavuulaach.nohoi shig chirehdee garshsan p###aa bizdee.DEMJIJ BNA.
worley iig Mongolooa gargakh kheregtei bukh ter gadnii mergejiltnuudtei!!! Mongol khuukhnuudtei yavkhaa medkhees, ajil khiikh ogt sonirkholgui khumuus bdiin. Orond n ajil khiideg company Mongol ajilchdaa uneldeg company oruul!!!!!!!!!!!!!!!!
Ц�##�ингий чинь бууруулах гэж 14 14 болгосоншд тэмцэх нь зөв дэмжиж бна
Amjiltand hurtlee temts
Сайханбилэг энд ямар хамаатай гэж
Сайхб�##�аг хулгайчыг ямар учраас санхүүжүүлхүү!
Yos zui uhamsar hugjisun temtsej chaddag yapon solongosuud bsan bol udiid uurkhai ter chigeeree ajil hayah bsan baih. Manai ulsiin irged zuwhun amin huwia hicheesen vzeltei aimhai hulchgar bdag tuldaa gadaaduud tend daam garch bgan. Tuushtai bgarai zorison zorilgodoo hureeree
Энэ компанитай байгуулсан гэрээгээ цуц�##�ж , өрөө конторт сууж баг үрж, цаас цоохорлодог даварсан ажилтнуудтай нь хамт хөөж явуул
Монголчуудын ц�##�ин бага байгаа нь ДНБ ээсэн ш�##�тга�##�даг гэдгийг л ойлго.
Mongol ulsiin nutag dewsgert Mongol ulsiin l huuli uilchildeg baih eostoi. Huuliig deedel l gej ene Worley company-d heley daa
Ажилчидтөөрсдийнхөө төлөө яаагаад дугарж болдогүй юум тэр сэтгүүлж гэж л�##�ар тэнэг м�##� д�##�ьд уурхай яамар хамаатай юум улс төр яамар хамаатай юум төрьд байгаа хулгайчид лууварчид үе үеийн л�##�арууд гадний �######� долоогоод худ�##�аа хузаж байгаад ирдэг энд ажилдаг монгол хүмүүс яамар у�##�ин авдаг гадний өлөн бөөснүүд яамар ц�##�ин авдагийг мэдэж байгаа энд ажилаж байгаа монгол хүмүүс өөрсдийнхөө эхр ашиг эх орний баялагаас хүртэх эхртэй гэтэл багабаньд бузар новш олон жил ганцаараа хувь ашиг хүртээд яавж байна монгол ажилчидэд улам зоригтой бай зорологтой байгаад баяр�##�аа амжил хүсэн зүйлдээ хүрэйрээ
Хөдөлмөрийн хуулиа үндэслэж гэрээгээ хийхгүй хууль зөрчсөн байна ҮЭ сайн ажилла. Зөв амжилт хүсьё хуулиа сайн судлаарай.Сайханбилэг новш ард нь байгаа юм байгаа даа.Монголын хууль үйлчлэх ёстой
Д�##�д уурхайн гэрээ гэж бузар ГЭРЭЭ хийгээд Монгол маш их хохирч байж тэр гэрээг өөрчилсөн. Тэр Монглд �##�дагд�##�тай гэрээг хийснийхээ шанд энэ Сайханбилэг гэх ГОМО царайлсан золбин их мөнгө авсан. Одоо ч бас энэ мэтийн компаниар дамужуулан мөнгө авсаар байагаа юм байна. Энэ мэтийн урвасан гөлөгнүүдийг олж ирээд төлүүлээчээ.