Д.Энхбат агсны кейс: “Жу” азаар баригдав, Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарыг “хулгайлах”-аас аргагүй

Урьдач кейс:
Одоогоос яг 20 жилийн өмнө. 2003 он. Манай тагнуулынхан түүхэндээ анх удаа гадаадаас хүн хулгайлж авч ирж байв. Тодруулбал, С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Дамирангийн Энхбатыг Бельги, Герман, ОХУ зэрэг улсын нутгаар зөөвөрлөж Франц улсаас авч ирэхдээ дипломат дугаартай машинууд, ажилчдыг ашигласан гэдэг. Франц улсад амьдарч байсан Д.Энхбат руу Цэрэнчимэд гэх эмэгтэй утсаар ярьж “Уулзаж тусламж гуйх хэрэг байна, хүнд байдал орлоо” гэж дуудан гаргажээ. "Туслахаар халуун сэтгэл өвөрлөн” товлосон газарт нь очиход Батын Хурц, Сийзхүү, Бат-Эрдэнэ, Эрдэнэбат нар байж хоёр талаас нь цахилгаан бороохойгоор цохиулж унагаад, толгойны оройг нь зад өшиглөн машинд чихэж суулгасан байна. Улмаар шингэн зүйлсээр байнга тарьж, ухаан алдуулсаар эх оронд нь авч ирсэн. Монголд авч ирсэн хойноо ч бууны хошуу сэлтээр өдөржин ээлжилж яргалж, тамлаад шөнө нь өндөр сандал дээр суулгаад унтуулдаггүй байсан зэрэг яргалалууд явуулжээ. Улмаар хоёр жил гаруй хориод хэрэгт холбоотойг нь нотолж чадалгүй сулласных нь дараа удалгүй нас барсан билээ. Үхлийн шалтгааныг шүүх эмнэлэг “Гуурсан хоолойн багтраа, элэгний цероз нь хүндэрч үхэлд хүргэсэн” гэж оношилсон байдаг.
Аавыг нь яргалж, эрүүдсэн тухай түүний хүүхдүүд Э.Золбоо, Э.Золбообаяр нар төрийн гурван өндөрлөгт хандсан захидалдаа нэгбүрчлэн дурдаж байв.
Д.Энхбат агсныг хуулийн аргаар харилцан тохиролцож бус хар аргаар хулгайлж авч ирээд эрүүдэн шүүлт явуулсан эл хэрэг одоо ч улсын нууцаас гараагүй байгаа билээ. Тухайн үед Н.Энхбаяр ерөнхийлөгч, Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд байв. Д.Энхбатыг авчрахыг хэн захиалсан тухай маргаан одоо ч тасраагүй. Ц.Нямдорж "Өдрийн сонин"-д зохиол нийтлүүлэхдээ түүнийг 2003 онд Б.Хурц Францаас авчирсан тухай дурьдсан байдаг.
Эрх зүйн хувьд ямар ч боломжгүй учраас тухайн үедээ ийм арга хэрэглэсэн гэж хожим хуульчид тайлбарладаг юм билээ.
Одоо 92 хүнийг гаднаас авч ирэх шаардлага манай хуулийн байгууллагынханд үүсээд байгаа.

Т.Бадамжунай:
Шувуу ажиллагааны хүрээнд хамгийн эхлээд шүүрүүлсэн хүн нь Т.Бадамжунай болох нь. Түүнийг өнөөдөр эх оронд нь авч ирнэ.
Т.Бадамжунай бол хамгийн хамгийн удаан хайлгаж, байгаа хүн.
Тэрбээр одоогоос бараг таван жилийн өмнө буюу 2018 оны арванхоёрдугаар сард "УАЗ 469" машин хөлөглөөд Замын-Үүд боомтоор нууцаар гараад явчихсан. Эх орноосоо гарсан цагаас зүүн өмнөд Азийн халуун орнуудаар нутаг сэлгэн амьдарчээ. Цагтаа улстөрийн сценийг найруулж, албан тушаалтнуудыг оффисынхоо үүдэнд оочерлуулдаг байсан түүний өндөр насандаа ийн явах болсон нь сонин.
Хил давахаасаа хэд хоногийн өмнө “TWEEN TOWER”-ийн 13 давхар дахь оффистоо бусдаас их хэмжээний бэлэн мөнгө авсан баримт нь хуулийн байгууллагынхны гарт орсон гэхээс өөр тодорхой мэдээлэл одоохондоо алга. Ямартай ч түүнийг ирээд янз бүрийн юм ярихаас үхтлээ айж байгаа хүмүүсийн бүлэг бий гэдэг. Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэнгээс эхлээд түүгээр менторлуулсан УИХ-ын гишүүдийн цуваа уртаас урт хөвөрнө.

