Эдийн засгийн мэдээ

Монголын эдийн засаг 2024 онд 6 хувиар өснө

Манай улсын эдийн засгийг энэ онд 5.4, ирэх онд 6.1 хувиар өсөх төлөвтэй байна хэмээн Азийн хөгжлийн банкнаас тооцооллоо.

Эдийн засаг ийнхүү өсөхөд экспорт, уул уурхайн салбарын сэргэлт, түүний тээвэр болон бусад салбаруудад үзүүлж буй нөлөө нь өнгөрсөн онд 4.8 хувь, энэ онд 5.4 хувиар өсөх гол хөшүүрэг болсон хэмээж буй.

Тиймээс ч БНХАУ хилээ нээж, дэлхийн дөрөв дэх том эдийн засаг зах зээлд нөлөөлж буй энэ үед ашигт малтмалын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, манай улсын экспортод эерэг нөлөө үзүүлснээр дээрх өсөлтийг харуулна хэмээн таамаглаж байгаа юм.

Эерэг үзүүлэлтээ хадгалахын тулд зайлшгүй авах ёстой арга хэмжээний нэг бол инфялцыг бууруулах. Тэгвэл бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдох, гадаад худалдаа тасалдах эрсдэл буурахтай уялдаж жилийн дундаж инфляцын түвшинг энэ онд 10.9 хувь хүртэл буурна хэмээж буй. Харин ирэх онд буюу 2024 онд 8.7 хувь болгон буурах төлөвтэй байгаа ажээ. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларснаар Төв банкны инфляцын зорилтот түвшин зургаан хувьд хүрэхгүй байх төсөөлөлтэй байна.

Тиймээс Азийн хөгжлийн банкнаас "Төсөв мөнгө, макро, микро бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, бэхжүүлэхэд чиглэх ёстой. Нийт хуримтлалыг нэмэгдүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулах зорилгоор улсын секторын удирдлага болон санхүүгийн салбарт бүтцийн шинэчлэл хийх нь чухал. Эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд хадгалахын тулд Монгол Улс хөрөнгө оруулалтын орчны цогц шинэчлэлийг боловсруулж хэрэгжүүлэх боломжтой" хэмээн мэдээлэв.

Гэсэн хэдий ч эдийн засгийн төлөв байдлыг суурь төсөөллөөс бууруулах хэд хэдэн эрсдэлт хүчин зүйл байгаа ажээ. Үүнд, Украин-ОХУ-ын халдлагын улмаас эдийн засаг дахь сөрөг нөлөөллүүд нэмэгдэх, цар тахлын шинэ давлагаа бий болох, ашигт малтмалын ханш зах зээлд буурах, дотоодын улс төрийн нөхцөл байдал муудах хйигээд оффтейк гэрээний төлбөрийн тэнцэл сөрөг нөлөө үзүүлэх ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
suhee
suhee
4 сар 4, 2023 15:15

Uhaan muutai hun udirdaj baihad yaaj check osolt baigaab ard tumend hereg alga hulgaich nariin ideh hooliig beldeed uram alga

Зочин
Зочин
4 сар 4, 2023 15:39

Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж �##�ь хэдэн жилийн өмнөх тогтоосон ц�##�ингаараа хүргэх гэж буй ард түмэн чинь хэцүүдэж байна. Ард түмний амжиргааны орлого өсч инфляци бага байх тусам эдийн засаг нь өсөлттэй баймаар юм!!!

Холбоотой мэдээ

Back to top button