Ч.Сайханбилэг:
"Жу"-гийн дараа эрэл сурал болж асан хүн. Мань хүн энэ онд яг өөрөө ирье гэж төлөвлөж, хөдлөхийн давын өмнө Засгийн газар гэнэт шувуу ажиллагаагаа зарлачихсан гэдэг.
Түүнийг АТГ-аас шалгаж эхэлснээс хойш таван жил өнгөрч байна. Дууддаг ч ирдэггүй. Дубайн гэрээг үзэглэсэн нөхөд нь ял сонсохын давын өмнөхөн Эрүүл мэндийн шалтгаанаар АНУ руу гарч, тэндээ эмчилгээ хийлгэж, амьдарч буй. Сүүлийн үед түүнийг АНУ-аас улс төрийн орогнол хүссэн гэх мэдээллийг эх сурвалжууд баталгаажуулсан. АНУ-аас гадна Тайваньд ч хандсан гэх. "Amsterdam and Partners" хуулийн фирмээр өмгөөлүүлж, өөрийн "хэлмэгдэл"-ийн тухай "Цагаан ном" бичин хэвлүүлсэн. Эл ном нь барууныханд түүнийг "Улс төрийн хэлмэгдлээс зугтсан, экс Ерөнхий сайд" гэсэн нүдээр харахад хүргэж буй.
АНУ юм уу Тайвань түүнд улс төрийн орогнол өгчихвөл манай талаас түүнийг шувуу ажиллагаа мэтээр авчрах боломж олон улсын эрх зүйд байхгүй болох юм.
Тэр тусмаа манай улс АНУ-тай ялтан харилцан солилцох гэрээгүй. Хүнийг улстөрийн шалтгаанаар хэлмэгдэхээс сэргийлдэг, хүний эрхийг дээд зэргээр дээдэлдэг улс өгч явуулна гэж байхгүй гэж хуульчид тайлбарлаж байгаа юм.
Д.Энхбат агсныг Францаас хулгайлж авчирсан шиг л биш бол, өөрөөр авч ирэх эрх зүйн боломжгүй нөхцөл Ч.Сайханбилэгт үйлчилж буй.

Н.Удаанжаргал:
Тэр Ч.Сайханбилэгийн сайн орогнолыг жишээлэн АНУ руу гарчихсан гэж харагдахаар.
2022 оны есдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорьсон ч, тэндээсээ транзит хийж АНУ руу гарчихсан байдаг. Нүүрсний хулгайн асуудлаар “бүүм тэслэх”-ийн дөнгөж өмнөхөн сэргэгээр мэдэрч эх орноосоо гараад явчисан. Өдгөө долоон сарын нүүр үзэж байна. Түүнийг нүүрсний хулгайд хамаарах төмөр замын санхүүжилтийн асуудлаар нь шалгаж эхэлсэн бөгөөд яллагдагчаар татчихсан байгаа билээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэхээр “Тавантолгой төмөр зам” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” компаниуд сонгогдон ажилласан. Өөрөөр хэлбэл Н.Удаанжаргал “Бодь групп”-ийн зарцуулсан хөрөнгө, мөнгийг хянах үүрэгтэйгээр ажиллаж байсан гол хүн билээ.
Шувуу ажиллагааны хүрээнд авч ирэх 92 хүнээс анхаарал татаж буы гол гурван хүн тул ийн ялгамжлав. Улстөрийн хүрээнийхний анхаарлыг олон жил татсан Т.Бадамжунай Азийн орнуудаар явсан тулдаа ийн саатуулагдаж, шувуу ажиллагаанд шүүрүүлэв гэж харагдана. Харин эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй оронд улс төрийн орогнол хүсчихвэл Засгийн газрынх нь хамгаалалтад орж, “хулгайлж” л авчрахгүй юм бол тэндээ нэг хэсэг хугацаанд, бүр Засгийн газар солигдтол ч байх боломжтой юм.
Гэхдээ дээрх нөхцөл байдлаас харахад Ч.Сайханбилэг бол эрт үргэсэн “Шувуу”. Д.Энхбат агсны кейсээс харахад Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарыг “хулгайлах”-аас аргагүй. Харин “Жу” азаар баригдав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Удаанжарг�##�тай хамт ажиллаж байсан Бодийнхон яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм
Saihanbalagiig abchirah ymarch shans baihgui .Amerikt uls tur yrij todorhoi hugatsaand amidrah bichig barimt abchihsan bol oron bairaar hangagdaj,sard amidrah todorhoi tooni mungun tuslamj abaad amidarj baij taarna.Tiimees hulgailjil abchrahgui bol tsaagaachlalin huuliaraa hamgaalagdana.Baribchlagdaj irne gej luuluu shuu .Balduushni SHUBUU ajillagaa. Ineedtei yum kkkk
Удаанжарг�##� схнбилэг 2ыгч абч ирэх лөөлөө боллоо л доо яанаа одоо
Америкчууд филиппинчүүдээс сур�##�цах цаг болж. Тэдэн шиг зангарагтай ардчилсан байж чадах болов уу даа эхгэлзэж байна
Д.ЭНХБАТ ТА Ч БАС МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ ШҮҮ
abchirch chadahgui bol ter gazarna USTAGCHHAACH muusain buzaruudiig eh ornoosoo urabsan nobshnuudiig yagaad ingej gonginood baidag bnaa buhel buten tusgaar uls baij